Бие даасан байдал
4: Суралцах


“Үйлчлүүлэгч олох,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Үйлчлүүлэгч олох”

Суралцах

Дээд талын хугацаа: 65 минут

1. Үйлчлүүлэгчдийн ач холбогдол

Унш:

Үйлчлүүлэгчид таны бизнесийн анхаарлын төвд байх ёстой. Таны бизнесийн талаарх тэдний сэтгэгдэл бизнес тань хэр амжилттай байхыг тодорхойлдог. Бизнесийн бүхий л хүрээгээ тэдний хэрэгцээ шаардлагыг хангах дээр төвлөрүүл. Бизнесийн талаарх тэдний сэтгэгдлийг өндөр байлгахын тулд та хичээж ажиллах хэрэгтэй.

2. Хэн миний үйлчлүүлэгч вэ?

Унш:

Бизнес эрхлэгчийн хувьд та ямар төрлийн хүмүүс, бүлэг, байгууллага таны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг авах талаар маш сайн ойлголттой байх ёстой. Үйлчлүүлэгчдээ хэдий чинээ сайн ойлгоно, таны мэдээлэл, туршлага, дэмжлэг туслалцаа төдий чинээ тэдэн рүү чиглэгдсэн байна. Зарим хүчин зүйл зорилтот үйлчлүүлэгчид тань хэн болох талаар олж мэдэхэд танд тусална. Үүнд:

  • Хүн ам зүйн мэдээлэл: нас, хүйс, гэрлэлтийн төлөв байдал, ажил эрхлэлт, орлогын түвшин

  • Байгууллагын мэдээлэл: хувийн хэвшил эсвэл төрийн байгууллага, худалдааны эсвэл мэргэжлийн, жижиглэн эсвэл бөөний

  • Газар зүйн мэдээлэл: байршил, хүн амын нягтрал

  • Сэтгэл зүйн мэдээлэл: ааш зан, амьдралын хэв маяг, сонирхол, хандлага, үзэл бодол

  • Зан төлөв: худалдан авалтын чиг хандлага, үнэнч хэрэглэгч, хайж буй үр ашиг

3. Бизнесийн санаагаа тодорхойлох

Унш:

Зорилтот үйлчлүүлэгчдээ тодорхойлсныхоо дараа яагаад таны үзүүлж буй үйлчилгээ, зарж буй бараа бүтээгдэхүүнийг сонирхох хэрэгтэй гэдгийг тэдэнд хүргэх нь чухал. Энэ мэдээллийг тэдэнд хүргэхийн тулд таны бизнес бусдаас юугаараа өөр болохыг танилцуулсан богино танилцуулга гарга. Энэ нь дараах гурван чухал хэсгээс бүрдсэн байна. Үүнд:

  1. Таны бизнесийн нэр.

  2. Таны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн.

  3. Яагаад таны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн өөр эсвэл илүү сайн болох үндэслэл. (Яагаад таны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн өөр буюу илүү сайн болох үндэслэлийг Хувийн бизнесийн төлөвлөгөөнөөсөө хар.)

Бизнесийн богино танилцуулгын жишээг оруулав.

“Сайн байна уу! Намайг Тэрри гэдэг! Би “Хиддэн Фийлдс катеринг” гэж нэрлэгдэх бизнес эхлүүлэх гэж байгаа. Бид бизнесийн арга хэмжээ, гэр бүлийн цугларалт, бусад хэсэг бүлэг хүнд эрүүл хоол хүнсээр үйлчилнэ. Бид хоолондоо зөвхөн шинэ, органик бүтээгдэхүүн хэрэглэдэг. Бид олон төрлийн цагаан хоол хүнс хэрэглэж, хурдан шуурхай үйлчилгээ авах хүсэлтэй, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүмүүст мартагдашгүй сэтгэгдэл үлдээхэд анхаарч ажилладаг.”

Зураг
Таблет компьютер хэрэглэж буй эмэгтэй

4. Өөрийн бизнесийн хамгийн сайн борлуулалтын сувгийг олж тогтоох

Унш:

Үйлчлүүлэгчдээ хүрэх хамгийн үр дүнтэй арга замыг олох нь чухал юм. Ихэнх бизнес эрхлэгч бодит болон цахим борлуулалтын олон сувгийг ашиглан бараагаа борлуулж, үйлчлүүлэгчидтэйгээ харилцдаг. Гэхдээ шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бодит болон цахим борлуулалтын нэгээс илүүгүй сувгийг хөгжүүлэхэд төвлөрч ажиллах нь зүйтэй. Бизнес өсөж өргөжихийн хэрээр өөр сувгуудыг нэмэх боломжтой. Борлуулалтын ердийн сувгуудыг жагсаав.

Бодит борлуулалтын суваг

  • Шууд борлуулалт: Та болон таны худалдагч үйлчлүүлэгчидтэй нүүр тулан уулзаж, гараасаа шууд борлуулна.

  • Борлуулагч буюу бөөний худалдаачин: Та бараа бүтээгдэхүүнээ бөөний худалдаачинд буюу бөөнөөр худалдан авч, жижиглэнгийн худалдаачдад цааш нь зарж борлуулдаг борлуулагчид зарна.

  • Жижиглэнгийн худалдаачин: Та бараа бүтээгдэхүүнээ жижиглэнгийн худалдаачинд буюу цааш нь үйлчлүүлэгчдэд зарж борлуулдаг борлуулагчид зарна.

Цахим борлуулалтын суваг

  • Вэбсайт: Борлуулалтын гүйлгээг таны вэбсайтаас хийнэ.

  • Онлайн дэлгүүр: Борлуулалтын гүйлгээг таны вэбсайтаас биш, онлайн дэлгүүрийн вэбсайтаас хийнэ.

  • Зөөврийн хэрэгслийн программ: Борлуулалтын гүйлгээг зөөврийн хэрэгсэлд зориулсан программаар дамжуулан хийнэ.

5. Үйлчлүүлэгчдийг … юугаар татах вэ?

Унш:

Таны бизнес үйлчлүүлэгчдийг автоматаар татахгүй. Та тэдний сонирхдог, тэдэнд ашигтай байна гэдэгт итгэх зүйлсийг өгөх хэрэгтэй. Та бизнесийн танилцуулгаа боломжит үйлчлүүлэгчдийнхээ хүсэж байгаа зүйлстэй холбоход анхаар. Өөрсдийгөө үйлчлүүлэгчдийн оронд тавьж, “Би энэ бизнесийн үзүүлж буй үйлчилгээ, худалдаж буй бараа бүтээгдэхүүнийг авах уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?” хэмээн асуух хэрэгтэй.

Ухаалаг бизнес эрхлэгчид бүтээлч байж, үйлчлүүлэгчдийнхээ анхаарлыг татдаг. Үйлчлүүлэгчдийн анхаарлыг татах зарим арга замыг өгөв.

Зураг
Мэдээлэл өгөх шигтгээ зураг

Видео бичлэг, блог, сонин, нийтлэл, үзэсгэлэн худалдаагаар дамжуулан мэдээлэл, ойлголт өгөх.

Зураг
Нийцүүлэх шигтгээ зураг

Арга хэмжээг ивээн тэтгэх гэх мэт зүйлээр дамжуулан үйлчлүүлэгчдийн сонирхолд болон нийгэм дэх үйл хэрэгт нийцүүлэх.

Зураг
Боломж олгох шигтгээ зураг

Дээж, купон өгөх зэрэг арга замаар үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ бага зардлаар буюу ямар ч зардал гаргахгүйгээр үйлчлүүлэгчид танилцуулах.

Зураг
Итгэлтэй байх шигтгээ зураг

Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл, салбарын шагнал урамшуулал, өөр бусад чанарын баталгаагаар дамжуулан компанийн нэр төр, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний чанарт итгэх итгэлийг төрүүлэх.

Зураг
Тав тухтай үйлчилгээ үзүүлэх шигтгээ зураг

Бизнесээ олоход амархан, ашиглахад хялбар (жишээлбэл, хайлтын системийн оновчлол хийх нь онлайнаар бизнесийг тань хайж олоход хялбар болгон тусална) байлгах нь тав тухтай болгож, цаг хугацаа хэмнэх боломж олгоно .

Зураг
Хамтран ажиллах шигтгээ зураг

Нэг ижил бүлэг үйлчлүүлэгчид үйлчилдэг олонд танигдсан, өрсөлдөгч биш бизнестэй бүтээлч байдлаар хамтран ажиллах.

6. Үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны амжилтыг хэмжих

Унш:

Таны өгсөн мэдээлэл үйлчлүүлэгчдийн сонирхлыг татаж байгаа эсэхийг хэмжих нь чухал ба энэ нь илүү их борлуулалт хийх, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Үүний тулд та дараах зүйлийг хэмжих хэрэгтэй. Үүнд:

  • Үйлчлүүлэгчидтэйгээ ямар тодорхой арга замаар харилцаж байгаагаа,

  • Бизнесийн үр дүн ямар байгааг зэрэг юм.

Дараах жишээнүүдийг унш.

Зураг
Үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны амжилтыг хэмжих

Завгүй байх нь амжилттай байхтай адилгүй. Хэрэв таны харилцаа ямар ч үр дүн авчрахгүй байвал цаг заваа үүнд зориулах хэрэггүй. Тиймээс үр дүнгээ хэмжих нь чухал.

Хэвлэх