Бие даасан байдал
7: Суралцах


“Бизнесийн болон хувийн мөнгөө салангид байлгах: Суралцах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесийн болон хувийн мөнгөө салангид байлгах: Суралцах”

Суралцах

Дээд талын хугацаа: 60 минут

1. Өөрийн бизнес болон гэр бүлийн аль алинд туслах

Үз:

“Амьдралд ганцхан тохиох боломж? 1-р хэсэг” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

Марк дүү охиндоо туслахыг хүсэж байгаа ч бизнесээ өргөжүүлэхийг мөн хүсдэг. Марк яах ёстой гэж та бодож байна вэ?

Унш:

Өнгөрсөн долоо хоногт бид өдөр бүр орлого, зарлагын бүртгэлээ хөтөлж байхын ач холбогдлыг ярилцсан. Энэ дадал хэвшлийг суулгах нь амжилттай бизнестэй болоход амин чухал юм. Энэ бүлэгт бид бизнесийн болон хувийн мөнгөө салангид байлгах гэсэн өөр нэгэн маш чухал дадал хэвшлийн талаар тайлбарлана.

2. Бизнесийн болон хувийн мөнгөө салангид байлгах

Үз:

“Амьдралд ганцхан тохиох боломж? 2-р хэсэг” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

Энэ видео бичлэгээс бид бизнесийн болон хувийн мөнгөө салангид байлгах талаар юу сурч мэдсэн бэ?.

Унш:

Өөртөө цалин хөлс өг. Бизнес тань ашиг орлоготой болж эхлэхэд өөртөө хэрхэн цалин хөлс өгөхөө шийд. Олон бизнес эрхлэгч өөртөө бага хэмжээний цалин хөлс өгч эхэлдэг ба бизнес нь өргөжин, тогтворжих үед цалингаа нэмж болно.

Банкинд тусдаа данстай бай. Өөртөө цалин болгож төлж буй мөнгө банкны хувийн данс руу чинь орох ёстой. Энэ данс тань таны бизнесийн данснаас тусдаа байх ёстой.

Өөрийн бизнесээс бүү хулгайл. Амжилттай бизнес эрхлэгчид гэр бүлийнхэн, найз нөхдөдөө туслахаар өөрийн бизнесийн банкны дансан дахь мөнгөнөөс авдаггүй.

Үз:

“Амьдралд ганцхан тохиох боломж? 3-р хэсэг” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

  • Марк зөв зүйл хийсэн гэж бодож байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?

  • “Үгүй” гэж хэлэх нь бизнес эрхлэгчийн хувьд танд хэрхэн туслах талаар та юу сурч мэдсэн бэ?

Унш:

Амжилттай бизнес эрхлэгчид аливаа асуудал гарах эсвэл хүндрэл учрах, бизнесээ өргөжүүлэх зэргийн үед ашиглах мөнгө хуримтлуулах хэрэгтэй гэдгээ ойлгодог. Бид хэн нэгэнд санхүүгээр туслах талаар бодохдоо хэмжээ хязгаар, нөхцөл байдлаа ухаалгаар тодорхойлох ёстой. Бид зөвхөн өөрийн үзэмжээр хувийн нөөц хуримтлалаас өгөх мөн хэзээ ч бизнесийн хөрөнгө мөнгийг ашиглах ёсгүй. Юуны өмнө бизнесээ “дэг журмын өргөө” (С ба Г 88:119) байлгахад анхаарах хэрэгтэй.

3. Орлогоосоо аравны нэгийн өргөлөө төлөх

Унш:

Бид орлогоосоо аравны нэгийн өргөл өгснөөр агуу адислалуудыг хүлээн авдаг. Хэрэв бид бизнесийн болон хувийн мөнгөө салангид байлгавал аравны нэгээ тооцоход илүү хялбар байдаг. Дараах зарчмуудыг сана.

  1. Бизнесийн болон хувийн мөнгөө банкны өөр өөр дансанд байршуул.

  2. Бизнесээсээ цалин маягаар авсан хувийн орлогоосоо (цалин, хөлс) аравны нэгийн өргөлөө өг.

  3. Бизнесийн мөнгөнөөсөө аравны нэгийн өргөл өгөхгүй. Та тэр мөнгөө бизнесийн зардал, цалин хөлс, өсөлт хөгжилт зэрэгт зориулах ёстой.

4. Санхүүгийн бүртгэлүүдийг салгаж хөтлөх

Унш:

Та хувийн болон бизнесийн мөнгөнд зориулсан банкны өөр өөр тусдаа данстай байхаас гадна санхүүгийн бүртгэлийг тус тусад нь салгаж хөтлөх ёстой. Марк Бэйли бизнест нь орж, гардаг бүх мөнгөндөө өдөр бүр бүртгэл хөтөлдөг. Тэр бас гэр бүлд нь орж ирдэг, гадагш гардаг бүх мөнгөндөө өдөр бүр бүртгэл хөтөлдөг. Эдгээр бүртгэлийг орлого, зарлагын бүртгэл (бизнесийн хэрэглээнд) мөн орлого, зарлагын бүртгэл (хувийн хэрэглээнд) гэж нэрлэдэг.

Ярилц:

  • Бизнесийн болон хувийн мөнгөө салангид байлгахын юу нь хамгийн хэцүү байсан бэ?

  • Та бизнесийн болон хувийн орлогын тайлангаас ямар ямар ойлголт олж авч болох вэ?

Унш:

Амжилттай бизнес эрхлэгчид өдөр бүр бүртгэл хөтөлдөг бөгөөд энэ бүртгэлээ бизнесийн тал дээр үндэслэлтэй шийдвэр гаргахын тулд ашигладаг. Хэдийгээр олон бизнес эрхлэгч бүртгэл хөтлөх дургүй байдаг ч зөв зүйтэй орлого, зарлагын мэдээлэлтэй байх нь бизнесээ амжилтад хүргэж, өргөжүүлэхэд тусална гэдгийг мэддэг тул үүнийг дадал хэвшил болгож, нэн тэргүүнд тавьдаг.

Шинэ бизнес эрхлэгчид ихэвчлэн хүснэгт буюу энгийн онлайн хэрэгсэл ашиглан бүртгэлээ эмх замбараатай хөтөлдөг. Бизнес тань өргөжин тэлэхийн хэрээр та өөрийн хэрэгцээнд тааруулан нягтлан бодох бүртгэлийн арай боловсронгуй хэрэгсэлд мөнгө зарцуулж эсвэл нягтлан бодогч ажилд авч болно. Таны санхүүгийн тайлан бүртгэлийг зохицуулдаг хэрэгсэл, нягтлан бодогч байсан ч та бүртгэл дээрх мэдээллийг ойлгодог, тэдгээрийг байнга шалгадаг байх хэрэгтэй.

Бид энэ долоо хоногт салангид тусдаа данс хөтөлж, ажил төрөлтэй завгүй байснаар өдөр бүр бүртгэлээ хөтлөх чухал ажилдаа хайнга хандах алдаа гаргалгүй хичээж ажиллана.

Хэвлэх