Институт
Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн гарын авлагын оршил (Шашин судлал 275)


Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн гарын авлагын оршил (Шашин судлал 275),” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн гарын авлага (2021)

Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн гарын авлагын оршил

Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн гарын авлагын оршил (Шашин судлал 275)

Мормоны Номын сургаал ба номлол цуврал хичээлд тавтай морилно уу! Мормоны Номоос суралцах замаар Христэд ирэхэд нь институтийн суралцагчдад туслах боломжийг хүлээн авсанд тань баярлалаа. Энэ сургалтын материал нь Христэд төвлөрөхийн зэрэгцээ суралцагчдаа анхаардаг багш болоход тань туслах зорилготой.

Энэхүү цуврал хичээлийн зорилго юу вэ?

Шашны институт, семинарын зорилго

Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудад Есүс Христийн сургаал, Цагаатгалыг ойлгон, тэдгээрт найдаж, ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ мөн бусдыг Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд туслах явдал юм. (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], 1).

Энэ цуврал хичээл танд болон таны суралцагчдад институт, семинарын зорилгодоо дараах байдлаар хүрэхэд тусална. Үүнд:

  • Багш, суралцагчдад Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч, Түүнтэй харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхэд туслах туршлагыг хичээлээр олгох

  • Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломж олгох

  • Мормоны Номын өвөрмөц сургаал, номлолыг тодорхойлон, тайлбарлаж, эдгээр сургаал хувийн өсөлт хөгжилтэй нь хэрхэн холбогддогийг авч үзэж, сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлоход суралцагчдад туслах

  • Асуулт тавьж, асуудлаа илэрхийлж, туршлагаа ярилцан, гэрчлэлээ хуваалцахад урамшуулдаг хайр энэрэл, харилцан хүндлэл бүхий суралцах орчныг бий болгох зэрэг нь орно.

Энэ гарын авлага ямар бүтэцтэй вэ?

Энэ цуврал хичээл 8 хэсэг, 28 хичээлтэй. Хэсэг бүр дээр Мормоны Номын сургаалын чухал сэдвүүдийг авч үзнэ. Хэсэг бүр дэх хичээлүүд сэдэвт суурилсан бөгөөд сургаалын сэдэвтэй холбогдсон байна.

Хичээл бүрийг 50 минутын хичээлийн цагт зориулсан. Долоо хоногт нэг удаа ордог 90 минутын ангийн хувьд хэсэг бүрийн доторх хичээлүүд тухайн хэсгийн сэдэвтэй нягт уялдаа холбоотой тул багш хоёр хичээлийг нэгтгэж болно.

Хичээл бүр хичээлд бэлтгэх материал болон багшийн материалаас бүрдэнэ. Энэ материал нь ул суурьтай бэлтгэхэд урих; илүү гүн гүнзгий суралцахад болон Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход туслах үйлдлийг хийхэд суралцагчдыг урамшуулан дэмжих зорилготой.

Та суралцагчдынхаа амьдралыг адислахад энэхүү сургалтын материалыг хэрхэн оновчтой ашиглаж болохыг мэдэхийн тулд ангийн хэлэлцүүлэгт бэлтгэж байхдаа хичээлд бэлтгэх материал, багшийн материал хоёрыг хоёуланг судалсан байх шаардлагатай.

Та сургалтын материалыг судлах явцдаа суралцагчдынхаа хэрэгцээг ойлгохын тулд Их Эзэнээс тусламж гуйн залбираарай. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

Ахлагч Жэффри Р.Холланд

Нээлттэй бай, ялангуяа Сүнсэнд нээлттэй бай. Хичээлийн төлөвлөгөөндөө бага ч гэсэн зай үлдээ. Хэрэв та гэрчлэлээ хуваалцах, орчин үеийн асуудлын талаар хэлэлцэх зэрэгт хичээлийн цагаас авах хэрэгтэй бол үүнийг Сүнсний удирдамжаар, зохимжтой гэсэн үед нь хийгээрэй. …

… Суралцагчид бол дүүргэдэг сав биш, харин дүрэлзтэл асаах гал гэдгийг сана. (“Angels and Astonishment” [Church Educational System training broadcast, June 12, 2019], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Хичээлд бэлтгэх материал

Хичээлд бэлтгэх материал нь Мормоны Номын судрын хэсгүүд, тэдгээрийн агуулга, Сүмийн удирдагчдын хэлсэн мэдэгдэл, зураг, видео бичлэг, хичээлийн сэдэвтэй холбоотой нэмэлт эх сурвалж зэргийг өгдөг “Илүү ихийг мэдмээр байна уу?” гэх мэт хэсгээс бүрдэнэ.

Мөн хичээлд бэлтгэх материалд суралцагчдыг сурч мэдсэн зүйлээ гүнзгийрүүлэх, хичээлд оролцох бэлтгэлээ хангахад чиглэгдсэн асуулт, үйл ажиллагаанууд орсон байна. Жишээ нь, “Судар судлах” гэсэн 4-р хичээлийн бэлтгэх материал дээр судруудыг хэрхэн Лиахонатай адилтгаж эсвэл харьцуулж болох талаар судлахад суралцагчдыг урьдаг. Дараа нь тэднийг дараах үйл ажиллагааг хийхэд урьдаг. Үүнд:

Хэлэлцүүлгийн график

Далын ахлагч Ким Б.Кларк суралцагч (мөн багш) гүн гүнзгий суралцахын тулд юу хийх ёстой талаар ийн заасан.

Ахлагч Ким Б.Kларк

Хэрэв та гүн гүнзгий суралцахыг хүсэж, зүрх сэтгэл, оюун ухаанаа сурч мэдэхэд нээлттэй байлгаж мөн тэрхүү хүслийнхээ дагуу үйлдэх юм бол Их Эзэн таныг адислах болно. Та итгэлээр залбиран, бэлдэж, суралцаж, идэвхтэй оролцож, хамгийн сайнаараа үйлдэхийг хичээвэл Ариун Сүнс танд зааж сурган, сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэх чадавхыг тань сайжруулж, Их Эзэний хүсдэг тийм хүн болоход туслах болно. (“Learning for the Whole Soul,” Liahona, Aug. 2017, 27)

Багшийн материал

Хичээл бүрийн багшийн материалын оршлоос суралцагчдаас хүсэн хүлээж буй үр дүнгийн тайлбарыг олох боломжтой. Энэ оршлын дараа хичээлийн бүтэц, агуулга, хэлэлцүүлэгт туслах материал, амьдралд хэрэгжүүлэх санаа гэх мэт заах санаануудыг өгсөн.

Та багшийн материалыг судалж байхдаа, энэ нь суралцагчдын бэлэн байдалд хэрхэн тулгуурладаг болохыг анхаараарай. Суралцагчдын бэлэн байдалд байнга тулгуурлах нь хичээл болгонд бэлэн байхын ач холбогдлыг мэдрэхэд тэдэнд тусална. 4-р хичээлийн дараах зааварчилгаа нь багшийн материал хэрхэн суралцагчдын бэлэн байдалд тулгуурладаг болохыг харуулсан жишээ юм. Үүнд:

Заах зааварчилгаа
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Хичээл эхлэхээс өмнө та болон таны суралцагчид юу хийдгийн адил, энэ цуврал хичээлийг заахаар бэлтгэхдээ цаг гарган тунгаан бод. Эхлээд нэг эсвэл хоёр хичээлийг уншиж танилцаад, заахад бэлдэхдээ бэлтгэх материал болон багшийн материалыг хэрхэн хамтад нь ашиглахаар зориулагдсан болохыг олж хар. Дараа нь дараах асуултуудыг тунгаан бод. Хичээл дээр илүү баялаг туршлага өгөхийн тулд та ямар арга замаар бэлдэхэд суралцагчдыг урамшуулж болох вэ? Бэлтгэх материалыг судлаагүй суралцагчдыг татан оролцуулахын тулд та юу хийж болох вэ?

Тэмдэглэл: Суралцагчид ангийн хэлэлцүүлэгт бэлдсэн бол ангид тухайн сэдвээр гүн гүнзгий, утга учир бүхий хэлэлцүүлэг рүү илүү хурдан шилжих боломжтой болохыг та анзаарах болно. Энэ нь та болон суралцагчид тань хэрхэн зөв шударга үйлдлийг үр дүнтэй төлөвлөж, хийж болохыг судлахад илүү их цагийг ангид зарцуулах боломжийг олгоно.

Би заахад хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ?

Тэнгэрлэг Эцэг Өөрийнх нь хүүхдүүдэд заахад бэлдэхэд танд туслах болно. Сайн мэдээний дагуу тууштай амьдрахын тулд гаргасан таны хичээл зүтгэл заахад бэлдэхдээ Сүнсний удирдамжийг хүлээн авах шаардлагыг хангахад тусална.

Та заахад бэлдэхдээ өөртөө дараах асуултуудыг тавих нь тустай байж болох юм.

  • Би Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авч, суралцагчдынхаа хэрэгцээг ойлгохын тулд залбирсан уу? Би тэдэнд хамгийн их хэрэгтэй гэсэн зүйлсийг хэрхэн үнэлэн дүгнэж болох вэ?

  • Би хичээлд бэлтгэх материал, багшийн материал хоёрын үндэс суурийг хангалттай сайн судалсан уу? Суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангахын тулд тааруулж тохируулах зүйл байна уу?

  • Энэ хичээлийг судлахдаа би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэхэд нь суралцагчдадаа хэрхэн тусалж болох вэ? Би Ариун Сүнсээр дамжуулан суралцахыг эрэлхийлэхэд нь суралцагчдад хэрхэн тусалж болох вэ?

  • Би суралцагч бүрийг хичээлд бүрэн оролцоход хэрхэн тусалж чадах вэ? Тэдэнд сурч буй зүйлээ амьдралд хэрэгжүүлэх хувийн төлөвлөгөө гаргахад шаардлагатай орон зайг гаргаж өгөхөд би хэрхэн анхаарч болох вэ?

  • Би суралцагчдад үнэ цэнтэй гэдгээ болон ангийнхаа нэгэн хэсэг гэдгээ мэдрэх, бие биетэйгээ хуваалцах, харилцан суралцах сургалтын таатай орчныг хэрхэн бүрдүүлэх вэ? (Сургаал ба Гэрээ 88:78, 122-ыг үзнэ үү.)

Би хичээлийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст заахад зориулан хэрхэн зохицуулах вэ?

Та заахаар бэлтгэж байхдаа онцгой халамж шаардлагатай суралцагчдад анхаарлаа хандуул. Ангийн нэгэн хэсэг гэдгээ мэдэрч, амжилтад хүрэхэд нь эдгээр суралцагчид туслахын тулд тэднээс хүсэн хүлээж буй үр дүн, үйл ажиллагаануудыг нийцүүл. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл disabilities.ChurchofJesusChrist.org-ын Disabilities хуудсан дээрх эх сурвалжтай танилцана уу.

Суралцагчид кредит авахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Институт төгсөх кредит авахын тулд суралцагчид дараах зүйлсийг хийх ёстой. Үүнд:

  1. Хичээлд бэлтгэх материалыг 75-аас доошгүй хувьтай судалсан байх;

  2. Заасан хичээлийн 75 хувьд суусан байх;

  3. Суралцах гурван туршлагын аль нэгийг хийж дууссан байх; тухайлбал судлах тэмдэглэл хөтлөх, гурван эсээний асуултад хариулж бичих эсвэл цуврал хичээлийн агуулгатай холбоотой сургалтын төслийг (багшийн зөвшөөрснөөр) өөрөө боловсруулж, гүйцэтгэх зэрэг нь орно. Institute.ChurchofJesusChrist.org вэбсайт дээрх “Institute Elevate Learning Experiences” хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Хэрэв суралцагчид бэлтгэх материал дээрх бүх асуулт, үйл ажиллагааны хариултыг бичиж тэмдэглэсэн байвал энэ нь мөн суралцах туршлагын шаардлагыг хангана. Суралцагчид хариултаа тан руу илгээх шаардлагагүй. Хичээлийн улирлын төгсгөлд юу хийж дуусгаснаа тэд танд харуулах хэрэгтэй.

Шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Та суралцагчдаа энэ цуврал хичээлээс ямар туршлага олж аваасай гэж хүсэж байгаагаа бодож үз. Та утга учир бүхий суралцах туршлага олж авахад нь тэдэнд туслахын тулд хийхээр төлөвлөж буй хэдэн зүйлээ жагсааж бич.