“19-р хичээлийн багшийн материал: Ёс бус өдөр зөв шударга амьдрах,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)
“19-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал
19-р хичээлийн багшийн материал
Ёс бус өдөр зөв шударга амьдрах
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Мормоны Ном Эзэний сургаалыг ч тайлбарладаг, дайсны аргыг ч ил болгодог” гэж цохон тэмдэглэсэн (“Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” Ensign, Nov. 2017, 62 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 57-г; мөн 2 Нифай 26–33-ыг үзнэ үү). 6-р бүлэг нь дайсны аргыг илүү сайн илрүүлж, түүний хилэнцэт арга залийн эсрэг өөрсдийгөө хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болохоо тодорхойлоход суралцагчдад тусална. Энэ хичээлээр суралцагчид хавчлага дарамттай тулгарахдаа хүчирхэг хэвээр үлдэж, ёс бус явдлаар дүүрэн дэлхийд зөв шударга амьдрахын тулд юу хийж болохоо тодорхойлно.
Заах зөвлөмж
Есүс Христийн зөв шударга дагалдагчид хавчлага дарамт дунд хүчирхэгждэг.
Хичээлээ эхлүүлэхдээ дараах эсвэл өөрийн бодож олсон өөр зохих жишээг хуваалцаж болно.
-
Сүмийн бусад гишүүний зүгээс ирэх дарамт хавчлага яагаад Акарид бусад зүйлээс илүү хүнд хэцүү байж болох вэ?
-
Акари танаас тусламж хүссэн бол та юу хэлэх эсвэл хийх байсан бэ?
Хиламан 3:24–34-өөс хэдэн арван мянган хүн Сүмд нэгдэж, асар ихээр цэцэглэн хөгжсөнийг уншиж болно гэдгийг суралцагчдад сануулаарай. Гэвч эцэст нь Сүмийн зарим гишүүн зүрх сэтгэлдээ бардамнах болж, даруу, итгэлтэй нэгнээ хавчиж эхэлсэн байв.
Суралцагчдыг Хиламан 3:33–35-ыг дахин уншаад, Сүмийн даруу гишүүдийг хавчлага дарамттай тулгарахад ямар зүйл тэсвэр тэвчээртэй байхад тусалсныг олж мэдэхэд урина уу. Суралцагчдынхаа суралцах чадварыг сайжруулахын тулд дараах асуултуудаас алиныг асуух нь зүйтэй болохыг бодож үз. Үүнд:
-
Эдгээр шүлэг дэх ямар сургаал Акарид эсвэл түүнийнхтэй төстэй нөхцөл байдалд орсон хүнд тусалж болох вэ? (Та суралцагчдын олж мэдсэн зарим үнэнийг жагсаан бичиж болно. Жишээлбэл: Мацаг барьж, залбирч, зүрх сэтгэлээ Бурханд өгөхөд бидний даруу байдал, Есүс Христэд итгэх итгэл улам хүчирхэгжиж, бусдын муу муухай зан байдлаас үл хамааран зүрх сэтгэлийг маань ариусгана.)
-
Мацаг барих, залбирах, Бурханд зүрх сэтгэлээ зориулах зэрэг ямар арга зам Есүс Христэд итгэх итгэлд тань нөлөөлсөн бэ? (Хиламан 3:35-ыг үзнэ үү). Бусдыг муу муухай зан авир гаргах үед эдгээр зөв шударга үйлдэл танд хэрхэн тусалсан бэ?
Дараах асуултуудыг үзүүлээд, нэг эсвэл хэд хэдэн асуултад дүн шинжилгээ хийж, хүлээн авсан аливаа өдөөлтөд хэрхэн хандах талаар төлөвлөгөө гаргах хугацааг суралцагчдад гаргаж өгөх тухай бодож үз.
-
Та бусдыг Есүс Христийн Сүмд хэр зэрэг халуун дотноор угтан авч, нөхөрлөж байна вэ?
-
Та зүрх сэтгэлээ Бурханд хэрхэн даатгаж байна вэ?
-
Та бусдын муу муухай зан байдлаас үл хамааран Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн нэмэгдүүлж болох вэ?
Өөрийн гэрчлэлийг хуваалцаж эсвэл аль нэгэн суралцагчийг итгэлээр үйлдэж, зүрх сэтгэлээ Бурханд даатгахад ирдэг хүчийн талаар гэрчлэхэд урина уу.
Нифайчуудын ёс бус явдал ихсэх тусам Мормон, Моронай хоёр Их Эзэнд итгэлтэй хэвээр үлдсэн.
Өнөө үед сайн мэдээний дагуу амьдрахад бэрхшээл учруулж болзошгүй олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх мэдээ, соёлын чиг хандлага, харилцан ярианы сэдвүүдийн жишээнээс хуваалцахад суралцагчдыг урь.
-
Мормон, түүний хүү Моронай хоёрын амьдарч байсан цаг үед ямар нөхцөл байдал сайн мэдээний дагуу амьдрахад саад болж байсан бэ? (Шаардлагатай гэж үзвэл, суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсгийг үзэхэд эсвэл Мормон 1–6, Моронай 9-р бүлгийн гарчгийг гүйлгэн уншихад урина уу.)
-
Мормон, Моронай хоёрын үед амьдрал ямар байсан гэж та төсөөлж байна вэ?
Суралцагчдыг Мормон 1:1–2, 15, Моронай 9:25–26-г уншаад, Мормон, Моронай хоёр ёс бус явдалд автсан нийгэмтэй нүүр тулсан ч Их Эзэнд итгэлтэй хэвээр үлдсэн боломжит шалтгааныг олж мэдэхэд урь.
-
Бид эдгээр шүлгээс ёс бус байдлын үед Их Эзэнд үнэнч хэвээр үлдэх ямар зарчмыг сурч болох вэ? (Суралцагчдад Бид Есүс Христийн сайн сайхныг мэдэрч, Түүнд үнэнч хэвээр үлдсэнээр энэ дэлхийн ёс бус явдлыг даван туулж чадна гэсэнтэй ижил төстэй зарчмыг тодорхойлоход тусал.)
-
Есүс Христийн сайн сайхныг мэдрэх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
-
Есүс Христ рүү харж, Түүний сайн сайхныг мэдрэх нь биднийг ёс бус явдлаар хүрээлүүлэх үед зөв шударга хэвээр үлдэхэд хэрхэн туслах вэ? (Суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Жой Д.Жөүнс, ахлагч Нийл Л.Андэрсэн нарын хэлсэн мэдэгдлийг уншихад урьж болно.)
-
Таны Есүс Христийн сайн сайхны талаарх гэрчлэл, Түүнд итгэх итгэл ёс бус явдалтай тулгарах үед зөв шударга сонголт хийхэд тань хэрхэн тусалсан бэ?
Суралцагчдад бэлтгэх материалын 2-р хэсэгт ёс бус явдалтай тулгарсан ч итгэлтэй хэвээр үлдсэн Мормоны Номон дээрх хүн юм уу бүлэг хүнийг эсвэл өөрийн таньдаг хүнийг тодорхойлоход урьсан гэдгийг сануулаарай. (Шаардлагатай гэж үзвэл, бичсэн зүйлээ эргэж харах цагийг тэдэнд гаргаж өг.) Ангийнхаа хэр хэмжээнээс хамааран суралцагч бүрд өөрийн жишээг хуваалцах боломж олгох арга замыг сонгоорой.
Дараах асуултыг үзүүл. Үүнд:
-
Өнөөдрийн сурч, мэдэрсэн зүйл дээрээ үндэслэн, дэлхийн ёс бус явдалтай нүүр тулахдаа Их Эзэнд өгсөн амлалтдаа хөдөлшгүй бат зогсох чадавхаа нэмэгдүүлэхийн тулд та юу хийх вэ? (Суралцагчдыг Ариун Сүнснээс хүлээн авсан аливаа өдөөлтөө тэмдэглэж, тэдгээрийн дагуу үйлдэхэд уриалан дэмж.)
Дараагийн хичээлээр
Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн: “Бие сэтгэлд минь сүнслэгээр нөлөөлдөг зүйл бол эрх чөлөөг хайрлах хайр—бүх хүн төрөлхтний иргэний болон шүтлэг бишрэлийн эрх чөлөө юм” гэсэн эшлэлийг хуваалцана уу (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 390). Суралцагчдыг дараагийн хичээлийн бэлтгэх материалыг судалж байхдаа, шашны эрх чөлөө гэдэг нь тэдний хувьд ямар утга учиртай болохыг тунгаан бодож, уг эрх чөлөөг дэмжих, хамгаалахад туслахын тулд юу хийж болох талаар ярилцахад бэлдэж ирэхэд уриарай.