Бие даасан байдал
12: Миний суурь зарчим


“Бизнесээ танилцуулах: Миний суурь зарчим: Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ танилцуулах: Миний суурь зарчим”

Миний суурь зарчим: Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах

Дээд талын хугацаа: 20 минут

Тунгаан бод:

Таны хувьд хамгийн чухал зарим зүйл юу вэ?

Үз:

“Хамгийн чухал зүйлсээ хийх нь” видео бичлэг Srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол Энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

Биднийг өсөж хөгжихөд ямар шалихгүй зүйлс анхаарлыг маань сарниулдаг вэ? Сайн мэдээний ёслолууд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Унш:

Ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн үгээс авсан эшлэлийг унш.

Ярилц:

Бид бие даасан байдалтай болохыг эрэлхийлэх үедээ ариун сүмд орохуйц зохистой байх нь яагаад чухал вэ?

Амлалт өг:

Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийхээр амла.

  • Хэрэв танд ариун сүмийн эрхийн бичиг байгаа бол ариун сүмд орох өдрөө товло.

  • Хэрэв танд ариун сүмийн эрхийн бичиг байхгүй бол ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад хэрхэн бэлтгэж болох тухай ярилцахаар бишоптойгоо эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө уулз.

  • Ариун сүмийн ёслолуудын талаар сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалц.

Хэвлэх