Институт
3-р хичээлийн бэлтгэл материал: Амьдралын модны тухай Лихайн зүүд


“3-р хичээлийн бэлтгэл материал: Амьдралын модны тухай Лихайн зүүд,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“3-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

3-р хичээлийн бэлтгэл материал

Амьдралын модны тухай Лихайн зүүд

Зураг
Төмөр бариулаас барьсан Лихай

Өдөр бүр таны бодол санаа, сонголт ба үйлдэлд нөлөөлдөг хүмүүс, байгууллага, интернэт сайт эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформуудын талаар бод. Эдгээр эх сурвалжийн хэд нь таныг Есүс Христийг дагахыг урамшуулан зоригжуулж байна вэ? Суралцаж байхдаа Бурханы үг Их Эзэн рүү болон Түүний Цагаатгалын адислал руу хөтөлдөг шулуун бөгөөд нарийн замаар явах чадавхыг тань өсгөн нэмэгдүүлэхэд хэрхэн тусалж болох талаар эргэцүүлэн бод.

1-р хэсэг

Би өөрийн амьдралд Бурханы хайрыг хэрхэн илүү ихээр мэдэрч болох вэ?

Лихайн гэр бүл аяллынхаа үеэр “аглаг буйдад саатахад” (1 Нифай 8:2) Лихай Бурханы үзэгдлийг үзсэн. Уг үзэгдэлд Лихайг цагаан орхимж өмссөн хүн “бүрэнхий мөн дүнсгэр аглаг буйдаар” (1 Нифай 8:1–7) дагуулж явжээ.

Зураг
шигтгээ зураг, судпах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

Лихай Их Эзэнээс нигүүлсэл үзэхийг хүсэн залбирсны дараа юу үзсэн тухай түүхийг 1 Нифай 8:8–12-оос унш.

Зураг
Лихай амьдралын модны жимсийг барьсан байгаа нь

Дараа нь Нифай аавынхаа үзсэнтэй адил үзэгдлийг хүлээн авсан. Нифайг амьдралын модны утга учрыг ойлгохоор асуухад, түүнд “Бурханы Хүүгийн махан бодийн биеийг төрүүлэгч эх нь … гар дээрээ хүүхэд тэвэрсэн байхыг” (1 Нифай 11:18, 20) харуулжээ. Дараа нь модны утга учрыг илүү сайн ойлгоход нь туслахаар тэнгэр элч Нифай дээр ирдэг.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

1 Нифай 11:21–22-ыг уншаад, модны утга учир юу болох талаар Нифай ямар дүгнэлтэд хүрснийг олж мэд.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл “Бурханы хайраас хүртэх нь Есүсийн Цагаатгалаас мөн үүний авчрах баяр баясгалангаас хүртэх гэсэн үг юм” хэмээн заасан (“Lessons from Laman and Lemuel,” Ensign, Nov. 1999, 8).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн:

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Модны жимснээс хүртэх гэдэг нь баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, дээрээс ирэх хүчээр хишиг хүртэхээр Их Эзэний өргөөнд орох гэх мэт сэргээгдсэн сайн мэдээний ёслол, гэрээг хүлээн авахыг мөн бэлгэддэг. Есүс Христийн ач ивээлээр дамжуулан гэрээгээ эрхэмлэн нандигнаснаар бид зөв шударга гэр бүлтэйгээ мөнхөд амьдрах гайхалтай амлалтыг хүлээн авдаг.

Тэнгэр элч “бодгальд хамгийн их баясгалант” [1 Нифай 11:23] хэмээн жимсийг дүрслэн хэлсэнд гайхах хэрэггүй биз ээ.Жимс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 133)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Лихайн амьдралын мод ба жимсийг дүрслэхдээ (1 Нифай 8:10–12-ыг үзнэ үү) хэрэглэсэн үгсийн талаар бод. Эдгээр үг нь Бурханы Өөрийн Хүү Есүс Христийн бэлгээр дамжуулан үзүүлсэн хайрын талаар танд юу зааж байна вэ?

2-р хэсэг

Намайг Есүс Христэд ойр байхад мөн Түүний Цагаатгалын үр жимснээс хүртэхэд юу саад болох вэ?

Лихайн зүүдэн дэх бүх хүн тэр жимснээс хүртэж, хүртсэнийхээ дараа үлдээгүй. Зарим нь Аврагчийг болон Түүний Цагаатгалаас ирдэг адислалуудыг хүлээн авахаас татгалзаж байхад зарим нь Түүний сайн сайхныг амталсан ч дараа нь анхаарал нь сарниж, ичсэнээс эсвэл нүгэлт амьдралд татагдсанаас болж Түүнээс нүүр буруулсныг бид энэ түүхээс мэдэж авдаг.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

1 Нифай 12:16–18-ыг сайтар судлаад, Лихайн зүүдэн дэх хүмүүсийг модноос холдуулж байсан зүйлсийг мөн тэдгээрийн бэлгэдлийг нэг бүрчлэн олж мэд.

Зураг
харанхуйлах манан дунд төмөр бариулаас зуурсан хүмүүс

Хүмүүс харанхуйлах манан дунд төмөр бариулаас зуурсан.

Зураг
шигтгээ зураг, ярилц

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Гэр бүлийн гишүүн эсвэл найзынхаа тусламжтайгаар “буртаглагдсан усны эх” (1 Нифай 12:16), “харанхуйлах манан” (17-р шүлэг), агуу хийгээд нүсэр барилгад шоолж байсан хүмүүсийн өнөө үеийн жишээг тодорхойл. Хичээл дээр жишээгээ хуваалцахад бэлэн бай.

Зураг
агуу хийгээд нүсэр барилга дахь хүмүүсийн шоолж байгаа нь

3-р хэсэг

Би хэрхэн уруу таталтыг эсэргүүцэж, Есүс Христэд үнэнч хэвээр үлдэж болох вэ?

Лихай үзэгдэлдээ мод ба модны жимс рүү хөтөлсөн шулуун бөгөөд нарийн замаар явахыг эрэлхийлж байсан гурван бүлэг хүнийг харсан. Лихай мөн уг мод руу хөтөлж буй зам дагуух төмөр бариулыг харжээ.

Зураг
төмөр бариулаас барьсан гар

Нифай төмөр бариул нь Бурханы үгийг илэрхийлдэг гэдгийг мөн түүнээс барьсан хүмүүс “хэзээ ч эрсдэх нь үгүй; бас хортны уруу таталтууд хийгээд галт сумнууд, тэднийг устгал уруу удирдахаар давамгайлах нь ч үгүй” (1 Нифай 15:24) болохыг заасан. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “судрууд, амьд бошиглогчдын үгсээс болон хувийн илчлэлтээс” Бурханы үгсийг олж болохыг онцолсон (The Power of the Word,” Ensign, May 1986, 80).

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

Дараах судрын хэсгүүдийг уншихдаа Бурханы үгэнд итгэж найддаг мөн итгэж найддаггүй хүмүүсийн хоорондох ялгааг олж хараарай.

Зураг
амьдралын модны өмнө өвдөг сөгдөж буй хүмүүс

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх асан Анн М.Дибб эгч төмөр бариулаас зуурахаа больсон хүмүүст дараах урмын үгийг хэлсэн.

Зураг
Анн М.Дибб эгч

Төмөр бариулаас зууран барих нь үргэлж амар биш байдаг. Бид үе тэнгийнхнийхээ дарамт шахалтаас эсвэл бардамналаас болж, буцах замаа хожим нь олж болно гэж бодоод өөрсдийнхөө замаар явж мэднэ. … Нифай “олон нь түүний хараанаас алдран, этгээд замаар бэдрэх бөлгөө” (1 Нифай 8:32) гэжээ. Бид ч бас амьдралынхаа хүнд бэрх үед “этгээд замаар бэдэрч” байдаг. Буцах замаа олох нь үргэлж боломжтойг би та бүхэнд баталж байна. Бидний Аврагч, Есүс Христийн цагаатгагч золиосоор боломжтой болсон наманчлалаар дамжуулан бид төмөр бариулаас дахин бат бөхөөр барьж, Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрын удирдамжийг дахин мэдрэх боломжтой байх болно. Аврагч маань бидэнд “наманчил, бат бөхөөр зууран барь, барьснаа бүү алд” гэсэн урилгыг өгсөн билээ (“Бат бөхөөр зууран барь,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89.)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Нифайн дүрсэлсэн бүлгүүдийн аль нь таны одоогийн нөхцөл байдлыг хамгийн сайн илэрхийлж байгааг эргэцүүлэн бод. Бурханы үг ямар арга замаар Аврагчид болон Түүний цагаатгагч хүчинд илүү ойртоход тань тусалдаг вэ? Танд бариулаас илүү сайн зууран барихын тулд хийхийг хүсэж буй өөрчлөлт байна уу?

Хэвлэх