Бие даасан байдал
9: Амлалт өгөх


“Бизнесээ өргөжүүлэх: Амлалт өгөх,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ өргөжүүлэх: Амлалт өгөх”

Амлалт өгөх

Дээд талын хугацаа: 5 минут

Үйлдэх хамтрагчтайгаа хамт доорх амлалтуудыг нэг нэгээр нь унш. Та өгсөн амлалтаа долоо хоног бүр хичээнгүйлэн биелүүлэх юм бол бизнесээ амжилттай эхлүүлж, өргөжүүлэх чадвар тань эрс сайжрах болно. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амлаж, гарын үсгээ зур.

Миний амлалт

A. Би энэ долоо хоногийн “Миний суурь” зарчим дээрх амлалтаа биелүүлнэ.

  • “Зорилго тавих,” “зөвлөгч олох” зэрэг үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

  • “Амьдралын эрхэм зорилго” хэсгийг бичиж дуусгаад, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө ярилцана.

  • Хэн нэгнээс зөвлөгч болохыг хүсэж, уулзах цаг товлоно.

Б. Би тохирох цаг нь болоход өөрийн бизнесийг өргөжүүлэх арга замыг нарийвчлан тусгасан төлөвлөгөөг бизнесийн тэмдэглэл дээрээ бичнэ.

В. Би бизнесийн зарлагаа хасах арга замаа нарийвчлан тусгасан төлөвлөгөөг бизнесийн тэмдэглэл дээрээ бичнэ.

Г. Би “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ.

Д. Би үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

Дараагийн долоо хоногоос эхлэн танаас үйлчлүүлэгчтэй ярилцаж, бизнесийн тэмдэглэл дээрээ бичсэн, худалдан борлуулсан, санхүүгийн мэдээллээ бүртгэсэн өдрийн тоог тайлагнахыг хүснэ гэдгийг бүү мартаарай.

Миний гарын үсэг

Үйлдэх хамтрагчийн гарын үсэг

Хаалтын залбирал хэл.

Хэвлэх