Жэк өөрийн ажилтан Эриктэй хамт будаг худалдан авч байна. Бүлгийн хоёр гишүүнийг сонгоод, дараах харилцан яриаг уншуул.
Эрик: Пөөх, энэ багснууд ямар үнэтэй гээч. Энэ байдлаараа та будагны мөнгөө гаргаж авч чаддаг болов уу даа.
Жэк: Сайн багснууд болохоор ийм үнэтэй байгаа юм. Ажлаа сайн хийхэд багаж хэрэгсэл сайтай байх хэрэгтэй.
Эрик: Машины ард хэдэн ширхэг хэвтэж байхыг би харсан.
Жэк: Харин тийм ээ. Машиныхаа ард талыг цэвэрлэх хэрэгтэй.
Эрик: Нээрээ, Тим над руу мессэж бичсэн. Та гар утсаа алдчихсан юм уу? Сүүлийн үед гэрээт ажилчдынхаа хөлсийг төлж байгаа юу?
Жэк: Аа тийм, би түүнтэй ярих гэж байсан юм. Тэр цалинг нь өгөөгүй гээд байгаа. Би яах аргагүй өгсөн дөө.
Эрик: Чекийн дэвтрээ л шалгачих.
Жэк: Үгүй ээ, би түүнд бэлэн мөнгөөр өгсөн. Одоо бодоход бидэнд будгийн суурь хэрэгтэй юм байна.
Эрик: Будгийн суурь уу? Ямар ажилд? Байз даа, хэн нэгэнд мөнгө өгснөө та бүртгэлдээ бичдэггүй юм уу?
Жэк: Би чиний цалинг дандаа өгдөг биз дээ?
Эрик: Тийм л дээ, би бас тэмдэглэл дээрх ажилласан цагийнхаа хажууд авсан цалингаа бичдэг.
Жэк: Сайхан санаа байна! Чи Тимд яаж бичихийг заах уу? Тэр залхуураад байдаг юм аа.
Эрик: Утас маань дахиад л дуугараад байна. Яагаад бүх хүнд миний утасны дугаар байдаг юм бэ?
Жэк: Яагаад гэвэл, чи миний урдаа барьдаг ганц ажилтан!
Эрик: Хатагтай Андэрсоноос мессэж ирсэн байна. Чи сүүлийн нэхэмжлэх дээрээ илүү мөнгө бичсэн байна гэнэ.
Жэк: Юу вэ? Эхлээд талыг нь, ажлаа хийж дууссаны дараа үлдсэнийг нь авна гэсэн шүү дээ. Энэ чинь юу нь ойлгомжгүй байгаа юм бэ?
Эрик: Нэхэмжлэх дээр тооцоолж байснаас нь 2 дахин илүү үнэ бичсэн байна гэнэ. Та эхлээд 50 хувийг нь авсан юм байгаа биз дээ?
Жэк: За, за. Бүртгэлээ дахин шалгах хэрэгтэй юм байна.
Эрик: Та тэгэхээр бүртгэл хөтөлж байгаа юм уу?
Жэк: Тийм ээ, хуучны пянзнуудаа сонсож байгаа. Тэд дурсамжийг маань сэргээдэг. Би 80-аад оны уянгын дуунд ямар дуртай гээч!