“1-р хичээлийн багшийн материал: Мормоны Ном: Есүс Христийн ба нэгэн гэрээ,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)
“1-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол
1-р хичээлийн багшийн материал
Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ
Тэргүүлэх бишоп Жэралд Коссэй “Мормоны Номын гол захиас бол хүн төрөлхтний аврал, өргөмжлөл дэх Есүс Христийн амин чухал үүргийн талаарх үнэн мэдлэгийг сэргээх явдал юм” хэмээн гэрчилсэн (“Амьд Христийн амьд гэрч,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 45).
Мормоны Ном биднийг Есүс Христэд итгэхэд нөлөөлж, сайн сайхан зүйл хийхэд сүнслэгээр өдөөдөг. Энэхүү хичээлийн үр дүнд суралцагчид Мормоны Номыг судалснаар хүлээн авч болох чухал адислалуудыг тодорхойлж, Есүс Христэд илүү ойртохын тулд юу хийж болохоо тайлбарлаж, хэрхэн илүү хичээнгүй суралцагч болж болохыг төлөвлөж сурна.
Тэмдэглэл: Боломжтой бол энэ цуврал хичээлд бүртгүүлсэн суралцагчидтай хичээл эхлэхээс өмнө холбоо барьж, хичээл орохоос өмнө эхний хичээлийн бэлтгэл материалыг судлахад тэднийг урь. Эхний хичээлийн эхэнд бусад суралцагчид 1-р хичээлийн бэлтгэл материалын хувийг өгсөн байхад анхаар. Хичээлийн хэлэлцүүлгийн явцад бэлтгэл материалыг ашигла. Ингэснээр энэ нь хэрхэн тэдэнд хичээлдээ бэлдэж, хичээлийг өгөөжтэй болгоход туслахыг суралцагчид эхнээс нь харах боломжтой.
Заах зөвлөмж
Мормоны Ном таны амьдралыг өөрчлөх болно.
Сурагчдыг халуун дотно хүлээн авч, тэдэнтэй товч танилцсаны дараа тэдэнд энэ хичээлийн бэлтгэл материалыг өгсөн байхад анхаар. Дараа нь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлж, уншина уу.
Бурханы хүүхдийг Түүний талаар болон Хайрт Хүүгийнх нь талаар илүү ихийг мэдэхийг эрэлхийлэх үед гайхамшигтай зүйл тохиолддог. Мормоны Номоос өөр хаана ч эдгээр үнэнийг илүү тодорхой, хүчтэй заадаггүй. …
Мормоны Номонд агуулагдсан үнэнд өөрсдийгөө байнга умбуулдаг байх нь амьдралыг өөрчлөх туршлага болдог. (“Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56, 57)
-
Ерөнхийлөгч Нэлсоноос Мормоны Номын захиасын талаар та юу сурч мэдсэн бэ? (Суралцагчдыг хуваалцаж байх үеэр та дараахтай ижил төстэй үнэнүүдийг самбарт бичиж болох юм: Мормоны Номыг судлах нь надад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэхэд тусална. Энэ нь миний амьдралыг өөрчлөх болно.)
Мормоны Ном хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх мэдлэг ба харилцаанд тань нөлөөлсөн тухай гэрчлэлээ хуваалцаж болно.
-
Мормоны Номыг судалснаар та эсвэл таны таньдаг хэн нэгэн ямар ямар адислал авсан бэ? (Та нэг суралцагчийг бэлтгэл материалын 1-р хэсэг дэх ахлагч Питр М.Жонсоны татсан жишээг хураангуйлахад эсвэл уншихад урьж болно.
-
Мормоны Номын ямар тодорхой судрын хэсэг, түүх, үйл явдал, сургаал эсвэл зарчмууд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх мэдлэгийг тань өсгөн нэмэгдүүлсэн бэ?
Суралцагчдыг бэлтгэл материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Нэлсоны гэрчлэлийг уншаад, Мормоны Номын тухай түүний хэлсэн үгээс аль нь яг одоо тэдний хувьд хамгийн их ач холбогдолтой болохыг хуваалцахад урь.
Мормоны Ном Есүс Христийн тухай гэрчилдэг.
Мормоны Номын ихэнх хэсгийг Нифай, Иаков, Мормон, Моронай гэсэн дөрвөн үндсэн бичээч бичсэнийг тайлбарла. Дараах хүснэгтийг үзүүлэх юм уу тараа. Дараа нь суралцагчдыг ангиараа эсвэл хамтрагчтайгаа хоёр дахь баганын “Туршлага” доорх эшлэлүүдийг уншаад, юу бичээч бүрийг Есүс Христийн гэрч байх эрхтэй болгож байсныг олж мэд.
Мормоны Номын гол бичээчид
Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол—Хичээл 1
Бичээч |
Туршлага |
Зорилго |
Зорилго | ||
---|---|---|---|---|---|
Бичээч
| Туршлага | Зорилго | |||
Бичээч
| Туршлага | Зорилго | |||
Бичээч
| Туршлага | Зорилго | |||
Бичээч
| Туршлага | Зорилго |
© 2021 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа эдгээр судрын хэсгээс сурч мэдсэн зүйлээ хуваалцахад тэднийг урь.
-
Есүс Христийг харж мөн Түүнтэй ярьж байсан хүнтэй ярилцаж байна гэж төсөөл. Та тэр хүний үгийг хэрхэн сонсож, хэрхэн хариулахаа дүрслэн ярь. Нифай, Иаков, Мормон, Моронай нар ямар хүмүүс болохыг мэддэг хүний хувьд та Мормоны Номыг бусад номоос хэрхэн өөрөөр уншиж, судлах вэ?
Суралцагчдаас хүснэгтийн гурав дахь баганын “Зорилго” гэсэн гарчиг доорх эшлэлийг дотроо чимээгүй уншаад, бичээчийн уг захиасыг цэдэглэх болсон нэг эсвэл хэд хэдэн шалтгааныг олж мэдэхийг хүс. Суралцагчдад хангалттай цаг өгсний дараа олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
2 Нифай 33:10-ыг хамт уншаад, Мормоны Номон дахь бошиглогчдын үгс бидний амьдралыг хэрхэн адисалж, өөрчилж болохыг тодорхойл.
-
Энэхүү цэдгийн зорилгын талаар та Нифайгаас юу сурч мэдсэн бэ? (Суралцагчид дараахтай ижил төстэй үнэнийг тодорхойлж болох юм: Мормоны Номын захиас биднийг Эзэн Есүс Христэд итгэж, сайн сайхан зүйл хийхийг ухуулдаг.)
-
Мормоны Ном хэрхэн таныг сайн сайхан зүйл хийхэд мөн Есүс Христэд итгэхэд тусалсан бэ?
Мормоны Номыг судлах цагаа хэрхэн Христэд төвлөрсөн үйл явц болгож болох талаар тунгаан бодох цаг суралцагчдад гаргаж өг. Та хэдэн суралцагчийг санал бодлоо хуваалцахад урьж болно.
Хичээлийн бэлтгэл материал нь суралцахыг дэмждэг.
Энэ бол эхний хичээл бөгөөд олон оюутанд хичээл эхлэхээс өмнө бэлтгэл материалыг судлах боломж олдоогүй байж магадгүй тул та ангийн бэлтгэл материалын 3-р хэсэг-ийг хамт уншаад дараах зүйлийг асуугаарай:
-
Та 3 Нифай 17: 3 дээрх Аврагчийн урилгаас сүнслэгээр суралцахад бэлтгэх тухай юу олж мэдсэн бэ?
-
Энэ ангид суралцахад оюун санаа, зүрх сэтгэлээ ямар арга замаар бэлтгэж болох вэ?
-
Хичээл эхлэхээс өмнө бэлтгэл материал, түүний дотор Мормоны Номын эшлэлүүдийг унших нь хичээлийн үеэр бие биеэсээ болон Ариун Сүнсээс суралцах чадварыг тань хэрхэн нэмэгдүүлсэн бэ? (Суралцагчдыг Хичээлийн бэлтгэл материалаас олж мэдсэн зүйлээ судлах, тунгаан бодох, тэмдэглэх эсвэл ярилцахад урих нь бие даан илүү гүнзгий сурахад нь хэрхэн тусалж болох талаар ангийн бэлтгэл материалыг анзаарахад нь тустай байж болох юм.)
Суралцагчдыг бэлтгэл материалын 3-р хэсэг дэх Бодол санаагаа тэмдэглэх үйл ажиллагааг хянан үзэхийг эсвэл хийхэд урь.
Суралцагчдыг бэлтгэл материал дуусахаас өмнө “Багштайгаа хуваалцах” үйл ажиллагааг дуусгахад урих талаар бодож үзээрэй.
Хичээл дуусахад, та эсвэл нэг суралцагч хэрхэн хамтдаа суралцахад бэлтгэгдсэн байх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адилхан болохын тулд хамтарч ажиллаж байхад ангийн бүх гишүүний амьдралыг адисалж чадахыг гэрчилж болно.
Дараагийн хичээлээр
Дараагийн хичээлээр бошиглолын зөвлөгөөний талаар хариулах болно гэдгийг тайлбарла. Суралцагчдаас бошиглогчдын сүүлийн үеийн захиасууд тэдэнд ямар нөлөө үзүүлснийг асуу. Та тэднээс зарим хүн хүлээн авахад хэцүү байж болох бошиглолын мэдээг авч үзэхийг хүсэж болно. Суралцагчдыг дараагийн хичээлийн бэлтгэл материалыг судалж байхдаа эдгээр мэдээг болон тэдгээрийн боломжит үр нөлөөний талаар бодохыг хүс.