Институт
15-р хичээлийн багшийн материал: Есүс Христийг ирэхэд бэлтгэх


“15-р хичээлийн багшийн материал: Есүс Христийг ирэхэд бэлтгэх,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“15-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

15-р хичээлийн багшийн материал

Есүс Христийг ирэхэд бэлтгэх

Энэ бүлэгт суралцагчид нифайчууд, леменчүүдэд тохинуулсан Есүс Христийн тохинууллын чухал үйл явдал, сургаалуудыг судлах болно. Энэ бүлгийн материалыг ярилцахаар бэлдэхдээ Түүний бурханлаг үйл хэргийн талаарх гэрчлэлийг гүнзгийрүүлэхэд суралцагчдад туслах арга замыг эрэлхийл.

Энэ хичээлээр Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлдэх загварыг Мормоны Ном хэрхэн өгдөг талаар судлах боломжийг суралцагчдад олгоно. Тэд Түүнийг эргэж ирэхэд илүү сайн бэлдэхийн тулд айдсаас салж, эргэлзээ төрүүлэх мэдээнд автахгүйн тулд юу хийж болохоо эргэцүүлэн бодох болно.

Заах зөвлөмж

Лемен үндэстэн Самуел Есүс Христийг төрөхийн өмнөх тэмдгүүдийн талаар бошиглосон.

Хоёр дахь ирэлт, Харри Андэрсон

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн дагалдах зургийг үзүүлээд, дараах асуултыг тавь.

  • Хожмын өдрүүд болон Хоёр дахь ирэлттэй холбоотой ямар бошиглол, тэмдгүүд хүмүүсийн санааг зовоож болох вэ? (Хэрэв суралцагчид цаг хугацааны тэмдгүүдийг тодорхойлж чадахгүй байвал, Судруудын удирдамжийн “Цаг хугацааны тэмдгүүд” тайлбарыг гүйлгэн харахад тэднийг урьж болно [scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү].)

  • Их Эзэн Өөрийн хүмүүс дээр ирэхээсээ өмнө тэмдгүүдийг илчилдэг гэдгээс бид юу сурч болох вэ?

  • Их Эзэнийг дэлхийд эргэж ирэхэд санаа зовохгүй, бэлтгэл сайтай, баяр баясгалантай байхад Мормоны Ном бидэнд хэрхэн тусалж чадах вэ? (Та бэлтгэх материалын танилцуулга доторх ерөнхийлөгч Бэнсоны хэлсэн үгийг уншиж болно.)

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдад бие биенээ хүчирхэгжүүлэх боломж олго. Бид зөвхөн өөрсдөө биш, харин бие биедээ суралцахад нь тусалж, хүчирхэгжүүлэхээр Есүс Христийн шавийн хувьд цуглардаг (Моронай 6:4–5-ыг үзнэ үү). Хичээлийн үеэр суралцагчдад хоорондоо ярилцах боломж олгох арга замыг эрэлхийл. Суралцагчдыг хамтрагчтайгаа ярилцахад эсвэл жижиг бүлэг болон хуваагдахад урих үед эдгээр харилцан яриаг өрнүүлэх нь хамгийн тохиромжтой байж болох юм. Хичээлийн хэлэлцүүлгийн үеэр илүү давамгайлж ярихгүй байхад анхаар. Жишээлбэл, суралцагчийн асуулт, асуудалд хариулахынхаа өмнө эхлээд үе тэнгийнхнийг нь хариулахад урих талаар бодож үз. Дуртай хувийн туршлагаа хуваалцахын оронд суралцагчдыг өөрийн туршлагаас хуваалцахад урина уу. Дан ганц өөрийн гэрчлэлийг хуваалцах гэж оролдохын оронд суралцагчдад гэрчлэлээ хуваалцах боломж олго.

Дараах асуултад харуулна уу. Хиламан 14:9–13-т цэдэглэснээр, яагаад Самуел нифайчуудад номлож, бошиглохоор ирсэн бэ?

Оноосон судрын хэсгээ судалж, асуултад хэрхэн хариулахаа ярилцахаар хосоороо ажиллахад суралцагчдыг урих тухай бодож үз. Хэдэн суралцагчийг юу сурч мэдсэнээ хуваалцахад урина уу. Суралцагчдын бодол санаанд үндэслэн, сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд нь бэлдэхийн тулд дараах асуултуудын алиныг тавивал тустай байж болох талаар бодож үзээрэй.

  • Христийн ирэлтийн тэмдэг, гайхамшгуудыг мэдэж, тэдгээрт итгэх нь бидний амьдралыг хэрхэн өөрчилдөг вэ? (Суралцагчдад энэ асуултыг өөр хоорондоо ярилцах цаг гаргаж өгөөд, ойлгосон зүйлээ бусадтайгаа хуваалцахад урь. Христийн ирэлтийн тэмдгүүдийг мэдэж авч, ялган таних нь биднийг Түүнд итгэж, нүглээ наманчлахад тусална гэсэнтэй ижил төстэй зарчмыг тодорхойлоход суралцагчдад тусал.)

  • Их Эзэний Хоёр дахь ирэлттэй холбоотой тэмдэг, гайхамшгууд яагаад бидний айдсыг биш, харин итгэл найдварыг нэмэгдүүлдэг вэ? Хоёр дахь ирэлттэй холбоотой тэмдэг, гайхамшгууд нь Бурханы хүүхдүүдээ гэх хайр халамжийг хэрхэн харуулдаг вэ?

  • Хоёр дахь ирэлтийг бошиглосон ямар сургаал, тэмдэг Их Эзэнийг эргэн ирэхэд илүү сайн бэлтгэхэд таныг сүнслэгээр өдөөдөг вэ? (Бурханы хайр өнөө үед хэрхэн илэрч байгааг олж мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд та амьд бошиглогч, төлөөлөгчид Их Эзэнийг эргэж ирэхэд бэлтгэх талаар хамгийн сүүлд юу зааж сургасныг хуваалцах юм уу хайж олоход тэднийг урь.)

Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг үзүүл.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Нэгд, Их Эзэнийг ирэхээс өмнө Түүнийг угтан авахад бэлтгэгдсэн хүмүүс дэлхий дээр байх нь нэн чухал юм. (“Их Эзэний ирэлтэд бэлтгэх нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99)

Суралцагчдад дараах асуултын талаар тунгаан бодож, бодол санаагаа бичиж тэмдэглэх хэдэн минут гаргаж өг.

  • Есүс Христийг ирэх үед Түүнийг хүлээн авахад өөрийгөө илүү сайн бэлдэхийн тулд та юу хийж эхлэх мөн юуг хийхээ болих хэрэгтэй вэ?

Бошиглосон тэмдгүүд гүйцэлдэхийг тууштай хүлээх үед итгэгчдийн итгэл соригдоно.

Ангийнхныг хэлэлцүүлгийн жижигхэн бүлэгт хуваах талаар бодож үзээрэй. Бүлэг бүрийг Хиламан 16:13–22, 3 Нифай 1:4–15, 22-ыг хамтдаа уншаад, Сатан Аврагчийг төрөхөд хэрхэн эргэлзээ төрүүлсэн мөн үүнд итгэгчид хэрхэн хариулсныг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа бүлэг бүрээс нэг хүнийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Суралцагчдыг ойлгож мэдсэн зүйлээ хуваалцаж байхад ангийн хэлэлцүүлгийг эрчимжүүлэх үүднээс дараах асуултуудын заримыг эсвэл бүгдийг асууж болно.

  • Өнөө үед эргэлзээ төрүүлэхийн тулд яг ижил арга барилыг хэрхэн ашигладаг вэ?

  • Нифайчууд, леменчүүдийн зарим нь үл итгэгчдийн зүгээс эргэлзээ, эсэргүүцэлтэй тулгарахдаа үнэнч хэвээр үлдэхийн тулд юу хийсэн бэ? (Их Эзэнд итгэж найдан, Түүний ирэхийг тууштай хүсэн хүлээх нь бидэнд эргэлзээ, үл ойлголцлыг ялан дийлэхэд тусална гэсэнтэй ижил төстэй зарчмыг та үзүүлж болно.)

  • Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг тэсэн ядан хүлээхдээ тууштай, гуйвшгүй байхын тулд бид юу хийж чадах вэ? (Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон, ахлагч Д.Тодд Кристоффэрсон нарын мэдэгдлийг унших талаар бодож үзнэ үү.)

  • Үл итгэгчидтэй болон эргэлзээ төрүүлэх мэдээлэлтэй тулгарахад Их Эзэнд итгэж найдах нь танд хэрхэн тусалсан бэ? Их Эзэнийг эргэж ирэхэд өөрийгөө бэлдэх явцдаа бие биедээ тууштай байхад бид хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдыг энэ хичээлд бэлдэж, оролцож байхдаа Есүс Христ, Түүний Хоёр дахь ирэлтийн талаар сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ дотроо тунгаан бодоход урь. Дараа нь Их Эзэний тухай гэрчлэлээ болон Түүнийг эргэж ирнэ гэдгийг мэдсэнээр олсон итгэл найдвараа хуваалцах цагийг суралцагчдад гаргаж өг.

Дараагийн хичээлээр

Дараагийн хичээлээр Аврагчийн оршихуйд байж, Түүнтэй харьцах нь ямар байх талаар эргэцүүлэн бодох боломжийг олгоно гэдгийг суралцагчдад тайлбарла. Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалыг судлахдаа, Есүс Христийн Америк тивд амьдарч байсан хүмүүст тохинуулсан тохинууллаас Түүний мөн чанар, зан байдлын талаар юу мэдэж авах боломжтой болохыг олж мэдэхэд урина уу.