Институт
28-р хичээлийн багшийн материал: Христэд ирэгтүн


“28-р хичээлийн багшийн материал: Христэд ирэгтүн,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“28-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

28-р хичээлийн багшийн материал

Христэд ир

Бошиглогч Моронай цэдгээ төгсгөхөөсөө өмнө уншигчдыг “Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн” (Моронай 10:32) хэмээн урьсан. Энэ хичээлээр, яагаад Есүс Христ дээр амьдралынхаа суурийг тавих нь чухал болохыг тайлбарлаж, Түүнд илүү бүрэн ирэхийн тулд юу хийж болох талаар тунгаан бодох боломжийг суралцагчдад олгоно. Мөн энэ цуврал хичээлийн явцад Мормоны Номоос суралцсан нь хэрхэн тэднийг Есүс Христэд ирэхэд тусалсан талаар хуваалцах боломжийг тэдэнд олгоно.

Заах зөвлөмж

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдыг институтэд үргэлжлүүлэн хамрагдахад уриал. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон дэлхий даяарх залуучуудад зориулсан онцгой цуглаан дээр “Би институтэд дуртай. Боломжтой хүмүүс нь бүгдээрээ институтэд бүртгүүлэхээс гадна институтийн хичээлд сууж, идэвхтэй оролцож байгаа байх гэж би найдаж байна. Энэ бол бидний Сүмд хийдэг хамгийн сайхан зүйлсийн нэг юм” хэмээн хэлсэн (“Choice and Commitment” [Jan. 12, 2020], broadcasts.ChurchofJesusChrist.org). Суралцагчдыг энэ ангид тавигдах шаардлагыг хангаж, институтэд үргэлжлүүлэн хамрагдахад уриал.

Хиламан хөвгүүддээ Есүс Христ дээр сууриа тавихыг заасан.

Spiritual Whirlwinds” (цагийн код 1:25 хүртэл) видеог үз эсвэл ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлж, унш. Ахлагч Андэрсэны сургаалууд суралцагчдын өвөрмөц нөхцөл байдалтай хэрхэн холбогдож байгааг эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Залуу найзууд минь, Аврагчийн Хоёр дахь ирэлт дөхөж буй энэ үед дэлхий тайван байхгүй. Судрууд “бүх зүйл үймээнд байх болно” [Сургаал ба Гэрээ 88:91] хэмээн тунхагласан байдаг. …

Бошиглож хэлсэн газар хөдлөлт, дайн тулаануудаас [Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Liahona, May 2004, 7–10] илүү санаа зовоож буй зүйл бол сүнслэг сууринаас тань та нарыг суга татан гаргаж чадах, заримдаа бүр хөдөлгөгдөж байгаагаа ч бараг анзаараагүй байхад тань та нарын өмнө нь боломжтой гэж хэзээ ч төсөөлж байгаагүй газруудад сүнсийг тань газардуулж чадах тэрхүү сүнслэг хуй салхинууд юм.

Хамгийн муу хар салхи бол дайсны уруу таталтууд. Гэм нүгэл нь үргэлж дэлхийн нэг хэсэг байсаар ирсэн хэдий ч хэзээ ч одоогийнх шиг хүлээн зөвшөөрөгдсөн, сэтгэл үл ханам бөгөөд хийхэд ийм амархан байгаагүй юм. (Сүнслэг шуурганууд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32)

  • Өнөөдөр залуучуудад тохиолддог зарим сүнслэг хар салхи юу вэ? (Та суралцагчдын хариултуудыг самбарт бичиж болно.)

  • Өртөж болох сүнслэг хар салхинд та хэрхэн дээд зэргээр бэлтгэлтэй байж чадах вэ? (Ахлагч Андэрсэн хэлсэн үгэндээ үүнтэй ижил асуултыг тавиад, Хиламан 5:12-ыг эш татсан гэдгийг та онцолж болно.)

Хиламан 5:12-ыг хамтдаа уншаад, сүнсний хар салхийг сөрөн гарахад туслах зарчмыг тодорхойлоход суралцагчдыг урь. (Та суралцагчдын хариултыг ашиглан, Хэрэв бид сууриа Есүс Христ дээр тавибал Сатаны хүч биднийг устгаж чадахгүй гэсэнтэй төстэй зарчмыг самбарт бичиж болно.)

  • Амьдралаа дэлхийн үнэ цэнтэй зүйлс эсвэл гүн ухаанд суурилуулан босгосон хүмүүст сүнслэг хар салхи хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Есүс Христийг амьдралаа босгох цорын ганц найдвартай үндэс суурь болгодог зүйл юу вэ? (Та суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэг дэх Шэри Л.Дью эгчийн хэлсэн мэдэгдлийг уншихад урьж болно.)

  • Есүс Христ дээр сууриа тавьж, хадгалж үлдэхэд бидэнд юу саад болж болох вэ? Бид эдгээр асуудлыг хэрхэн даван гарч болох вэ?

Есүс Христ дээр амьдралаа босгохын тулд хийсэн зарим тодорхой үйлдлээ хуваалцахад суралцагчдыг урь. (Тэдний хариултыг самбарт жагсаан бичиж болно.) Суралцагчид өөрсдийн туршлагыг хуваалцсаны дараа, Их Эзэн дээр амьдралаа бүрэн дүүрэн босгохын тулд хийж болох үйлдлээ бичиж тэмдэглэх цагийг тэдэнд гаргаж өг.

Моронай бүх хүнийг Есүс Христэд ирэхэд урьж, Мормоны Номыг төгсгөсөн.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хуваалцсан, Боливийн зарим хүн Есүс Христэд ирснээр хэрхэн өөрчлөгдсөн тухай “Христэд ирэгтүн” (3:54) видеог үзүүлж болно. Эсвэл Христэд ирэхийг сонгосон нь амьдралыг нь хэрхэн өөрчилсөн тухай өөр хүний туршлагыг хуваалцаж болно. Суралцагчдыг уг туршлагаас сурч мэдсэн зүйлээ авч хэлэлцэхэд урь.

Моронай 10:32–33-ыг хамтдаа уншаад, яагаад Мормоны Номын сүүлчийн бүлэгт энэ урилгыг өгсөн нь тохиромжтой талаар ярилцахад тэднийг урь. Эдгээр шүлгээс, Есүс Христэд ирснээр бид Түүний ач ивээлээр ариусаж, төгөлдөржих боломжтой гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлоход суралцагчдад тусал.

Их Эзэний ач ивээл хэрхэн тэдэнд Есүс Христэд ирэхэд тусалсан талаар хуваалцахад хэдэн суралцагчийг уриалан дэмж.

Ифер 12:41 дээрх Моронайн урилгыг хамтдаа уншаад, энэ урилгыг хэрхэн хүлээж авснаа тунгаан бодоход урьсныг нь суралцагчдад сануул. Бэлтгэх материалын 3-р хэсгийг нээгээд, “Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ гарчгийн доорх гурван сонголтыг уншихад суралцагчдыг урь. Суралцагчдад бичсэн зүйлээ эргэн харах цаг гаргаж өг эсвэл аль нэгийг сонгоод, хуваалцах хэдэн санаагаа бэлдэхэд тэднийг уриал.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа, бичсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. (Хэрэв анги тань олон хүнтэй бол бүгдэд нь хуваалцах боломж олгохын тулд суралцагчдыг бүлгүүдэд хувааж болно.)

Энэ анги буюу хичээлийг дуусгахдаа Мормоны Ном хэрхэн Христэд ирэхэд тань тусалсан талаар гэрчилж болно. Суралцагчдыг Мормоны Номоос өдөр бүр суралцсанаар Христэд үргэлжлүүлэн ирэхэд урамшуулан дэмжээрэй.