“13-р хичээлийн багшийн материал: Хожмын өдрүүд дэх Израилын цугларалт,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)
“13-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол
13-р хичээлийн багшийн материал
Хожмын өдрүүд дэх Израилын цугларалт
Энэ бүлэгт бид Израилын тараагдалт мөн цугларалтын талаар Мормоны Номд л заадаг сургаалыг авч үзнэ. Израилчууд гэрээнээс нь татгалзсан тул Их Эзэн эртний Израилыг тараасан ч хожмын өдрүүдэд цуглуулна гэдгээ амласан. Энэхүү хичээлээр суралцагчид Израилын угсааны нэгэн хэсэг байхын адислал ба үүрэг хариуцлагын талаар тайлбарлах боломжтой байх болно. Тэднийг бас “хөшигний аль ч талд байх хэн нэгэнд … Бурхантай гэрээнүүдийг хийхэд” хэрхэн туслах талаар эргэцүүлэн бодохыг урамшуулан дэмжинэ (Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” [Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], New Era болон Ensign,15, HopeofIsrael.ChurchofJesusChrist.org).
Заах зөвлөмж
Лихай, Нифай хоёр Израилын тараагдалт ба цугларалтын тухай заасан.
Дараах жишээг үзүүл.
Бэкигийн асуултад юу гэж хариулахаа хамтрагчтайгаа ярилцахад суралцагчдыг урь. (Шаардлагатай бол суралцагчид бэлтгэл материалын 1-р хэсгийг уншиж болно.) Хариулсных нь дараа хамтдаа ярилцахдаа Израилын угсааны талаар юу мэдэж авсан эсвэл юу мэдэрснээ хуваалцахад хэдэн суралцагчийг урь.
Дараах зургийг үзүүлж болно. Суралцагчдыг бэлтгэл материалын 2-р хэсгийг (ялангуяа 1 Нифай 10:12–14, 1 Нифай 15:12–15) уншихад урь. Дараа нь Лихай, Нифай хоёр Израилын тараагдалт ба цугларалтын талаар ярихдаа хэрхэн чидуны модыг ашиглан ярьсныг товч тайлбарлахыг нэг суралцагчаас хүс.
Та самбарт дараах дутуу мэдэгдлийг бичиж болно: Хүн нь … үед Израилын угсаанд нэгддэг.
Суралцагчид санаа бодлоо хуваалцахдаа дараах үнэнийг оруулж болно: Сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авч, Есүс Христ бол бидний Их Эзэн, Гэтэлгэгч гэдгийг мэдэж, сайн мэдээний гэрээнд орж, түүнийгээ сахих үед Израилын угсаанд нэгддэг. Израилын цугларалтын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдад туслахын тулд дараах асуултуудын заримыг нь ашиглаж болно.
-
Ямар учир шалтгаанаар Израилын цугларалт нь амьд болон нас барсан хүмүүст хамаатай вэ?
-
Яагаад ерөнхийлөгч Нэлсон Израилын цугларалт бол “өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл” (“Израилын найдвар,” 8) гэж хэлсэн бэ? (Та түүний хэлсэн мэдэгдлүүдийг бэлтгэл материалын оршил, 1, 2-р хэсгээс уншиж болно.)
-
Израилын цугларалтад оролцсоноор бид хэрхэн Есүс Христийн амьдрал, золиослолд хүндэтгэл үзүүлдэг вэ?
-
Израилын цугларалт нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ эсвэл энэ нь таны гэр бүлийн гишүүдийн амьдралыг хэрхэн адисалсан бэ?
Хэрвээ бошиглогч дараах асуултыг өөрсдөөс нь биечлэн асуусан бол хэрхэн хариулах байснаа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урьж болно: “Өнөөдөр та энэ дэлхийн хамгийн агуу сорилт бэрхшээл, хамгийн агуу учир шалтгаан, хамгийн агуу үйл хэрэгт оролцмоор байна уу?” (“Израилын найдвар,” 8).
Есүс Христ Израилын цугларалтад туслах үйлчлэгчдийг дууддаг.
Израилын тараалт ба цугларалтын талаар заахын тулд Иаков хэрхэн Зиносын чидуны модны ёгтлолыг ашигласныг товч авч үзнэ үү (бэлтгэл материалын 3-р хэсгийг үзнэ үү). Ёгтлолын дунд хэсэгт усан үзэмний талбайн Эзэн чидуны мод нь (Их Эзэний хүмүүсийг төлөөлдөг) сайн жимс гаргахгүй байгаад ихэд харамссан болохыг онцол. Иаков 5:47, 51-ийг уншаад, Израилын угсааны талаарх Их Эзэний бодлыг олж мэдэхэд суралцагчдыг урь.
-
Эдгээр шүлэг Есүс Христийн зан чанарын талаар бидэнд юу зааж байна вэ?
-
Их Эзэн таны төлөө ихэд санаа тавьдгийг мэдэх нь Түүний талаарх таны хандлагад хэрхэн нөлөөлөх вэ?
Иаков 5:61–62, 70–72-ыг уншаад, Их Эзэнд Израилыг цуглуулахад туслахад таны үүрэг юу болохыг олж мэд. (Суралцагчдад дараах зарчмыг тодорхойлоход тусал: Их Эзэнтэй хамт Израилыг цуглуулахад туслан шаргуу хөдөлмөрлөснөөр бид баяр баясгалангаар адислагдах болно.)
-
Израилыг цуглуулахад Их Эзэнд туслах нь яагаад бидний хүн нэг бүрийн хувьд чухал вэ?
-
Бид Израилыг цуглуулахын тулд ямар ямар зүйл хийж болох вэ? (Суралцагчид цаг гарган бодол санаагаа жагсаан, Израилыг цуглуулахад хэрхэн оролцож байснаа ярилцаж болно. (Та мөн бэлтгэл материалын 3-р хэсэг дэх ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийг уншиж болно.)
-
Хөшигний хоёр талд байгаа хэн нэгэнд Израилын угсаанд нэгдэхэд нь туслах үед танд ямар санагдаж байсан бэ?
Та ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн “Израилын найдвар” үгийн дараах мэдэгдлийг хуваалцаж эсвэл видео клипийн хэсгийг (цагийн код 32:19-аас 33:37 хүртэлх) үзүүлж энэ хичээлийг дуусгаж болно.
Бошиглогч бүр Израил цугларахыг мөн Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх бидний өдрийн тухай ярьсан. Үүнийг бодоод үз дээ! Энэ гараг дэлхий дээр амьдарч байсан бүх хүн дотроос гагцхүү бид энэхүү эцсийн бөгөөд агуу цугларалтын үйл явдалд оролцож байгаа. Юутай их сэтгэл хөдлөм гээч!. (“Израилын найдвар,” 8)
Энэ хичээлд бэлдэх явцад тэднийг Бурхантай гэрээнд ороход нь туслах хөшигний аль нэг талд байгаа хэн нэгнийг тодорхойлоход урьсныг суралцагчдад сануул (бэлтгэл материалын 2, 3-р хэсгийг үзнэ үү). Суралцагчдад төрсөн сэтгэгдлийнхээ талаар эргэцүүлэн бодож, бичиж тэмдэглэн, төлөвлөгөөгөө эцэслэн гаргах цаг гаргаж өг. Зохимжтой гэж үзвэл, юу хийх сүнслэг өдөөлт хүлээн авснаа хуваалцахад зарим суралцагчийг урь.
Дараагийн хичээлээр
Израилыг цуглуулахад туслахын тулд Бурханы мутар дахь зэмсэг болж, Түүний сайн мэдээг бүх хүнд хуваалцахад биднийг урьсныг суралцагчдад тайлбарла. Суралцагчдыг дараагийн хичээлийн бэлтгэл материалыг уншиж байх үеэр Бурханы мутар дахь сайн мэдээг хуваалцах хамгийн үр дүнтэй зэмсэг болохын тулд юу хийх болох талаар эргэцүүлэн бодоход тэднийг уриарай.