Бие даасан байдал
4: Амлалт өгөх


“Үйлчлүүлэгч олох: Амлалт өгөх,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Үйлчлүүлэгч олох: Амлалт өгөх”

Амлалт өгөх

Дээд талын хугацаа: 5 минут

Борлуулалт хийх урилга

Үйлчлүүлэгч олох

Унших

Зураг
Хувийн бизнесийн төлөвлөгөө шигтгээ зураг

Борлуулалт хийж эхэлснээр та үйлчлүүлэгч олох хамгийн сайн арга зам юу болохыг олж мэднэ. Үйлчлүүлэгч олоход туслах хамгийн үр дүнтэй арга барил, хандлагыг олтлоо шинэ санаа туршиж үзэхэд бэлэн бай.

Хувийн бизнесийн төлөвлөгөөн дээрх “Би үйлчлүүлэгчдийг хэрхэн олж, авч үлдэх вэ?” хэсгийн доорх “Олох” хэсгийг бөглө.

Зураг
Жишээ: Би хэрхэн үйлчлүүлэгч олж чадах вэ?

Үйлдэх хамтрагчтайгаа хамт доорх амлалтуудыг нэг нэгээр нь унш. Та өгсөн амлалтаа долоо хоног бүр хичээнгүйлэн биелүүлэх юм бол бизнесээ амжилттай эхлүүлж, өргөжүүлэх чадвар тань эрс сайжрах болно. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амлаж, гарын үсгээ зур.

Миний амлалт

A. Би энэ долоо хоногийн “Миний суурь” зарчим дээрх амлалтаа биелүүлнэ.

  • Би “Миний суурь” зарчим дээрээс сонгосон хууль эсвэл зарчмаа дуулгавартай дагана.

  • Би дуулгавартай байдлын талаар өнөөдөр сурсан зүйлээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалцана.

Б. Би борлуулалт хийх урилгад оролцож, дараа долоо хоногт туршлагаа тайлагнана.

В. Би хувийн бизнесийн төлөвлөгөөн дээрх “Би үйлчлүүлэгчдийг хэрхэн олж, авч үлдэх вэ?” хэсгийн доорх “Олох” хэсгийг бөглөнө.

Г. Би “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ.

Д. Би үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

Дараагийн долоо хоногоос эхлэн танаас үйлчлүүлэгчтэй ярилцаж, бизнесийн тэмдэглэл дээрээ бичсэн, борлуулалт хийсэн өдрийнхөө тоог тайлагнахыг хүснэ гэдгийг бүү мартаарай (номын эхэнд байх “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг үзнэ үү).

Миний гарын үсэг

Үйлдэх хамтрагчийн гарын үсэг

Хаалтын залбирал хэл.

Үйлчлүүлэгч хэрхэн олох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол srs.lds.org/sgmbmarketing руу орно уу.

Хэвлэх