Бие даасан байдал
6: Амлалт өгөх


“Бизнесийн ашиг орлогоо зохицуулах: Амлалт өгөх,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесийн ашиг орлогоо зохицуулах: Амлалт өгөх”

Амлалт өгөх

Дээд талын хугацаа: 5 минут

Үйлдэх хамтрагчтайгаа хамт доорх амлалтуудыг нэг нэгээр нь унш. Өгсөн амлалтаа долоо хоног бүр хичээнгүйлэн биелүүлэх юм бол бизнесээ амжилттай эхлүүлж, өргөжүүлэх чадвар тань эрс сайжрах болно. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амлаж, гарын үсгээ зур.

Миний амлалт

A. Би энэ долоо хоногийн “Миний суурь” зарчим дээрх амлалтаа биелүүлнэ.

  • Би хэцүү эсвэл дургүй ямар нэг зүйлийг сонгоод, хийж дуусгана.

  • Би ажиллаж хөдөлмөрлөх, цөхрөлтгүй зүтгэх талаар мэдэж авсан зүйлээ гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцана.

Б. Би орлого, зарлагын бүртгэлээ өөрийн бизнест өдөр бүр ашиглана эсвэл зохиомол бизнесийн бүртгэл хөтөлнө.

В. Би бизнесийн орлогын тайлан эсвэл зохиомол бизнесийн тайлан гаргана.

Г. Би “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ.

Д. Би үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

Дараагийн долоо хоногоос эхлэн танаас үйлчлүүлэгчтэй ярилцсан, бизнесийн тэмдэглэл дээрээ бичсэн, худалдан борлуулсан, санхүүгийн мэдээллээ бүртгэсэн өдрийн тоог тайлагнахыг хүснэ гэдгийг бүү мартаарай.

Миний гарын үсэг

Үйлдэх хамтрагчийн гарын үсэг

Хаалтын залбирал хэл.

Хэвлэх