“Бизнесээ ашигтай байлгахад анхаарах: Тайлагнах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)
“Бизнесээ ашигтай байлгахад анхаарах: Тайлагнах”
Тайлагнах
Дээд талын хугацаа: 25 минут
Нээлтийн залбирал хэл.
Өнгөрсөн долоо хоногийн амлалт
A. “Миний суурь” дээрх амлалтаа биелүүлнэ. |
Б. Өөрийн бизнес дэх үйлчлүүлэгчдийн хангагдаагүй 5 хэрэгцээ шаардлагын жагсаалтыг гаргана. |
В. Бизнесийн таван өөр өрсөлдөх давуу талыг бизнесийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ жагсааж бичнэ. |
Г. “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ. |
Д. Үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ. |
1-р алхам: Хамтрагчтайгаа хамт дүгнэх (5 минут)
Энэ долоо хоногт амлалтаа биелүүлэхийн тулд гаргасан хүчин чармайлтаа дүгнэхэд цөөн минут зарцуул. Доорх “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг ашигла. Дараа нь дүгнэлтээ хамтрагчтайгаа хуваалцаж, доорх асуултын талаар ярилц. Бид сүүлийн хэдэн бүлгийг үзсэнийхээ дараа “Борлуулах,” “Санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэх” ур чадвараар дадлага хийнэ гэдгийг анхаарна уу.
2-р алхам: Бүлэгт тайлагнах (8 минут)
Хүчин чармайлтаа дүгнэснийхээ дараа бүлгээрээ хамтдаа цуглаж, үр дүнгээ тайлагна. Бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногийн амлалт бүр дээр өөрийгөө улаан, шар, ногооны аль нь гэж дүгнэснээ нэг нэгээрээ хэлнэ. Та “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгт дэх бизнесийн чухал ур чадвар бүрээр дадлага хийсэн өдрийнхөө тоог хэл.
3-р алхам: Туршлагаа хуваалцах (10 минут)
Одоо долоо хоногийн турш амлалтаа биелүүлэхийн тулд хичээж чармайснаар сурч мэдсэн зүйлээ бүлгээрээ хуваалц.
4-р алхам: Хамтрагчаа сонгох (2 минут)
Ирэх долоо хоногийн хамтрагчаа бүлгээс сонго. Ерөнхийдөө үйлдэх хамтрагч нь ижил хүйсийн хүн байх бөгөөд гэр бүлийнх нь гишүүн байх ёсгүй.
Одоо үйлдэх хамтрагчтайгаа танилцахад цөөн минут зарцуул. Өөрсдийгөө танилцуулж, долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ хэрхэн холбоо барихаа ярилц.
Үйлдэх хамтрагчийн нэр
Холбоо барих мэдээлэл
Энэ долоо хоногт нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа бич.