Бие даасан байдал
4: Миний суурь зарчим


“Үйлчлүүлэгч олох: Миний суурь зарчим: Наманчил мөн дуулгавартай бай,” Бие даахын тулд хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь (2017)

“Үйлчлүүлэгч олох: Миний суурь зарчим”

Миний суурь зарчим: Наманчил мөн дуулгавартай бай

Дээд талын хугацаа: 20 минут

Тунгаан бод:

Наманчлал, дуулгавартай байдал хоёр бие даах чадвартай хэрхэн холбогддог вэ?

Үз:

“Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг” видео бичлэг srs.lds.org/videos дээр байгаа. (Видео бичлэг байхгүй бол энэ бүлгийн төгсгөл дэх бичвэрийг уншина уу.)

Ярилц:

Та Бурханы хуулиудад дуулгавартай байснаар ямар адислал хүлээн авсан бэ? Наманчлал бидэнд өсөж хөгжихөд хэрхэн тусалдаг вэ?

Унш:

Сургаал ба Гэрээ 130:20–21 ба бошиглогч Иосеф Смитийн хэлсэн үгээс авсан эшлэл.

Ярилц:

Иошуа 3:5-ыг болон ахлагч Жэффри Р.Холланд, ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл нарын хэлсэн үгээс авсан эшлэлийг унш. Бид яагаад бие даахын тулд хичээхдээ наманчилж, өөрсдийгөө ариусгаж, сайныг үйлдэх хэрэгтэй байдаг вэ?

Амлалт өг:

Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийхээр амла.

  • Дээрх үйл ажиллагаагаар, сонгосон хууль эсвэл зарчмаа дуулгавартай дага.

  • Өнөөдөр дуулгавартай байдлын талаар сурсан мэдсэн зүйлээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалц.

Хэвлэх