“23-р хичээлийн багшийн материал: Бурханы зарлигуудад дуулгавартай байх,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)
“23-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал
23-р хичээл: Багшийн материал
Бурханы зарлигуудад дуулгавартай байх
Энэ бүлэг нь амьдралын зовлон бэрхшээлтэй тулгарахдаа Их Эзэнд илүү их итгэж найддаг болохын тулд юу хийж болох талаар эргэцүүлэн бодох боломжийг суралцагчдад олгоно. Суралцагчид энэ хичээлийн дараа Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн бүх зарлигийг сахиснаар хэрхэн Түүнд төгс итгэж найддагаа харуулсныг тайлбарлаж чаддаг болно. Суралцагчид мөн дуулгавартай байдлын адислалуудыг тодорхойлж, Есүс Христийн дуулгавартай байдлын үлгэр жишээг илүү бүрэн үлгэрлэн дуурайхын тулд юу хийж болохоо эргэцүүлэн бодно.
Заах зөвлөмж
Есүс Христ бүх зүйлд Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дуулгавартай дагадаг байсан.
Дагалдах Есүс Христийн зургуудыг эсвэл “Special Witness—Elder Hales” (2:49) видеог үзүүлнэ үү. Уг видеонд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс Тэнгэрлэг Эцэгт Аврагчийн төгс дуулгавартай байсан талаар авч үзнэ. Дараа нь суралцагчдыг 2 Нифай 31:6–7, 10; 3 Нифай 11:11; 27:13-ыг уншаад, Аврагчийн үлгэр жишээнээс дуулгавартай байдлын талаар юу сурч болохыг олж мэдэхэд урь.
-
Бид Есүс Христийн үлгэр жишээнээс дуулгавартай байдлын талаар юу мэдэж авч болох вэ? (Бүх зүйлд Тэнгэрлэг Эцэгийн тааллыг даруухнаар дагаснаар Есүс Христ бидэнд дагах дуулгавартай байдлын төгс үлгэр дуурайл болсон гэсэнтэй төстэй үнэнийг суралцагчид тодорхойлж болох юм.)
-
Есүс Христийн Эцэгтээ дуулгавартай байх хүсэл дэлхий дээрх үйл хэргийнх нь амжилтад яагаад чухал байсан гэж та бодож байна вэ? Энэ болон дараагийн амьдралын тань амжилтад дуулгавартай байдал хэр амин чухал вэ?
-
Аврагчийн дуулгавартай байдлын үлгэр жишээ таныг Тэнгэрлэг Эцэгийн таалалд илүү сайн захирагдахад хэрхэн сүнслэгээр өдөөж, хүчирхэгжүүлж болох вэ?
Дуулгавартай байснаар юунд хүрч болохоо илүү сайн ойлгоход нь туслахын тулд та Далын ахлагч Вон Г.Kийчийн хэлсэн дараах мэдэгдлийг суралцагчидтай хуваалцаж болно.
… Жинхэнэ дуулгавартай байдал гэдэг нь [Тэнгэрлэг Эцэгт] өөрсдийгөө бүрэн даатгаж, тогтуун ба ширүүн давлагаатай үеийн аль алинд Түүгээр замаа заалгахыг зөвшөөрнө гэсэн үг юм. Мөн бид өөрсдөө мянга хичээснээс ч илүүтэй, Түүний биднийг сайн хүн болгож чадна гэснийг ухаарна гэсэн үг юм. …
… [Зарлигууд] нь бидний хийх ёстой зүйлийг мөн хамгийн чухал нь бидний хэн болох ёстойг харуулдаг билээ. (“Бурханы зарлигуудыг сахидаг хүмүүс адислагдаж, аз жаргалтай байдаг,” Ensign, Nov. 2015, 117 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 111)
-
Та Их Эзэний дуулгавартай байдлын үлгэр жишээг илүү бүрэн үлгэрлэн дуурайхын тулд юу хийж болох вэ? (Суралцагчдад бодол санаа, мэдрэмжээ тунгаан бодох, тэмдэглэх цаг гаргаж өгөх нь тустай байж болох юм.)
Суралцагчдыг 1 Нифай 2:20–21-ийг уншихад уриад, дараах жишээг хуваалц.
Их Эзэн зарлигуудыг нь сахидаг хүмүүсийг олон янзаар хөгжин дэгжихэд хүргэж, адисалдаг талаарх Марселын ойлголтыг өргөжүүлэхийн тулд бэлтгэх материалын 2-р хэсгээс сурсан зүйлээ эргэн харахад суралцагчдыг урь.
-
Та Бурханы зарлигуудыг сахиснаар бид хөгжин дэгжиж, адислагддаг тухай ойлголтыг нь тэлэхийн тулд Марселтай юу хуваалцаж болох вэ?
Хэлэлцүүлгээ гүнзгийрүүлэхийн тулд судрын дараах хэсгүүдийг үзүүлээд, нэг эсвэл хоёрыг сонгон судлахад суралцагчдыг урь. Үүнд: 1 Нифай 3:7; 1 Нифай 17:3; 1 Нифай 20:18; 1 Нифай 22:31; Мозая 2:41; Алма 12:9–10; Алма 50:22–23; 3 Нифай 14:24–25.
Суралцагчдыг сонгосон судраа судалсны дараа дараах бүрэн бус мэдэгдлийг үзүүлээд, үүнийг хэрхэн гүйцээн бичиж болохыг тэднээс асуу. Би Бурханы зарлигуудыг сахиснаар …
-
Бурханы зарлигуудыг сахиснаар, хэзээ та болон таны мэдэх хэн нэгэн эдгээр хэсэгт тодорхойлсон адислалуудаас хүртсэн бэ? (Хичээлд бэлдэж байхдаа энэ асуултыг найзтайгаа эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ хуваалцсанаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг уриалж болно.)
Залуу дайчид ягштал дагасан.
Та дагалдах зургийг үзүүлээд, нэг суралцагчийг залуу дайчдын түүхийг ярихад урьж болно (бэлтгэх материалын 3-р хэсгийг үзнэ үү).
Суралцагчдыг Алма 57:21, 27; 58:40-ийг уншаад, эдгээр судрын хэсэг дуулгавартай байдлын талаар бидэнд юу зааж байгааг олж мэдэхэд урина уу. Та залуу дайчдын үлгэр жишээнээс юу сурах хэрэгтэйг олж мэдэхэд нь суралцагчдадаа хамгийн сайнаар туслахын тулд дараах асуултуудаас алиныг нь асуухаа бодож үз.
-
Бид залуу дайчдын туршлагаас дуулгавартай байдлын талаар юу мэдэж авч болох вэ? (Бид Бурханы зарлигуудыг ягштал дуулгавартай дагаж, Түүнд үргэлж итгэж найдвал Тэр биднийг адислах болно гэсэнтэй төстэй үнэнийг суралцагчид тодорхойлж болно.)
-
Ягштал дуулгавартай байхыг хичээнэ гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? Ягштал дуулгавартай байх нь зүгээр дуулгавартай байхаас ямар ялгаатай вэ? (Та бэлтгэх материалын 3-р хэсэгт буй ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг уншиж болно. Та хэлэлцүүлэг дээрээ үндэслэн, ерөнхийлөгч Нэлсоны “Дуулгавартай байдал нь амжилтад хүргэдэг; төгс дуулгавартай байдал гайхамшгуудыг авчирдаг” гэсэн мэдэгдлийг хуваалцаж болно [R. Scott Lloyd, “Elder Nelson Delivers Spiritual Thanksgiving Feast to MTCs,” Church News, Dec. 4, 2013, ChurchofJesusChrist.org].)
-
Танд ямар сургаал эсвэл зарлигийг илүү ягштал дагах хэрэгтэй вэ? (Суралцагчдыг энэ асуултыг дотроо бодоод, энэ өөрчлөлтөд хүрэхийн тулд юу хийх төлөвлөгөө гаргах тaлаар бодож үзэхэд урина уу.)
-
Бурханы зарлигуудыг яг таг дуулгавартай дагахыг хичээхдээ Аврагчийн наманчлалын хүчинд итгэж найдах нь яагаад чухал вэ? (Бэлтгэх материалын 3-р хэсэг дэх ахлагч Дэвид А.Бэднарын хоёр дахь мэдэгдлийг унших нь тустай байж болох юм.) Аврагчийн боломж олгогч хүч Бурханы зарлигуудыг илүү дуулгавартай дагахад тань тусалж байгааг та хэзээ мэдэрч байсан бэ?
Суралцагчдад дуулгавартай байдлын талаар сурч мэдсэн зүйлээ үнэлж дүгнэхэд туслахын тулд дараах жишээг ярилцана уу.
-
Бурханы зарлигуудад дуулгавартай байх талаар сурч мэдсэн зүйл дээрээ үндэслээд, та Мариа, Франчэско хоёрт ямар зөвлөгөө өгөх вэ?
-
Гэрлэх өдөртөө бэлдэж байх зуур зарлигуудыг яг таг дуулгавартай дагах нь Мариа, Франчэско хоёрыг хэрхэн адисалж, удирдан залж, хамгаалж болох вэ?
Дараагийн хичээлээр
Дараагийн хичээлээр бид Лимхайн болон Алмагийн хүмүүсийн хэрхэн боолчлогдож байсан талаар суралцах болно гэдгийг онцлон хэл. Суралцагчдыг дараагийн хичээлийн бэлтгэх материалыг дуустал судлаад, тэр хүмүүс зөвхөн Их Эзэнд итгэж найдах үедээ чөлөөлөгдөх боломжтой болсныг олж мэдэхэд уриалан дэмж.