“Бизнесээ өргөжүүлэх: Миний суурь зарчим: Суралцахыг эрэлхийлэх: Хаашаа явах, хэрхэн очихоо шийдэх” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)
“Бизнесээ өргөжүүлэх: Миний суурь зарчим: Суралцахыг эрэлхийлэх: Хаашаа явах, хэрхэн очихоо шийдэх”
Миний суурь зарчим: Суралцахыг эрэлхийлэх: Хаашаа явах, хэрхэн очихоо шийдэх”
Дээд талын хугацаа: 20 минут
Үйл ажиллагаа—Зорилго тодорхойлох (долоо хоногийн турш)
1-р алхам: Ерөнхийлөгч Ховард В.Хантэрын эшлэлийг унш. Бид зорилгодоо хүрэхийн тулд ажилласнаар найдвараа үйлдэл болгодог.
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр
“Энэ бол наманчлалын сайн мэдээ бөгөөд бид наманчилдаг мөн асуудал шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Чухамдаа наманчлах, амлалт өгөх, зорилго тавих зэрэг нь үргэлжилсэн нэг үйл явц байх ёстой.… Би та нарт дадлага хийхийг санал болгож байна.”
“The Dauntless Spirit of Resolution,” (Brigham Young University devotional, Jan. 5, 1992), 2, speeches.byu.edu
Зорилго:
-
Тодорхой бөгөөд хэмжигдэхүйц байх хэрэгтэй.
-
Цаасан дээр буулгасан, өдөр бүр харагдах газар байрлуулсан байвал зохино.
-
Хийж дуусах хугацаатай байх хэрэгтэй.
-
Биелүүлэхийн тулд тодорхой үйлдэл хийхийг шаарддаг байх хэрэгтэй.
-
Байнга хянаж, тайлагнаж, шинэчилдэг байх ёстой.
2-р алхам: Өөр нэг цаасан дээр амьдралын эрхэм зорилгодоо хүрэхэд тань туслах хоёр эсвэл гурван зорилгыг бич. Доорх жишээг дага. Энэ цаасаа өдөр бүр харж байх газарт байрлуул.
Зорилго |
Яагаад? |
Зорилгодоо хүрэхийн тулд хийх тодорхой алхмууд |
Хугацаа |
Би гаргаж буй ахицаа хэнд тайлагнах вэ? |
---|---|---|---|---|
ЖИШЭЭ: Өдөр бүр Мормоны Номоос 30 минут уншина. |
Ингэснээр би Ариун Сүнсний удирдамжийг өдөр бүр хүлээн авна. |
1. Өглөө 6:30-д босно. 2. Өглөөний унд уухаас өмнө уншина. 3. Гаргаж буй ахицаа хүснэгтэд бичиж тэмдэглэнэ. |
Би орой бүр орондоо орохоосоо өмнө гаргаж буй ахицаа дүгнэнэ. |
Би ахицын хүснэгтээ ням гараг бүр гэр бүлийнхээ гишүүнтэй хуваалцана. |
Үйл ажиллагаа—Зөвлөгч олох (долоо хоногийн турш)
1-р алхам: Ахлагч Робэрт Д.Хэйлсийн эшлэлийг унш.
Ахлагч Робэрт Д.Хэйлс
“Би залуу байхдаа эцэг эхээсээ болон итгэлтэй, итгэл хүлээсэн зөвлөхүүдээс зөвлөгөө авдаг байсан. Нэг нь санваарын удирдагч, нөгөө нь надад итгэдэг байсан багш юм… Та нарын сүнслэг байдлын сайн сайханд чин сэтгэлээсээ санаа тавьдаг зөвлөхүүдийг залбирч, сонго.”
“Өнөөгийн дэлхийн саад бэрхшээлтэй тулгарах нь,” Ensign, Nov. 2015, 46 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 30.
Та нарт асуултад чинь хариулж чадах арвин туршлагатай, хийхийг хүсэж байгаа зүйлийг тань хийж байсан хүн хэрэгтэй байж болно. Зөвлөгч нь бас зөв шударга найзууд эсвэл гэр бүлийн гишүүд байж болох юм. Энэ хүмүүс танд амьдралдаа өөрчлөлт гаргахад урамшуулан дэмжиж мөн ахиц гаргахад тань туслахад бэлэн байдаг.
2-р алхам: Өөртөө ямар тусламж хэрэгтэй байгааг бод. Зөвлөгч болж чадах хүмүүсийн нэрийг жагсааж бич. Жагсаасан нэрсийнхээ талаар тунгаан бодож, залбир.
3-р алхам: Зөвлөгчтэйгөө харилцаатай болохын тулд доорх асуултуудад хариул. Та хэн нэгнийг зөвлөгчөө болгохоор урихын тулд ердөө “Би амьдралдаа өөрчлөлт гаргах гэж хичээж байна. Та надад тусалж болох уу?” гэж асуу.
Миний зөвлөгч |
---|
Та хэнийг өөрийнхөө зөвлөгч байгаасай гэж хүсэж байна вэ? |
Та түүнээс зөвлөгчөө болохыг хэзээ хүсэх вэ? |
Та “амьдралын эрхэм зорилго” ба зорилтуудаа хуваалцахаар түүнтэй хэзээ уулзах вэ? |
Та зөвлөгчтэйгөө хэр ойрхон уулзахыг хүсэж байна вэ? |
4-р алхам: “Амьдралын эрхэм зорилго”-доо хүрэх нь таны үүрэг хариуцлага гэдгийг санаарай. Та зөвлөгчтэйгөө уулзахдаа дараах зүйлсийг хий. Үүнд:
-
Гаргасан ахицаа тоймлон үз.
-
Ахиц гаргахад тулгарч буй саад бэрхшээл, түүнийг даван туулахын тулд хийж буй зүйлээ дүгнэ.
-
Дараагийн удаа зөвлөгчтэйгөө уулзахын өмнө хийхээр төлөвлөж буй зүйлээ тоймлон үз.
Илүү сайн амьдралын төлөө сурч боловсрох нь
Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол бүлгийн нэг гишүүнийг сонгож, дараах бичвэрийг уншуулна уу.
Ахлагч Жозэф В.Ситати: Би 13 настай байхдаа Кени улсын нэг хөдөөгийн тосгонд амьдардаг байв. Хүмүүс тарчиг амьдардаг байсан. Гэхдээ бусдын хүсдэг зүйлийг авах боломжтой хүмүүс нь боловсрол сайтай хүмүүс байдаг байв. Боловсрол бол илүү сайн амьдралд хүрэх түлхүүр гэдгийг би олж харсан юм.
Надад суралцахыг хүсэж байсан сургуулийнхаа захиралтай ярилц гэсэн санаа ахин дахин төрж байв. Энэхүү хагас өдрийн аялалд явахад надад аавын минь унадаг дугуй хэрэг боллоо. Тэр үед би тосгоноосоо гарч ч үзээгүй байсан юм. Би англиар сайн ярьдаггүй байсан ба өнөөх захирал цагаан арьстан байв. Би өмнө нь хэзээ ч цагаан арьстантай уулзаж эсвэл ярилцаж байгаагүй учраас их эмээж байлаа.
Миний дотроос ямар нэг зүйл үүнийг хийх ёстой гэж түлхэж байсан учраас би уг захиралтай уулзахаар явлаа. Тэрээр өмнө нь цэрэг шиг зогсож буй залуу хөвгүүнийг хараад, нэлээд гайхаж байгаа нь илт байв. Түүний зөөлөн харц надад урам зориг өгсөн. Би түүнд сургуульд нь сурахыг үнэхээр хүсэж байгаагаа мөн намайг авбал маш их баярлах болно гэдгээ хэлсэн юм. Түүнийг “За, шалгалтын хариуг харж байж болъё” гэхэд би “Баярлалаа, эрхэм ээ” гэж хариулж билээ. Би дөрвөн минут ч бололгүй оффисоос гарч ирэв.
Тэр оффист байсан дөрвөн минут бол амьдралын минь шийдвэрлэх мөч байсан. Би бага сургуулиасаа тэр хавийнхаа хамгийн шилдэг сургуульд сонгогдон суралцсан цорын ганц сурагч болсон юм. Энэ сайн хүн надад боломж олгосонд нь би талархаж, ангидаа хамгийн шилдэг сурагч байхаар хичээх урам зориг төрсөн.
Энэ нь миний хувьд өөр нэг сайн сургуульд, дараа нь их сургуульд бэлтгэх өөр шинэ боломжуудын үүдийг нээсэн юм. Боловсрол маань надад их сургуульд эхнэртэйгээ учрахад мөн хотод ажилд ороход тусалсан. Найробид амьдарч байхдаа бид номлогч хостой танилцсан бөгөөд тэд биднийг Сүмийн гишүүдтэй хамт цуглаан хийж байсан гэртээ урив. Би тэр үед Найробид байгаагүй бол сайн мэдээг хэзээ ч олохгүй байх байсан. Найдвартай ажилтай байсан маань надад Сүмд үйлчлэх боломж олгосон.
Боловсрол бол бие даасан байдлын түлхүүр гэдгийг би гэрчилж байна. Энэ нь та нарт материаллаг хэрэгцээгээ хангах, сүнслэг байдлаараа бие даах чадвартай болох олон боломжийг нээж өгөх болно.