Институт
12-р хичээлийн багшийн материал: Сүнслэг байдлын хувьд дахин төрөх бидний хэрэгцээ


“12-р хичээлийн багшийн материал: Сүнслэг байдлын хувьд дахин төрөх бидний хэрэгцээ,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“12-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

12-р хичээлийн багшийн материал

Сүнслэг байдлын хувьд дахин төрөх бидний хэрэгцээ

Бид унасан байдалдаа Бурханы оршихуйд байх зохисгүй юм. Есүс Христийн ачаар мөн Түүний цагаатгагч хүчээр бид Түүний гэрээний хүүхдүүд болон дахин төрж, селестиел алдар сууг хүртэхэд тавигддаг шаардлагыг хангах боломжтой. Энэ хичээлээр суралцагчид сүнслэг байдлын хувьд дахин төрөх тухай ойлголтоо гүнзгийрүүлж, Есүс Христ хэрхэн бидний зүрх сэтгэлийг өөрчилдгийг тайлбарлах боломжтой байх болно. Суралцагчид мөн хөрвөлтөө гүнзгийрүүлэх зорилгоор Христийн сургаалыг илүү сайн дагаж амьдрахын тулд юу хийж болохоо тодорхойлно.

Заах зөвлөмж

Заах, суралцах чадвараа сайжруулах нь

Суралцагчдад өөрсдөө бие дааж суралцах үүрэг хариуцлага хүлээхэд нь тусал. “[Суралцагчид] суралцах ёстой. Иймээс [суралцагч] суралцах хариуцлагыг өөрөө гартаа авах хэрэгтэй” (Teaching the Gospel: A Handbook for CES Teachers and Leaders [1994], 14). Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх асан Виржиниа Х.Пийрс эгч “Чадварлаг багш ‘Өнөөдөр би хичээл дээрээ юу хийх вэ?’ гэж бодохын оронд ‘Өнөөдөр суралцагчид маань хичээл дээр юу хийх вэ?’ гэж асуудаг, ‘Өнөөдөр би юу заах вэ?’ гэж асуухын оронд ‘Хэрэгтэй зүйлээ олж нээхэд нь би суралцагчдадаа хэрхэн туслах вэ?’ хэмээн асуудагболохыг анзаарсан [Teaching the Gospel: A Handbook for CES Teachers and Leaders, 13]” (“The Ordinary Classroom—a Powerful Place for Steady and Continued Growth,” Ensign, Nov. 1996, 12).

Хаан Бенжамины хүмүүс сүнслэг байдлын хувьд дахин төрсөн.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг үзүүлнэ үү: “Бидний хувьд сайн мэдээнд ятгагдах нь хангалттай биш юм. Бид үүгээр хөрвөгдөх талаар бодож, үйлдэх ёстой” (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32).

Бэлтгэл материалын 1-р хэсэгт хаан Бенжамины хүмүүс сүнслэг байдлын хувьд дахин төрсөн тухай түүхийг уншина гэдгийг суралцагчдад сануул. Шаардлагатай бол суралцагчид Мозая 4:2–3, Мозая 5:2–7-г уншаад, Христийн сургаал, хөрвөлт хоёрын хоорондох уялдаа холбоог олж болно. Та суралцагчдад өөрсдийн тодорхойлсон үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд дараах асуултуудын заримыг нь тавьж болно.

  • Хаан Бенжамины хүмүүс Христийн сургаалын аль хэсгийг амьдралдаа хэрэгжүүлсэн бэ мөн энэ нь сүнслэг байдлын хувьд дахин төрөхөд нь хэрхэн нөлөөлсөн бэ? (Суралцагчдад дараахтай ижил төстэй зарчмуудыг тодорхойлоход тусал: Биднийг Христийн сургаалаар амьдрахыг хичээх үед Аврагч зүрх сэтгэлийг маань өөрчилж, сүнслэг байдлын хувьд дахин төрөхөд тусалдаг.)

  • Сүнслэг байдлын хувьд дахин төрөхөд мөн хөрвөгдөхөд тань гүйцэтгэдэг Аврагчийн үүргийг хүлээн зөвшөөрөх нь яагаад амин чухал вэ?

  • Зүрх сэтгэлээ өөрчлөхийн тулд Есүс Христэд хандахад сүнслэгээр өдөөдөг Түүний талаарх юуг та мэдэх вэ?

  • Есүс Христ таны зүрх сэтгэлийг хэрхэн өөрчилсөн бэ? Ийн өөрчлөгдөхөд тусалсан Түүний талаар та юу гэж боддог вэ? (Хэт хувийн шинж чанартай биш бол туршлагаасаа хуваалцахыг урамшуулж эсвэл хувийн тэмдэглэл дээрээ туршлагаа бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урь.)

  • Христийн сургаалын бүрэлдэхүүн хэсэг бүр (итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг, эцсээ хүртэл тэвчих) хэрхэн Аврагчид зүрх сэтгэлийг тань өөрчлөх үүд хаалгыг нээдэг вэ?

Суралцагчдыг мэдрэхийг хүсэж байгаа зүрх сэтгэлийн өөрчлөлтийнхөө талаар бодоход уриад, дараах асуултыг асуу:

Антай-нифай-лихайчууд зэр зэвсгээ булав.

Зарим нь зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрсэн ч итгэл үнэмшил нь үгүй болж болохыг тайлбарла. Ахлагч Дэйл Г.Рэнландын дараах мэдэгдлийг үзүүл.

Ахлагч Дэйл Г.Рэнланд

Зүрх сэтгэлээрээ ийнхүү хүчтэй өөрчлөгдсөн ч дараа нь эгэл хүмүүндээ бууж өгсөн хүмүүсийг бид бүгд мэднэ. Тэд Бурханыг шүтэн биширч, үнэнч байхад хойрго хандах болж, зүрх сэтгэл нь хатуурч, тэгснээр мөнхийн авралаа эрсдэлд оруулдаг. (“Preserving the Heart’s Mighty Change,” Liahona, Nov. 2009, 98)

  • Зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрсэн хүн яагаад Бурханыг шүтэн биширч, үнэнч байхад идэвхгүй хойрго хандаж эхэлдэг вэ?

Ахлагч Рэнландын тодорхойлсон хүмүүсийн ялгааг харуулахын тулд дараах зургийг үзүүл. Суралцагчдыг антай-нифай-лихайчуудын түүхийг тайлбарлаж мөн юу тэднийг дайны зэр зэвсгээ булахад нөлөөлсөн болохыг дүрслэн ярихад урь.

Дуулгавартай байдал, золиос ба өргөл, Дан Бөрр

Суралцагчдыг антай-нифай-лихайчуудын талаар мэдэх зүйлээ хуваалцаж байх үеэр хүмүүсийн өөрчлөлт, Есүс Христэд хөрвөгдсөн хөрвөлтийн хэм хэмжээг тодорхойлоход тэдэнд туслах зорилгоор судрын дараах хэсгүүдийг ашиглаж болно: Алма 23:6–7; Алма 24:9–11, 15; мөн Алма 27:27.

  • Бурханыг шүтэн биширч, үнэнч байхад идэвхгүй хойрго хандахгүй байхад антай-нифай-лихайчуудад юу нөлөөлсөн бэ?

  • Эдгээр судрын хэсгээс авсан ямар сургамж танд “Христэд итгэх итгэлдээ бүр эцсээ хүртэл гуйвшгүй байх[ын]” (Алма 27:27) тулд гаргаж буй хүчин чармайлтаа сайжруулахад тань туслах вэ?

Эсэргүүцлийн ямар зэр зэвсэг зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдрэхэд нь саад болж байгаа талаар тунгаан бодоход суралцагчдыг урьж болно.

Энэ хичээлээр сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхэд нь туслахын тулд суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилаад, бүлэг тус бүрд удирдагчийг томил. Бүлэг бүрд дараах тараах материалыг өгөөд, үр дүнтэй ярилцлага өрнүүлэхэд хангалттай цаг гаргаж өгөхөд анхаар. Цаг гарвал суралцагчдыг ярилцсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь.

Сүнслэг байдлын хувьд дахин төрөх тухай жижиг бүлгээр хийх ярилцлага

Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол—12-р хичээл

Ярилцлагыг хөтлөн явуулах удирдагчид зориулсан тайлбар: Бүлгийнхээ гишүүдтэй хамт дараах жишээний талаар хийх ярилцлагыг хөтлөн явуул. Багийн бүх гишүүнийг оролцоход нь дэмжиж тусал. Гэхдээ хэнийг ч бодол санаагаа хуваалцахыг шахан шаардаж болохгүй.

Пабло номлогчийн үйлчлэлдээ дуртай байсан бөгөөд сайн мэдээг зүрх сэтгэлийнхээ угаас мэдэрдэг байв. Тэр номлолоосоо баяр баясгалан, ирээдүйдээ итгэх итгэлээр дүүрэн гэртээ иржээ. Гэртээ хэдэн долоо хоног байсны дараа түүнд хэнд ч хэрэггүй, төөрөлдсөн мэт санагдах болов. Тэр ганцаардаж байгаагаа мэдэрдэг байж. Эдгээр мэдрэмжээс салахын тулд тэр янз бүрийн үйл ажиллагаа, төсөлд оролцохыг хичээдэг байв. Яваандаа тэр хувиараа залбирах, судраасаа суралцахаа болив. Сүмдээ хааяа нэг үзэгдэж, саяхнаас номлолоос өмнө өөрт нь байсан зарим муу дадал хэвшилдээ эргэж ороход уруу татагдах болов.

Ярилцлагын асуултууд:

  • Паблогийн энэ нөхцөл байдалд сүнслэг байдлын хувьд дахин төрөх, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийн талаарх ямар ямар үнэн хамгийн их хамаатай байж болох вэ?

  • Хэрвээ Пабло таны найз байсан бол зүрх сэтгэлийн өөрчлөлтийг нь дахин асаахад туслах Есүс Христийн талаар ямар зүйлийг та түүнтэй хуваалцах байсан бэ?

  • Пабло антай-нифай-лихайчуудаас ямар сургамж авч болох вэ?

Сүнслэг байдлын хувьд дахин төрөх тухай жижиг бүлгээр хийх ярилцлага

багшийн тараах материал

Бүлгийн ярилцлагаасаа юу сурч мэдсэнээ тайлагнах хугацаа суралцагчдад гаргаж өгч болно. Та мөн тэдэнд өнөөдөр сурч мэдсэн, мэдэрсэн зүйлийнхээ үр дүнд юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөнөө тунгаан бодох цаг гаргаж өгөөрэй. Энэ бүлгийг судалсны үр дүнд Христийн сургаалын талаар ойлголт, гэрчлэл нь хэрхэн өсөн нэмэгдсэн тухай хуваалцахад тэднийг уриарай.

Дараагийн хичээлээр

Хичээлийн төгсгөл хэсэгт та ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг үзүүл: “Бид хоёр та нарт дэлхий дээрх хамгийн агуу сорилт бэрхшээл, хамгийн агуу учир шалтгаан, хамгийн агуу үйл хэргийн талаар яримаар байна. Бид та нарыг үүний нэг хэсэг байгаасай хэмээн урихыг хүсэж байна!” (Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” [Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], New Era and Ensign, 3, HopeofIsrael.ChurchofJesusChrist.org. Суралцагчдыг дараагийн хичээлийн бэлтгэл материалыг судалж байхдаа энэхүү агуу үйл хэрэг буюу Израилыг цуглуулахад гүйцэтгэдэг өөрсдийн үүргийн талаар эргэцүүлэн бодохыг урамшуул.