Бие даасан байдал
6: Тайлагнах


“Бизнесийн ашиг орлогоо зохицуулах: Тайлагнах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесийн ашиг орлогоо зохицуулах: Тайлагнах”

Тайлагнах

Дээд талын хугацаа: 25 минут

Нээлтийн залбирал хэл.

Өнгөрсөн долоо хоногийн амлалт

A. Миний суурь дээрх амлалтаа биелүүлнэ.

Б. Үйлчлүүлэгчдийг татан оролцуулах, сонсох шинэ арга замыг туршиж үзээд, дараа долоо хоногт миний туршлага хэсэгт тайлагнана.

В. Хувийн бизнесийн төлөвлөгөөн дээрх “Би үйлчлүүлэгчдийг хэрхэн олж, авч үлдэх вэ?” хэсгийн доорх “Авч үлдэх” хэсгийг бөглөнө.

Г. “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ.

Д. Үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

1-р алхам: Хамтрагчтайгаа хамт дүгнэх (5 минут)

Энэ долоо хоногт амлалтаа биелүүлэхийн тулд гаргасан хүчин чармайлтаа дүгнэхэд цөөн минут зарцуул. Энэ дасгалын номын эхэнд буй “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг ашигла. Дараа нь дүгнэлтээ хамтрагчтайгаа хуваалцаж, доорх асуултын талаар ярилц.

Ярилц:

Энэ долоо хоногт өгсөн амлалтаа биелүүлэх явцад та ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарсан бэ?

Зураг
“Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгт

2-р алхам: Бүлэгт тайлагнах (8 минут)

Хүчин чармайлтаа дүгнэснийхээ дараа бүлгээрээ хамтдаа цуглаж, үр дүнгээ тайлагна. Бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногийн амлалт бүр дээр өөрийгөө улаан, шар, ногооны аль нь гэж дүгнэснээ нэг нэгээрээ хэлнэ. Та “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгт дэх бизнесийн чухал ур чадвар бүрээр дадлага хийсэн өдрийнхөө тоог хэл.

3-р алхам: Туршлагаа хуваалцах (10 минут)

Одоо долоо хоногийн турш амлалтаа биелүүлэхийн тулд хичээж чармайснаар сурч мэдсэн зүйлээ бүлгээрээ хуваалц.

Ярилц:

  • Та “Миний суурь” хэсэгт өгсөн амлалтаа биелүүлэх явцдаа ямар туршлага олж авсан бэ?

  • Та үйлчлүүлэгчдийг татан оролцуулах, сонсох шинэ арга замыг туршиж үзээд юу мэдэж авсан бэ?

4-р алхам: Үйлдэх хамтрагчаа сонгох (2 минут)

Ирэх долоо хоногийн үйлдэх хамтрагчаа бүлгээс сонго. Ерөнхийдөө үйлдэх хамтрагч нь ижил хүйсийн хүн байх бөгөөд гэр бүлийнх нь гишүүн байх ёсгүй.

Одоо үйлдэх хамтрагчтайгаа танилцахад цөөн минут зарцуул. Өөрсдийгөө танилцуулж, долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ хэрхэн холбоо барихаа ярилц.

Үйлдэх хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Энэ долоо хоногт нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа бич.

Зураг
Долоо хоног бүр холбоо барих хуваарь

Хэвлэх