“Бизнесээ тасралтгүй сайжруулах: Тайлагнах,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)
“Бизнесээ тасралтгүй сайжруулах: Тайлагнах”
Тайлагнах
Дээд талын хугацаа: 25 минут
Нээлтийн залбирал хэл.
Өнгөрсөн долоо хоногийн амлалт
A. “Миний суурь” дээрх амлалтаа биелүүлнэ. |
Б. Би өөрийн таньдаг болон орон нутгаасаа тодорхойлсон хүнтэй эсвэл хүмүүстэйгээ холбогдож, бизнесээ санхүүжүүлэх боломж бололцооны талаар илүү ихийг сурна. |
В. Би өөрийн тодорхойлсон онлайн эх сурвалж эсвэл сэдвийг судалж, бизнесээ санхүүжүүлэх боломж бололцооны талаар илүү ихийг сурна. |
Г. Би “тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ. |
Д. Би үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ. |
1-р алхам: Хамтрагчтайгаа хамт дүгнэх (5 минут)
Энэ долоо хоногт амлалтаа биелүүлэхийн тулд гаргасан хүчин чармайлтаа дүгнэхэд цөөн минут зарцуул. Энэ дасгалын номын эхэнд буй “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг ашигла. Дараа нь дүгнэлтээ хамтрагчтайгаа хуваалцаж, доорх асуултын талаар ярилц.
2-р алхам: Бүлэгт тайлагнах (8 минут)
Хүчин чармайлтаа дүгнэснийхээ дараа бүлгээрээ хамтдаа цуглаж, үр дүнгээ тайлагна. Бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногийн амлалт бүр дээр өөрийгөө улаан, шар, ногооны аль нь гэж дүгнэснээ нэг нэгээрээ хэлнэ. Та “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгт дэх бизнесийн чухал ур чадвар бүрээр дадлага хийсэн өдрийнхөө тоог хэл.
3-р алхам: Туршлагаа хуваалцах (10 минут)
Одоо долоо хоногийн турш амлалтаа биелүүлэх явцад олж мэдсэн зүйлээ бүлгээрээ хуваалц.
4-р алхам: Хамтрагчаа сонгох (2 минут)
Ирэх долоо хоногийн хамтрагчаа бүлгээс сонго. Ерөнхийдөө үйлдэх хамтрагч нь ижил хүйсийн хүн байх бөгөөд гэр бүлийнх нь гишүүн байх ёсгүй.
Одоо үйлдэх хамтрагчтайгаа танилцахад цөөн минут зарцуул. Өөрсдийгөө танилцуулж, долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ хэрхэн холбоо барихаа ярилц.
Үйлдэх хамтрагчийн нэр
Холбоо барих мэдээлэл
Энэ долоо хоногт нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа бич.