Бие даасан байдал
5: Суралцах


“Үйлчлүүлэгчдээ авч үлдэх: Суралцах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Үйлчлүүлэгчдээ авч үлдэх: Суралцах”

Суралцах

Дээд талын хугацаа: 60 минут

1. Үнэнч үйлчлүүлэгчтэй болох

Унш:

Одоо та ядаж нэг үйлчлүүлэгчтэй болчихсон байгаа. Хэрэв байхгүй бол аль болох хурдан үйлчлүүлэгчтэй болох хэрэгтэй.

Үйлчлүүлэгчтэй болсон бол та тэднийг өөрийн үнэнч үйлчлүүлэгч болгохын тулд сайн ажиллах хэрэгтэй. Та үйлчлүүлэгчээ татан оролцуулж, тэднийг сонсож, эерэг сэтгэгдэл төрүүлэх замаар тэднийг үнэнч үйлчлүүлэгч болгож чадна. Шинэ үйлчлүүлэгчдийг олох нь байгаа үйлчлүүлэгчдээ авч үлдэхээс хавьгүй үнэтэй.

Ярилц:

Амьдарч байгаа газартаа үсчний газар нээж байна гэж төсөөлөн бод. Ихэнх үйлчлүүлэгч үнэд мэдрэмтгий ханддаг бөгөөд хамгийн хямд үнэтэй, купон өгдөг, хямдрал зарладаг газар очдог.

  • Үйлчилгээндээ хямдрал зарлаагүй ч ирдэг үнэнч үйлчлүүлэгчидтэй болохын тулд та үсчний газартаа юу хийж болох вэ?

  • Үйлчилгээгээ хамгийн өндрөөр үнэлүүлэхийн тулд та юу юу хийж болох вэ?

2. Үйлчлүүлэгчдээ татан оролцуулах

Унш:

Үйлчлүүлэгчийг татан оролцуулах нь бизнесийн тань талаар олж мэдэхээс илүү чухал юм. Энэ нь тэднийг идэвхтэй татан оролцуулж, оролцоог зорилгодоо нийцүүлэн урамшуулахыг хэлнэ. Үйлчлүүлэгчдийг татан оролцуулах явцад тэд таны бизнест өөриймсөг ханддаг болдог. Тэд мөн таны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгч болж, бизнесийг тань бусдад сурталчилдаг.

Үйлчлүүлэгчдээ татан оролцуулах арга замыг үргэлж эрэлхийл. Тэд өөрсдийн бодол санааг илэрхийлж, туршлагаа хуваалцаж, тэр ч бүү хэл шинэ үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний санааг хүртэл өгнө. Та үйлчлүүлэгчдийг биечлэн болон туршлага, технологиор дамжуулан татан оролцуулж болно. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, э-мэйл зэрэг нь технологиор дамжуулан үйлчлүүлэгчдийг татан оролцуулах жишээ юм.

Ярилц:

Үйлчлүүлэгчийн хувьд таныг татан оролцуулдаг бизнесийн тухай бод. Энэ нь таны бизнесийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Унш:

Бизнес эрхлэгчийн хувьд үйлчлүүлэгчдэдээ анхаарал тавьж, тэднийг бодолдоо тээж, татан оролцуулах ёстой. Жишээлбэл, э-мэйлээр дамжуулан харилцах нь үр дүнтэй арга зам байж болох юм. Харин хэт олон эсвэл буруу э-мэйл илгээвэл үйлчлүүлэгчдийнхээ дургүйг хүргэж, тэдний итгэлийг алдаж болзошгүй. Үйлчлүүлэгчийн сэтгэгдлийг нэн тэргүүнд тавих ёстой.

3. Үйлчлүүлэгчдээ сонсох

Унш:

Үйлчлүүлэгчдийн итгэлийг олох нэг арга зам бол тэднийг сонсох явдал юм. Та сонсох аваас “ухаан бодолд зүрхээ зүглүүл[дэг]” (Сургаалт үгс 2:2). Таны үйлчлүүлэгчид ихэвчлэн шинэ санаа блон аливааг илүү оновчтой арга замаар хийх, илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд туслах хэрэгтэй санал хүсэлт өгдөг. Бизнес эрхлэгчид доор дурдсантай адил арга замаар үйлчлүүлэгчдээ сонсож болно.

Үйлчлүүлэгчдийн бизнестэй харилцдаг арга зам

Зураг
Саналаа хэлэх шигтгээ зураг

Саналаа хэлэх

Үйлчлүүлэгчид бизнес эрхлэгчид эсвэл ажилтанд саналаа илэрхийлдэг.

Зураг
Ам дамжсан яриа шигтгээ зураг

Ам дамжсан санал

Үйлчлүүлэгчид найз нөхөд, бусад үйлчлүүлэгчид саналаа хэлдэг.

Зураг
Санал гомдол шигтгээ зураг

Санал гомдол

Үйлчлүүлэгчид асуудлын тухай мэдэгдэж, арга хэмжээ аваасай гэсэн үүднээс сөрөг сэтгэгдэл үлдээдэг.

Зураг
Сэтгэгдэл ба үнэлгээ шигтгээ зураг

Сэтгэгдэл ба үнэлгээ

Үйлчлүүлэгчид бизнест болон үзүүлсэн үйлчилгээнд дүн тавьдаг (ихэвчлэн онлайнаар).

Зураг
Санал асуулга шигтгээ зураг

Санал асуулга

Бизнес нь үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг авдаг.

Зураг
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл шигтгээ зураг

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл

Үйлчлүүлэгчид онлайн хэрэгслүүдийг ашиглан санал хүсэлтээ олон хүнтэй хуваалцдаг.

Зураг
Худалдан авах шийдвэр шигтгээ зураг

Худалдан авах шийдвэр

Үйлчлүүлэгчдийн юуг авч, юуг авахгүй байх шийдвэр нь тэдний юуг сонирхдог мөн юуг үнэлдгийг харуулдаг.

Зураг
Нэр хүнд, шагнал шигтгээ зураг

Нэр хүнд, шагнал

Бизнесийн чанар, үйлчилгээ тэдэнд нэр хүнд, шагнал авчирдаг.

4. Зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох

Унш:

Үйлчлүүлэгчидтэйгээ харилцаж, тэднийг сонсох явцдаа өөрийн бизнест авч хэрэгжүүлэх хэрэгтэй шинэ чиг хандлага, өөрчлөлтийг ажиглаж болох юм. Энэ нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, соёл, технологийн өөрчлөлт шинэчлэлт, өрсөлдөөн байж болно.

Үз:

“Зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох нь” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

Таны бизнест ямар чиг хандлага, өөрчлөлт нөлөөлж болох вэ? Та тэдгээрт ямар арга замаар хариу арга хэмжээ авч болох вэ?

5. Үйлчлүүлэгчдэд эерэг сэтгэгдэл үлдээх

Унш:

Амжилттай бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдийнхээ хүлээлтээс дээгүүр үйлчилгээ үзүүлэх замаар тэднийг баярлуулдаг. Үйлчлүүлэгчид амар хялбар, тав тухтай, дээд зэргийн үйлчилгээ авахыг хүсдэг. Үйлчлүүлэгчид амласандаа хүрдэг, найдвартай үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнтэй бизнесийг өндрөөр үнэлдэг. Үйлчлүүлэгчид мартагдашгүй сэтгэгдэл төрүүлснээр эргээд ам дамжин бусдад хүрдэг ба улмаар борлуулалт, үнэнч үйлчлэгчдийн тоо нэмэгддэг.

Хэвлэх