Бие даасан байдал
10: Амлалт өгөх


“Бизнесээ санхүүжүүлэх: Амлалт өгөх,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ санхүүжүүлэх: Амлалт өгөх”

Амлалт өгөх

Дээд талын хугацаа: 5 минут

Үйлдэх хамтрагчтайгаа хамт доорх амлалтуудыг нэг нэгээр нь унш. Та өгсөн амлалтаа долоо хоног бүр хичээнгүйлэн биелүүлэх юм бол бизнесээ амжилттай эхлүүлж, өргөжүүлэх чадвар тань эрс сайжрах болно. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амлаж, гарын үсгээ зур.

Миний амлалт

A. Би энэ долоо хоногийн “Миний суурь” зарчим дээрх амлалтаа биелүүлнэ.

  • Үнэнч шударга байдлаа харуулахын тулд би өөрийн сонгосон аль нэгэн тал дээрээ сайжирна.

  • Би өнөөдөр үнэнч шударга байдлын талаар сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалцана.

Б. Хувийн болон орон нутгийн сүлжээнээс тодорхойлсон хүнтэй эсвэл хүмүүстэйгээ холбогдож, бизнесээ санхүүжүүлэх боломж бололцооны талаар илүү ихийг суралцана.

В. Би өөрийн тодорхойлсон онлайн эх сурвалж эсвэл сэдвийг судалж, бизнесээ санхүүжүүлэх боломж бололцооны талаар илүү ихийг суралцана.

Г. Би “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ.

Д. Би үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

Дараагийн долоо хоногоос эхлэн үйлчлүүлэгчтэй ярилцсан, бизнесийн тэмдэглэл дээрээ бичсэн, худалдан борлуулсан, санхүүгийн мэдээллээ бүртгэсэн өдрийн тоог тайлагнахыг танаас хүснэ гэдгийг бүү мартаарай.

Миний гарын үсэг

Үйлдэх хамтрагчийн гарын үсэг

Хаалтын залбирал хэл.

Хэвлэх