Бие даасан байдал
2: Амлалт өгөх


“Үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлагыг шийдэх: Амлалт өгөх,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлагыг шийдэх: Амлалт өгөх”

Амлалт өгөх

Дээд талын хугацаа: 5 минут

Бизнесийн тэмдэглэлийн дэвтэр

Үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлагыг шийдэх

Унш:

Бизнес эрхлэгчийн хувьд, үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлагыг тодорхойлохын тулд ажигч гярхай байж, өдөр бүр хүмүүстэй ярилцах нь чухал. Энэ долоо хоногт өдөр бүр олж харсан үйлчлүүлэгчдийн хангагдаагүй хэрэгцээ шаардлага бүрийг бизнесийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж ав. Бизнест тань байгаа үйлчлүүлэгчдийн хангагдаагүй 5 хэрэгцээ шаардлагыг жагсааж бичээд, дараа долоо хоногт бүлгийнхэнтэйгээ хуваалцахад бэлд.

Өрсөлдөх давуу талууд

Унш:

Өрсөлдөх давуу талуудаа олж харах нь танд ч бас чухал. Энэ долоо хоногт өөрийн амьдарч байгаа газраас сонирхлыг тань татсан 5 өөр бизнесийг сонгоод, тодорхой өрсөлдөх давуу талуудыг бодож үз. Тэдгээрийг бизнесийн тэмдэглэлийн дэвтэртээ бичээд, дараа долоо хоногт бүлгийнхэнтэйгээ хуваалцахад бэлд.

Үйлдэх хамтрагчтайгаа доорх амлалтуудыг нэг нэгээр нь унш. Өгсөн амлалтаа долоо хоног бүр хичээнгүйлэн биелүүлэх юм бол бизнесээ амжилттай эхлүүлж, өргөжүүлэх чадвар тань эрс сайжрах болно. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амлаж, гарын үсгээ зур.

Миний амлалт

A. Би энэ долоо хоногийн “Миний суурь” дээрх амлалтаа биелүүлнэ.

  • Энэ ням гарагт би Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, ариун ёслолоос хүндэтгэл бишрэлтэй хүртэж, итгэлээ харуулна.

  • Би өдөр бүр Мормоны Номоос уншина.

  • Би энэ бүлгийн “Миний суурь” хэсэг дэх “Итгэлийг үйлдлээр харуулсан талаарх судрууд” хэсгийг уншина. Аль нэгийг нь сонгоод, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалцана.

Б. Би өөрийн бизнест буй үйлчлүүлэгчдийн хангагдаагүй 5 хэрэгцээ шаардлагын жагсаалт гаргана.

В. Би 5 өөр, бизнесийн өрсөлдөх давуу талыг бизнесийн тэмдэглэлийн дэвтэртээ жагсааж бичнэ.

Г. Би “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ.

Д. Би үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

Дараагийн долоо хоногоос эхлэн танаас үйлчлүүлэгчтэй ярилцаж, бизнесийн тэмдэглэлдээ бичсэн өдрийнхөө тоог тайлагнахыг хүснэ гэдгийг бүү мартаарай (номын эхэнд байх “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг үзнэ үү).

Миний гарын үсэг

Үйлдэх хамтрагчийн гарын үсэг

Хаалтын залбирал хэл.

Хэвлэх