Бие даасан байдал
13: Үг хэллэгийн тайлбар


“Хавсралт,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Хавсралт”

Үг хэллэгийн тайлбар

авлага (А)Үйлчлүүлэгчид үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ зээлээр зарж борлуулсан учраас бизнест орж ирэх ёстой мөнгө.

ажлын урсгалХүссэн үр дүнд хүрэхийн тулд тогтсон шатлал, дарааллын дагуу хийгддэг ажил үүрэг. Үүнийг мөн бизнесийн үйл явц гэж нэрлэдэг.

алдагдалОрлогоос зарлагыг хасахад хасах баланс гардаг санхүүгийн бууралтын үзүүлэлт.

алсын харааХүссэн ирээдүйн талаарх дүр зураг.

ашигОрлогоос зарлагыг хасахад нэмэх баланс гардаг санхүүгийн өсөлтийн үзүүлэлт.

ашиг, алдагдлын тайлан (А&А).Тодорхой хугацаан дахь орлого, зарлагыг хураангуйлж, бизнес ашигтай байна уу, алдагдалтай байна уу гэдгийг харуулдаг санхүүгийн тайлан. Үүнийг мөн орлогын тайлан ч гэж нэрлэдэг.

ашиг орлогоБизнесийн үйлчилгээ үзүүлж, бараа бүтээгдэхүүн худалдаад, хариуд нь авдаг мөнгө.

бараа материалын нөөцБизнесийн зарж эсвэл ашиглаж болох, гар дээр байгаа бүх бараа бүтээгдэхүүнийг хураангуйлсан мэдээлэл.

бие даасан байдалӨөрийнхөө төдийгүй гэр бүлийнхээ сүнслэг болон материаллаг хэрэгцээг хангах чадвар, төгс шийдвэр, хүч чармайлт.

бизнесийн бүтэцХувиараа эрхлэх аж ахуй, нөхөрлөл, корпораци гэх мэт хууль ёсны аж ахуйн нэгж.

бичил санхүүгийн зээлХарьцангуй бага хэмжээний мөнгө зээлдүүлдэг байгууллагаас уламжлалт банкны үйлчилгээг авах боломжгүй бизнест өгдөг зээл.

борлуулагчБусад бизнест хэрэгтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байгууллага.

борлуулалтын сувагБизнесийн үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлж, бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг арга зам.

бөөний худалдаачинЖижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүст бараа бүтээгдэхүүнийг олон тоо хэмжээгээр борлуулдаг бизнес.

бүтээмжЦаг хугацаа, хүчин чадал, эд материал, мөнгө төгрөг хий дэмий үрэлгүйгээр хүссэн үр дүндээ хүрэх.

бэлэн мөнгөн гүйлгээний төлөвлөлтТодорхой хугацаанд хүлээн авах, төлөх бэлэн мөнгөний таамаг тооцоо.

бэлэн мөнгөний гүйлгээТодорхой хугацаанд бизнест орж, гарсан мөнгөн дүнгийн хэмжээ.

бэлэн мөнгөний гүйлгээний тайланБизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагаан дээр үндэслэн орж ирсэн болон гарсан бэлэн мөнгөний гүйлгээг хураангуйлсан санхүүгийн тайлан.

гаднын тусламжгүйгээр аливаа зүйлийг хийхХувь хүн бизнесээ ганцаараа бие даан босгох үйл явц.

гарааны хөрөнгөСанхүүгийн фирмийн зүгээс томоохон өсөлт, өндөр ашиг орлоготой борлуулалт хийнэ гэсэн хүлээлт дээр үндэслэн бизнест оруулах томоохон хөрөнгө оруулалт.

жижиглэн худалдаачинХудалдан авагчдын гар дээр хүргэн, зарж борлуулдаг бизнес.

зардалБизнесийн зүгээс ямар нэгэн зүйлийг үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлэхийн тулд зарцуулдаг мөнгө.

зарлагаҮйлчилгээ буюу бараа бүтээгдэхүүн авахын тулд бизнесийн зүгээс зарцуулдаг мөнгө.

зах зээлБизнесийн үйлчилгээ буюу бараа бүтээгдэхүүнийг авах боломжтой хүмүүс буюу байгууллага.

зохицуулалтТөрийн байгууллагаас тогтоосон дүрэм журам, хууль тогтоомж.

зөвлөхТуршлага багатай хүнд зөвлөгөө заавар, урам дэм өгдөг итгэл хүлээсэн, туршлагатай зөвлөх.

зээлийн шугамБизнест ихэвчлэн богино хугацаанд тодорхой хэмжээнд шаардлагатай мөнгөө зээлдэж авах боломж олгодог зээлийн төрөл.

кредитЗээлдүүлэгч, зээлдэгч хоёрын хооронд байгуулсан гэрээ ба энэ нь зээлдэгчид яг одоо үйлчилгээ буюу бараа бүтээгдэхүүнээ худалдан авч, дараа нь эргүүлэн төлөх боломжийг олгодог.

лицензАливаа зүйлийг хийх эсвэл ашиглах албан ёсны эсвэл хууль ёсны зөвшөөрөл.

мөнгөн хөрөнгийн үлдэгдэлДансанд одоогоор байгаа мөнгө.

найдваргүй зээлҮйлчлүүлэгч нь бизнесээс зээлээр авсан зүйлийнхээ төлбөрийг төлөөгүй тохиолдолд хуримтлагддаг бизнесийн өр. Бизнес нь авах ёстой мөнгийг найдваргүй буюу муу зээлд тооцон тайлангаас хасдаг.

нийт ашгийн хувьБорлуулалтын орлогоос (мөн тогтмол зардлыг хасахаас өмнө) хувьсах зардлыг хассаны дараа үлдсэн мөнгөний хувь хэмжээ. Нийт ашгийн хувь нь өөрсдийгөө бусад ижил төрлийн бизнестэй харьцуулах боломж олгодог тул чухал юм.

нийт ашигХувьсах зардал, борлуулалтын орлого хоёрын зөрүү. Нийт ашиг нь бизнесийн үндсэн ашигт байдлыг харуулдаг тул маш чухал. Нийт ашгийг орлогын тайланд тусгадаг.

нэхэмжлэхҮзүүлсэн үйлчилгээ, зарсан бараа бүтээгдэхүүнийг жагсааж бичсэн баримт.

олон нийтийн мэдээллийн хэрэгсэлҮйлчлүүлэгчдээ татан оролцуулж, сонсож, тэдэнтэй харилцах онлайн хэрэгсэл.

олон нийтийн санхүүжилтОлон хүн интернэтээр дамжуулан бага хэмжээний мөнгөөр бизнест хөрөнгө оруулалт хийн дэмждэг санхүүжилтийн арга.

Орлого (бизнесийн)Ашиг орлогоос зарлагыг хассаны дараа үлдэх мөнгө. Орлогыг мөн нийт ашиг буюу бодит ашиг гэж нэрлэдэг.

орлого, зарлагын бүртгэл хөтлөлтОрлого, зарлагын гүйлгээг бүртгэхэд ашигладаг санхүүгийн маягт.

Орлого (хувь хүн, гэр бүлийн)Хувь хүн болон гэр бүлд орлого буюу цалин хөлс маягаар орж ирдэг мөнгө.

Орлогын тайланТодорхой хугацаан дахь орлого, зарлагыг хураангуйлж, бизнест ашигтай байна уу, алдагдалтай байна уу гэдгийг харуулсан санхүүгийн тайлан. Үүнийг мөн ашиг, алдагдлын тайлан ч гэж нэрлэдэг (А&А).

оролцохХувь хүн, хоёрдогч этгээдийг татан оролцуулж, идэвхтэй байхад урамшуулах.

оюуны өмчАшиглах эрх нь хуулиар хамгаалагдсан санаа, шинэ санаачилга.

өглөг (Ө)Үйлчилгээ, бизнес бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан учир ханган нийлүүлэгчид өгөх ёстой мөнгө.

өмчӨмчлөх эрхийн үнэ цэн. Ихэнх тохиолдолд өмч гэдэг нь байгаа өмч хөрөнгөөс бүх зээл, өр төлбөрийг хассаны дараа үлдэх мөнгөн дүнгийн хэмжээг хэлнэ.

өмч хөрөнгөБэлэн мөнгө, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө гэх мэт үйлчилгээ үзүүлж, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргахад ашиглагддаг бизнесийн өмч хөрөнгө.

өрӨөр хүн эсвэл байгууллагаас зээлдсэн буюу эргүүлэн төлөх ёстой мөнгө.

өр төлбөрБизнесийн өр эсвэл өглөг. Тайлан тэнцэлд харагдах бизнесийн нийт өр төлбөрийн өртөг.

өрсөлдөх давуу талБизнест илүү үр ашигтай ажиллах, өндөр чанарыг санал болгох эсвэл бусад бизнесээс илүү их ашиг өгөх боломж олгодог нөхцөл байдал. Бизнест илүү их үйлчлүүлэгчтэй болох эсвэл үйлчлүүлэгчдээ авч үлдэх боломж олгодог өрсөлдөх давуу тал.

патентӨөр этгээдэд бизнесийн шинэ санаачилгыг хийж үйлдвэрлэх, ашиглаж хэрэглэх, зарж борлуулахыг хориглодог төрийн байгууллагад бүртгүүлсэн эрх.

санал хүсэлтБизнесийн талаар ойлголт өгөх, сайжруулах хэрэгтэй зүйлсийн талаар өгдөг тустай мэдээлэл.

“сахиусан тэнгэр” хөрөнгө оруулагчШинэ бизнест хөрөнгө мөнгө, зөвлөгөө заавар өгснийхөө хариуд хувь эзэмшдэг чинээлэг хөрөнгө оруулагч.

сүлжээХарилцан уялдаа холбоотой бүлэг хүн буюу байгууллага.

тайлан тэнцэлБизнесийн өмч хөрөнгө, өр төлбөр мөн эзэмшигчийн өмчийг тодорхой хугацаанд хураангуйлан харуулсан санхүүгийн тайлан. Тайлан тэнцэл дээрх бизнесийн өмч хөрөнгө нь өр төлбөр дээр эзэмшигчийн өмчийг нэмсэн дүнтэй тэнцүү байдаг.

тогтмол зардалҮйлдвэрлэж, борлуулсан бараа бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамааралгүй бизнесээс гардаг зарлага. Жишээлбэл, үүнд түрээс, даатгал, захиргааны ажилтнуудын цалин хөлс гэх мэт орж болно.

төлбөрийн баримтБизнес нь үзүүлсэн үйлчилгээ, зарсан бараа бүтээгдэхүүнийхээ оронд мөнгө авсныг нотлох баримт.

төлбөрийн нөхцөлҮйлчлүүлэгч, борлуулагч хоёрын хооронд тохирсон худалдан авалтын нөхцөл.

тэтгэлэгТодорхой зорилгоор, ихэвчлэн эргүүлэн төлөх нөхцөлгүйгээр өгсөн мөнгөн сан.

улирлын хэлбэлзэлЖилийн аль нэгэн улирлаас шалтгаалан бизнесийн үйл ажиллагаа хэлбэлздэг ердийн бөгөөд таамаглаж болох хэв маяг.

ус, цахилгааны төлбөрЦахилгаан, хий, ус гэх мэт нийтийн үйлчилгээ.

үйл ажиллагааны гарын авлагаБизнесийн тодорхой үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэхийг алхам алхмаар тайлбарласан баримт.

үйлдэх хамтрагчБүлгийнхээ өөр нэг гишүүнд долоо хоног тутмын өгсөн амлалтаа биелүүлэхэд нь дэмжин тусалж, хариуцлага тооцдог бүлгийн өөр гишүүн.

үйлчлүүлэгчБизнесээс үйлчилгээ буюу бараа, бүтээгдэхүүн авдаг хувь хүн, байгууллагууд.

үндсэн бизнесБизнесийн бий болгож, эрхэлдэг үндсэн үйл ажиллагаа. Бизнес нь энэ үйл ажиллагаагаа сайжруулж, шилдэг нь болохын тулд тогтмол ажиллах ёстой.

үндсэн хөрөнгөБизнесийн эзэмшилд буюу хяналтан доор байдаг мөн ирээдүйд үр ашгаа өгөх биет болон биет бус зүйл. Бизнесийн нийт үндсэн хөрөнгийн мөнгөн дүнг тайлан тэнцэлд хураангуйлан оруулдаг.

франчайзАль нэгэн газарт аливаа үйлчилгээг үзүүлж, бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломж олгодог эрх.

хайлтын системийн оновчлолИлүү их боломжит үйлчлүүлэгчийг вэбсайт руу чиглүүлэхийн тулд онлайн хайлтын үр дүн дэх вэбсайтын байрлалыг сайжруулах үйл явц.

хамтрагчБизнесийн ажил хэрэг явуулахад тусалдаг, хамтран ажилладаг байгууллага буюу хувь хүн.

ханган нийлүүлэгчБусад бизнест үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн борлуулан худалдаалдаг бизнес.

хорогдолХөрөнгийн ашиглалтын хугацаанд үнэ цэнийн бууралтыг тооцоход ашигладаг нягтлан бодох бүртгэлийн арга. Энэхүү бууралт нь хуучирч, муудсанаас болж хөрөнгөд учрах элэгдэл хорогдолтой тэнцэнэ.

хувийн бизнесийн төлөвлөгөөБизнесийн нарийн ширийн мэдээллийг эмхэлж, бодит боломж бололцоог үнэлэхэд ашигладаг загвар.

хувийн өмчБизнесийн нийт өр төлбөрийг нийт хөрөнгөөс хассаны дараа үлдэх мөнгөн дүн. Хувийн өмч хөрөнгийн мөнгөн дүнг тайлан тэнцэлд хураангуйлан оруулдаг.

хувьсах зардалБизнесийн борлуулалт, үйлдвэрлэл дээр үндэслэн хувьсдаг бизнесийн зардал. Хувьсах зардал нь бүтээгдэхүүний түүхий эд, хөдөлмөрийн зардалд зарцуулсан мөнгөний хэмжээ байж болно.

хурдасгагчТодорхой хугацаанд шинэ бизнест санхүүжилт, оффисын байр, зөвлөгөө болон өөр бусад тусламж дэмжлэг үзүүлдэг байгууллага. Үүний хариуд хурдасгагч нь шинэ бизнесийн багахан хувийг эзэмших эрх авдаг.

хүнээс хүнд олгох зээлХувь хүн онлайн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаар дамжуулан ямар ч харилцаа холбоогүй бизнест мөнгө зээлдүүлдэг зээлийн хэлбэр.

хүүЗээлээр авсан мөнгөний (зээлээр авсан санхүүжилтийн) төлбөр.

хүүгийн зардалЗээлсэн мөнгөний хуримтлагдсан зардал.

хүүгийн орлогоТодорхой хугацаанд зээлдүүлсэн мөнгөнөөс орсон орлого.

цалин хөлсИхэвчлэн ажилласан цаг дээр үндэслэн бизнесийн зүгээс ажилтандаа олгодог тогтсон төлбөр.

цалингаас гадуурх ажилтны зардалТатвар, даатгал болон бусад ажил олгогчийн зүгээс олгодог цалингаас гадуурх ажилтны зардал.

цэвэр ашгийн хувьБорлуулалтын орлогоос хувьсах болон тогтмол зардлыг хассаны дараа бизнест үлдсэн мөнгөний хувь хэмжээ. Цэвэр ашгийн хувь нь өөрсдийгөө бусад ижил төрлийн бизнестэй харьцуулах боломж олгодог тул чухал юм.

цэвэр ашигБорлуулалтын орлого болон бүх зарлага (хувьсах зардал, тогтмол зардал) хоёрын зөрүү. Үүнийг мөн цэвэр ашиг буюу бодит ашиг гэж нэрлэдэг. Цэвэр ашгийг орлогын тайланд тусгадаг.

чухал үе шатБизнесийн өсөлт хөгжлийг тэмдэглэж, хэмждэг үйл явдал.

шилдэг туршлагаАливаа зүйлийг тухайн бизнес эсвэл салбарт хамгийн үр дүнтэй хэмээн тооцогддог арга замаар хийх.

эрэлт хэрэгцээҮйлчлүүлэгчийн тодорхой үнээр худалдан авахад бэлэн үйлчилгээ буюу бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ.

эх үүсвэрБизнес эрхлэхэд туслах аливаа зүйл.

Хэвлэх