Бие даасан байдал
3: Миний суурь зарчим: Мөнгөө зөв зохицуулах


“Бизнесээ ашигтай байлгахад анхаарах: Миний суурь зарчим: Мөнгөө зөв зохицуулах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ ашигтай байлгахад анхаарах: Миний суурь зарчим”

Миний суурь зарчим: Мөнгөө зөв зохицуулах

Дээд талын хугацаа: 20 минут

Тунгаан бод:

Яагаад мөнгөө зөв зохицуулах нь хэцүү атлаа чухал зүйл байдаг вэ?

Үз:

“Эхлээд хийх ёстой зүйлээ хийе!” видео бичлэгийг srs.lds.org/videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн тѳгсгѳл дэх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

Яагаад бид орлого, зарлагаа бүртгэж, хадгаламжтай байх ёстой вэ?

Унш:

Сургаал ба Гэрээ 104:78 ба Хэрэгцээтэй бүх зүйлсээ бэлтгэ товхимол дээрх эшлэл.

Ярилц:

Мөнгөө зөв зохицуулах бие даасан байдлын арга замыг унш (доод талд). Бид үүнийг хэрхэн дадал хэвшил болгох вэ?

Зураг
Мөнгөө зөв зохицуулах бие даасан байдлын арга зам

Амлалт өг:

Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийхээр амла. Үүнд:

  • Өдөр бүрийн орлого, зарлагаа хөтөл. Долоо хоногийн эцэст тоог нэмээд, нийт мөнгөн дүнг Хувийн орлого, зарлагын тайландаа (доорх) тусга.

  • Өнөөдөр мөнгөө зөв зохицуулах талаар сурсан зүйлээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалц.

Хувийн орлого, зарлагын тайлан

Би долоо хоног бүр хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

Би бие даахын тулд сар бүр хэдэн төгрөгийн орлоготой байх ёстой вэ?

1 дэх долоо хоног

2 дахь долоо хоног

3 дахь долоо хоног

4 дэх долоо хоног

Орлого

Зарлага

Аравны нэг ба бусад өргөл

Хадгаламж

Хоол хүнс

Орон сууц

Эмчилгээний зардал

Унааны зардал

Боловсролын зардал

Өр зээлийн төлбөр

Хувцас

Хэрэглээний төлбөр

Утас

Үзвэр үйлчилгээ

Даатгал

Бусад

Нийт зардал

Хэвлэх