Бие даасан байдал
3: Амлалт өгөх


“Бизнесээ ашигтай байлгахад анхаарах: Амлалт өгөх,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Бизнесээ ашигтай байлгахад анхаарах: Амлалт өгөх”

Амлалт өгөх

Дээд талын хугацаа: 5 минут

Үйлчлүүлэгч болох боломжтой хүмүүстэй ярилцах

Унш:

Үйлчлүүлэгчидтэй ярилцсанаар өөрийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хэрхэн сайжруулахад туслах санаа оноог олж авахад танд тусална. Энэ долоо хоногт, үйлчлүүлэгч болох боломжтой доод тал нь таван хүнтэй ярилцан, ямар нөхцөлд танаас юм худалдаж авах талаар лавлаж асуу. Та мөн онлайнаар үйлчлүүлэгч болох боломжтой хүмүүсээс санал хүсэлт авч болно.

Зураг
Хувийн бизнесийн төлөвлөгөө шигтгээ зураг

Та энэ талаар хүчин чармайлт гаргаж, хамгийн сайн санхүүгийн мэдээллээ тодорхойлсныхоо дараа Хувийн бизнесийн төлөвлөгөөн дээрх “Миний бизнес ашигтай гэдгийг нотлох баримт” хэсгийн доорх шугамуудыг бөглө.

Зураг
Жишээ: Миний бизнес ашигтай гэдгийг нотлох баримт

Үйлдэх хамтрагчтайгаа хамт доорх амлалтуудыг нэг нэгээр нь унш. Та өгсөн амлалтаа долоо хоног бүр хичээнгүйлэн биелүүлэх юм бол бизнесээ амжилттай эхлүүлж, өргөжүүлэх чадвар тань эрс сайжрах болно. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амлаж, гарын үсгээ зур.

Миний амлалт

A. Би энэ долоо хоногийн “Миний суурь” дээрх амлалтаа биелүүлнэ.

  • Би өдөр бүрийн орлого, зарлагаа тэмдэглэж, долоо хоногийн эцэст тоог нэмээд, нийт мөнгөн дүнг Хувийн орлого, зарлагын тайландаа тусгана.

  • Мөнгөө зөв зохицуулах талаар өнөөдөр сурсан зүйлээ гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөдтэйгөө хуваалцана.

Б. Энэ долоо хоногт доод тал нь таван боломжит үйлчлүүлэгчтэй ярилцан, ямар нөхцөлд надаас юм худалдаж авах талаар лавлаж асууна.

В. Би хувийн бизнесийн төлөвлөгөөн дээрх “Миний бизнес ашигтай гэдгийг нотлох баримт” хэсгийн доорх шугамуудыг бөглөнө.

Г. Би “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ.

Д. Би үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

Дараагийн долоо хоногоос эхлэн танаас үйлчлүүлэгчтэй ярилцаж, бизнесийн тэмдэглэл дээрээ бичсэн өдрийн тоогоо тайлагнахыг хүснэ гэдгийг бүү мартаарай.

Миний гарын үсэг

Үйлдэх хамтрагчийн гарын үсэг

Хаалтын залбирал хэл.

Хэвлэх