“Бизнесийн ашиг орлогоо зохицуулах: Миний суурь зарчим: Ажилла: Хариуцлага хүлээдэг бай мөн цөхрөлтгүй зүтгэ,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017) “Бизнесийн ашиг орлогоо зохицуулах: Миний суурь зарчим” Миний суурь зарчим: Ажилла: Хариуцлага хүлээдэг бай мөн цөхрөлтгүй зүтгэ Дээд талын хугацаа: 20 минут Тунгаан бод: Яагаад Тэнгэрлэг Эцэг намайг амьдралынхаа төлөө хариуцлага хүлээдэг байгаасай хэмээн хүсдэг вэ? Үз: “Сэдрикийн аялал” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.) Ярилц: Ажил хүнд хэцүү үед бид хэрхэн үргэлжлүүлэн хичээж сурдаг вэ? Унш: Сургаал ба Гэрээ 42:42 ба ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын эшлэл. Ярилц: Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны эшлэлийг унш. Яагаад Их Эзэн биднийг хүссэн зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөөсэй гэж хүсдэг вэ? Тунгаан бод: Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн эшлэлийг унш. Би бүтэлгүйтэх үедээ ямар хариу үйлдэл хийдэг вэ? Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийхээр амла. Хэцүү эсвэл дургүй ямар нэг зүйлийг сонгоод, хийж дуусга. Хийж дуусгах ажлаа доор бич. Тэмдэглэл үүсгэх Өнөөдөр ажлын тухай болон цөхрөлтгүй зүтгэх талаар мэдэж авсан зүйлээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалц.