Бие даасан байдал
5: Амлалт өгөх


“Үйлчлүүлэгчдээ авч үлдэх: Амлалт өгөх,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Үйлчлүүлэгчдээ авч үлдэх: Амлалт өгөх”

Амлалт өгөх

Дээд талын хугацаа: 5 минут

Үйлчлүүлэгчдээ татан оролцуулах ба сонсох

Унш:

Үйлчлүүлэгчдийг татан оролцуулж, тэднийг сонсох олон арга хэрэгсэл, техник технологи бидэнд бий. Амжилттай бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчидтэйгээ харилцах хамгийн сайн арга замыг олохын тулд ихэвчлэн олон өөр арга барилыг туршиж үздэг. Энэ долоо хоногт:

  • Үйлчлүүлэгчдээ татан оролцуулж мөн сонсох арга замуудыг туршиж үз.

  • Сурч мэдсэн зүйлээ бизнесийн тэмдэглэл дээрээ бич.

  • Дараа долоо хоногт бүлгийнхэнтэйгээ үр дүнгээ хуваалцахад бэлэн бай.

Үйлчлүүлэгчдээ авч үлдэх

Унш:

Амжилттай яваа бизнес эрхлэгчид бизнесийн өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд үйлчлүүлэгчидтэйгээ ярилцаж, санал зөвлөгөөг нь авдаг. Энэ долоо хоногт:

  • Одоо байгаа болон үйлчлүүлэгч болох боломжтой хүмүүстэй тэдний бизнесийг өөртөө хэрхэн илүү сайн татах талаар ярилц.

  • Санаа бодлоо бизнесийн тэмдэглэл дээрээ бич.

  • Зураг
    Хувийн бизнесийн төлөвлөгөө шигтгээ зураг

    Өөрийн Хувийн бизнесийн төлөвлөгөөн дээрх “Би үйлчлүүлэгчдийг хэрхэн олж, авч үлдэх вэ?” хэсгийн доорх “Авч үлдэх” хэсгийг бөглө.

  • Санаа бодлоо бизнесийн тэмдэглэл дээрээ бич.

Зураг
Жишээ: Би үйлчлүүлэгчдээ хэрхэн авч үлдэх вэ?

Үйлдэх хамтрагчтайгаа доорх амлалтуудыг нэг нэгээр нь унш. Өгсөн амлалтаа долоо хоног бүр хичээнгүйлэн биелүүлэх юм бол бизнесээ амжилттай эхлүүлж, өргөжүүлэх чадвар тань эрс сайжрах болно. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амлаж, гарын үсгээ зур.

Миний амлалт

A. Би энэ долоо хоногийн “Миний суурь” зарчим дээрх амлалтаа биелүүлнэ.

  • Би “Миний суурь” зарчим дээрх цагаа илүү ухаалгаар ашиглах дасгалыг хийж, Тэнгэрлэг Эцэгтээ залбирч тайлагнана.

  • Би цагаа ухаалаг ашиглах талаар сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалцана.

Б. Би үйлчлүүлэгчдийг татан оролцуулж, сонсох шинэ арга замыг туршиж үзээд, дараа долоо хоногт миний туршлага хэсэгт тайлагнана.

В. Би Хувийн бизнесийн төлөвлөгөөн дээрх “Би үйлчлүүлэгчдийг хэрхэн олж, авч үлдэх вэ?” хэсгийн доорх “Авч үлдэх” хэсгийг бөглөнө.

Г. Би “Тунгаан бодох” хуудсаа эргэн харж, өгсөн амлалтаа биелүүлнэ.

Д. Би үйлдэх хамтрагчтайгаа холбоо барьж, түүнийг дэмжинэ.

Дараагийн долоо хоногоос эхлэн танаас үйлчлүүлэгчтэй ярилцаж, бизнесийн тэмдэглэл дээрээ бичсэн, борлуулалт хийсэн өдрийнхөө тоог тайлагнахыг хүснэ гэдгийг бүү мартаарай (номын эхэнд байх “Хүчин чармайлтаа дүгнэх нь” хүснэгтийг үзнэ үү).

Миний гарын үсэг

Үйлдэх хамтрагчийн гарын үсэг

Хаалтын залбирал хэл.

Хэвлэх