Бие даасан байдал
1: Суралцах


“Бизнест амжилт гаргахад бэлэн байх: Суралцах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнест амжилт гаргахад бэлэн байх: Суралцах”

Суралцах

Дээд талын хугацаа: 55 минут

1. Зөв зарчмын дагуу үйлдэх

Унш:

Бизнесийн амжилтад олон зарчим нөлөөлдөг. Тэдгээрийн заримыг жагсаав.

  • Алсын хараа: “Алсын хараа байхгүй аваас ард түмэн журамгүй” (Сургаалт үгс 29:18).

  • Ажил: “Cайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул, … учир нь хүч тэдэнд буй, үүгээр тэд өөрсдийнхөө төлөө сонгогчид юм” (C ба Г 58:27–28).

  • Сүнсний өдөөлт: “Та нар түүгээр дэгжиж болохын тулд өөрсдийн талбай дахь ургацынхаа төлөө түүнээс гуй. Тэдгээр нь өсөж үржихийн тулд төлөө гуй, талбай дахь сүргийнхээ” (Aлма 34:24–25).

  • Тууштай байдал: “Бид … гүйцэлдүүлэх хүртэл … явахгүй” (1 Нифай 3:15).

  • Хариуцлагатай байдал: “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” (Матай 25:21; 14–30-р шүлгийг үзнэ үү).

  • Элбэг дэлбэг сэтгэлгээ: Учир нь дэлхий дүүрэн байна, мөн хангалттай бөгөөд нөөцлөхөөр буй” (С ба Г 104:17).

  • Цагийн менежмент: “Таны цаг үнэтэй” (Thomas S. Monson, “Guideposts for Life’s Journey” [Brigham Young University devotional, Nov. 13, 2007], 1, speeches.byu.edu).

  • Өчүүхэн хийгээд энгийн зүйлсийн хүч: “Өчүүхэн, энгийн зүйлсээр агуу их зүйлс улиран авчрагддаг” (Алма 37:6).

  • Амлалт өгөх: “Та нарын хэн чинь … эхлээд суугаад, … зардлыг нь тооцоолохгүй вэ?” (Лук 14:28-ыг мөн 29–30-р шүлгийг үзнэ үү).

Ярилц:

Эдгээр зарчим дундаас аль нь бизнесээ эхлүүлж, өргөжүүлэхэд танд хамгийн хэрэгтэй гэж та бодож байна вэ?

2. Би яагаад бизнес эхлүүлэхийг эсвэл бизнесээ өргөжүүлэхийг хүсэж байна вэ?

Унш:

Та нар дараах олон шалтгаанаар өөрийн бизнесийн эхлүүлж эсвэл өргөжүүлдэг.

  • Өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болох

  • Нэмэлт орлого олох

  • Хувийн хүсэл сонирхлоор

  • Хоёр дахь ажил мэргэжлээ болгох

  • Туршлага хуримтлуулах

  • Шаардлага гарснаар (ажлын байр хомс эсвэл байхгүй)

  • Хувийн эрх чөлөөтэй байх, хяналт тавих

  • Санхүүгийн хувьд хөл дээрээ бат зогсох

Та бизнесээ янз бүрийн арга замаар хийж болно. Дараах жишээнүүдэд хэдэн хүн үүнийг хэрхэн хийснийг үзүүлнэ.

Зураг
Хүмүүс хэрхэн бизнесээ эхлүүлсэн эсвэл өргөжүүлсэн дөрвөн жишээ

Унш:

Бид цаг хугацаа, хүч чадал, мөнгө төгрөгөөр адислагдсан. Бид эдгээр эх сурвалжаа гэр бүл, ажил төрөл, үйлчлэл, сонирхол гээд юунд зарцуулахаа шийддэг.

Бизнес эрхлэх нь ашигтай ч ихэвчлэн өөрийн гэсэн үнээр ирдэг. Бидний хүн нэг бүр сүнслэг өдөөлт эрэлхийлж мөн сонгох эрхээ ашиглан эх сурвалжаа гэр бүл, өөртөө зориулан хэрхэн ашиглахаа тодорхойлох ёстой.

3. Бизнес эрхлэхэд бэлэн байгаа эсэхээ үнэлж дүгнэх

4. Энэ цуврал хичээлийн явцад өөртөө хөгжүүлэх ур чадварууд

Унш:

Энэхүү цуврал хичээлийн нэг зорилго бол амжилттай яваа бизнес эрхлэгчдийн дадал хэвшлийг суулгахад та нарт туслах явдал юм. Амжилттай яваа бизнес эрхлэгчид ажигч гярхай, сониуч, өдөр бүр шинэ санаа оноог сурч мэдэх асар их хүсэлтэй байдаг. Тэд бизнесийн боломжийг боловсруулах шатандаа явж буй ажил гэдгийг ойлгосон байдаг. Тэд зөвхөн бизнесээ амжилттай эхлүүлэхийн тулд маш олон өөрчлөлт гаргах хэрэг гарна гэдгийг ойлгодог.

Та ийм бизнес эрхлэгч болохын тулд итгэлээ хөгжүүлж, тав тухтай байдлын хүрээнээсээ гарах хэрэгтэй. Та албан өрөө болон гэрээсээ гарч, үйлчлүүлэгч болох боломжтой хүмүүстэй аль болох ойр ойрхон уулзаж, тэдний хэрэгцээ, хүслийн талаар ярилцах хэрэгтэй. Та бизнесээ боловсронгуй болгож сайжруулахад туслах шинэ мэдээлэл, санал хүсэлтийг олж мэдэх хэрэгтэй. Үйлчлүүлэгчидтэй харилцах, үргэлж суралцах, бизнестээ өөрчлөлт хийх зэргээс цэрвэдэг бизнес эрхлэгчид урт хугацаанд амжилтад хүрэхэд хүндрэлтэй болдог.

Бид өөрсдийн бизнесийг эхлүүлж эсвэл өргөжүүлж эхлэхдээ амжилттай бизнес эрхлэгч шиг бодож сэтгэн, үйлдэхэд бие биенээ урамшуулан дэмжинэ. Бүлгийн цугларалтаас гадуур хийж гүйцэтгэх долоо хоног бүрийн олон амлалт маань амжилтад хүрэхэд шаардагдах дадал хэвшилтэй болоход бидэнд тусална.

Долоо хоног бүр бид дараах зүйлээр дадлага хийнэ.

  1. Үйлчлүүлэгчдийг ажиглаж, тэдэнтэй ярилцах: санаа оноо цуглуулах, үйлчлүүлэгчдийн хэрэгцээг ойлгох, бизнес санаагаа туршиж, тааруулж тохируулах мөн санал зөвлөгөөг цуглуулах

  2. Бодол санаагаа бичиж тэмдэглэх: ажигласан зүйлс, бусдаас сонссон санаа, Ариун Сүнсний өдөөлтийг тэмдэглэх

  3. Зарж борлуулах: бусдын хэрэгцээг сонсож, зохих шийдлийг тодорхойлж сурах

  4. Бизнесийнхээ санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг тэмдэглэх: бизнесийнхээ амжилтын гол хүчин зүйлсийг тэмдэглэж, ирээдүйгээ төлөвлөх

Энэ долоо хоногт танд эдгээр ур чадвараар дадлага хийж, бүлгийнхэндээ тайлагнах даалгавар өгнө. Та мөн үйлчлүүлэгч байж болох хүмүүстэй ярилцаж эхэлнэ. Үр дүнгээ дараагийн долоо хоногт тайлагнана.

5. Бид бүлгээрээ юу сурч мөн юу хийх вэ?

Унш:

Бид хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэхэд нэг нэгэндээ туслахаар хамтран ажиллана. Бидний хамгийн том зорилго бол бие даах чадвартай болох явдал юм. Бид өөрсдөдөө анхаарал халамж тавих юм бол бусдад туслахад амар хялбар байна.

Ирэх 12 долоо хоногийн турш дараах бүлгүүдийг хамтдаа авч үзнэ.

6. Бизнесийн төлөвлөгөөгөө цэгцлэх—Хувийн бизнесийн төлөвлөгөө

Унш:

Зарим хүн бизнес санаа нь болж бүтнэ гэсэн төсөөлөл юм уу “дотоод мэдрэмж” дээрээ тулгуурлан бизнес хийх гэж оролдон алдаа гаргадаг. Ийм бизнес ихэвчлэн амжилтад хүрдэггүй. Энэ цуврал хичээл нь долоо хоног бүр үйлчлүүлэгчдийг ажиглаж, тэдэнтэй ярилцан, сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн бизнес санаагаа сайжруулахад таныг урамшуулна. Бид “хэрэгтэй зүйл болгоныг …зохион байгуулж” мөн бизнесээ болон амьдралаа бүхий л талаар сайжруулж сурна (С&ба Г 88:119).

Энэ бүлэгт та Хувийн бизнесийн төлөвлөгөөг ашиглан бизнесийнхээ төлөвлөгөөг бага багаар боловсруулан гаргана. Уг төлөвлөгөө нь бизнесийнхээ нарийн ширийн мэдээллийг эмхэлж цэгцлэн, бодит боломж бололцоог үнэлж дүгнэхэд танд тусална.. Таны төлөвлөгөө 12-р долоо хоногт бизнесээ бүлгийнхэндээ танилцуулахад мөн тус нэмэр болно. Цуврал хичээлээ авч дууссаны дараа энэ нь бизнесээ цааш өргөжүүлэх таны төлөвлөгөөнд тусална.

Таны бизнес төлөвлөгөөний мэдээлэл эхлээд баримжаа төдий байх ч үйлчлүүлэгч, ханган нийлүүлэгч, бусад бизнес эрхлэгчтэй ярилцан илүү ихийг суралцах явцад өөрчлөгдөх болно. Та бизнесээ сайжруулах явцдаа өөрчлөлт хийх тул “Хувийн бизнесийн төлөвлөгөө”-н дээрээ харандаагаар бич. Хавсралтыг нээж, ашиглах “Хувийн бизнесийн төлөвлөгөө”-гөө хар.

7. Өдөр бүр дадлага хийж, өгсөн амлалтаа биелүүлэх

Үз:

“Keeping Commitments Leads to Growth” [Амлалтаа биелүүлэх нь өсөлт хөгжилд хөтөлдөг] видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

Бид нэг нэгэндээ ур чадвараараа дадлага хийж, амлалтаа биелүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Бизнесийн амжилтын хэрэгсэл

Хавсралтад “Бизнесийн амжилтын хэрэгсэл” байгаа. Энэ хэрэгсэлд цуврал хичээлийн явцад сурч мэдэх чухал зарчмуудыг товч хураангуйлсан байх ба заавар маягаар ашиглаж болно.

Төгсөлтийн гэрчилгээ

Унш:

Цугларалтдаа ирж, амлалтаа биелүүлсэн бүлгийн гишүүд ХҮГ Бизнесийн Коллежоос бие даасан байдлын сургалтыг дүүргэсэн гэрчилгээ авч болно. 12-р бүлгийг үзнэ үү.

Хэвлэх