Бие даасан байдал
10: Миний суурь зарчим


“Бизнесээ санхүүжүүлэх нь: Миний суурь зарчим: Үнэнч шударга байдлаа харуул,” Бие даах чадвартай болохын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ санхүүжүүлэх нь: Миний суурь зарчим”

Миний суурь зарчим: Үнэнч шударга байдлаа харуул

Дээд талын хугацаа: 20 минут

Тунгаан бод:

Яагаад Их Эзэн “зүрх сэтгэлдээ үнэнч шударга” хүмүүсийг хайрладаг вэ?

Үз:

“Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол? Энэ бүлгийн төгсгөл дэх эх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

Үнэнч шударга байна гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Энэ амьдралд эд баялаг олж авахын тулд хүмүүс бодгалиа хэрхэн бага багаар худалддаг вэ?

Унш:

Итгэлийн тунхаг 1:13 ба Иов 27:5.

Ярилц:

Мозая 4:28 болон ахлагч Жозеф Б.Вөртлиний хэлсэн үгийг унш. Өр болон бизнесийн юм уу оюутны зээлээ (ТБС-ийн зээл) эргүүлэн төлөх нь яагаад хувь хүний үнэнч шударга байдлын асуудал болдог вэ?

Амлалт өг:

Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг.

  • Үнэлгээ өгсөн дээрх найман хэсгийн нэгэн дээр нь ажиллаж сайжруул.

  • Өнөөдөр үнэнч шударга байдлын талаар мэдсэн зүйлээ гэр бүл, найзуудтайгаа хуваалц.

Хэвлэх