Институт
22-р хичээлийн багшийн материал: Хожмын өдрүүдийн хуурамч сургаалаас өөрсдийгөө хамгаалах


“22-р хичээлийн багшийн материал: Хожмын өдрүүдийн хуурамч сургаалаас өөрсдийгөө хамгаалах,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“22-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

22-р хичээлийн багшийн материал

Хожмын өдрүүдийн хуурамч сургаалуудаас өөрсдийгөө хамгаалах

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Мормоны Ном Христийн дайснуудыг илчилж, [мөн] хуурамч сургаалуудыг ил болгодог” гэж заасан (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 132). Энэ хичээлээр Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлийг устгахын тулд ашигладаг дайсны арга барилыг суралцагчид тодорхойлно. Суралцагчид мөн ийм арга барилаас өөрсдийгөө хамгаалахын тулд Аврагчийн тусламжийг хэрхэн авч болохоо тодорхойлно.

Заах зөвлөмж

Нифай хожмын өдрүүдийн хуурамч сургаалуудын талаар бошигложээ.

Суралцагчдаас өөрөө (эсвэл таньдаг хүн нь) Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэлийг үгүйсгэж, сорьсон үзэл санаа, сургаалтай тулгарч байсан үеэ бодохыг хүс. Нэг эсвэл хоёр суралцагчийг туршлагаасаа товч хуваалцахад урь.

  • Мормоны Ном бидний Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлийг үгүйсгэж болзошгүй үзэл санаа, сургаалаас хэрхэн хамгаална гэж та бодож байна вэ? (Бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Бэнсон, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон нарын хэлсэн мэдэгдлүүдийг унших тухай бодож үз.)

Самбарт Хуурамч сургаал гэж бич. Суралцагчдыг 2 Нифай 28:7–9, 20–22, 29–30-ийг уншаад, дээрх гарчигт таарах сургаалуудыг олж мэдэхэд урь. Дараа нь суралцагчдын хариултыг самбарт, гарчгийн доор бич.

  • Та эдгээр сургаалын ямар ямар жишээг бидний цаг үед байгааг олж харсан бэ? Эдгээр сургаал ямар арга замаар Есүс Христ, Түүний сайн мэдээнд итгэх итгэлийг үгүйсгэхийг эрэлхийлдэг вэ?

  • Та эдгээр хуурамч үзэл санаанаас өөрийгөө хамгаалахын тулд юу хийж байсан бэ?

Шерем, Нихор, Корихор нар Есүс Христэд итгэх итгэлийг устгахыг эрэлхийлсэн.

Хуурамч сургаал зааж байсан хүмүүсийн дунд Шерем, Нихор, Корихор гэгч христийг эсэргүүцэгч гурван хүн байсан гэж Мормоны Номд гардгийг онцол. Тэд бүгд Есүс Христэд итгэгчдийн итгэлийг устгахыг оролдсон.

Суралцагчдад бэлтгэх материалын 2-р хэсэгт түлхүү авч үзсэн цэдгийг унших хэдэн минут гаргаж өг. Эдгээр цэдгийн аль нэгийг энэ цаг үеэр судлахгүй байхад суралцагчдыг урь.

Хангалттай цаг өнгөрсний дараа ижил цэдэг судалсан суралцагчидтай нэгдэж, жижиг бүлэг болоход суралцагчдыг урина уу. Бүлэг бүрээс нэг гишүүнийг ахлагчаар томилохыг хүс. Бүлгийн ахлагч бүрд “Сатаны арга мэхийг илчлэх нь” гэсэн тараах материалын хуулбарыг өг.

Сатаны арга мэхийг илчлэх нь

Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал—22-р хичээл

Хэлэлцүүлгийн ахлагчид зориулсан тэмдэглэл: Дараах асуултуудыг авч хэлэлцэхэд бүлгийнхнээ удирдана уу. Бүлгийн гишүүдийг бэлтгэх материалын 2-р хэсэг дэх судар, Сүмийн удирдагчдын мэдэгдлээс хариултаа гаргаж ирэхэд урь. Бүлгийнхээ бүх гишүүнийг оролцоход урамшуулан дэмжээрэй. Гэхдээ хэнээс ч бодол санаагаа хуваалцахыг шахаж шаардаж болохгүй.

  1. Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэгчдийн итгэлийг устгахын тулд энэ христийг эсэргүүцэгч ямар арга хэрэглэсэн бэ?

  2. Энэхүү цэдэгт дурдсан христийг эсэргүүцэгчийн ашигласан хуурамч үзэл санаа, хандлагын орчин үеийн ямар жишээ байдаг вэ? Бидний энэ цаг үед Сатан эдгээр санааг хэрхэн түгээдэг вэ?

Нэг арга мэхийг болон уг арга мэхийн орчин үеийн жишээг бусадтайгаа хуваалцахад бэлдэнэ үү.

Сатаны арга мэхийг илчлэх нь

багшийн тараах материал

Суралцагчдыг тараах материал дээрх асуултуудыг авч хэлэлцсэний дараа, бүлгийн ахлагч бүрийг бүлгээрээ тодорхойлж, авч хэлэлцсэн Сатаны нэг буюу хэд хэдэн арга мэхийг самбарт бичихэд урь. Бүлгийн ахлагч бүрийг аль нэгэн арга мэхийн орчин үеийн жишээг товч хуваалцахад урина уу. Тэд дараахтай төстэй зарим үнэнийг бичсэн байж болно. Үүнд:

  • Сатан зусарч байдал, хэл ярианы хүч зэргийг ашиглан хүмүүсийг Есүс Христэд итгэх итгэлээс төдийгүй Түүний бошиглогчдыг дагахаас холдуулдаг (Иаков 7:4-ийг үзнэ үү). (Бидний итгэл рүү дайрч байгаа хүмүүс ихэвчлэн хагас үнэн, айдас төрүүлэх үг хэллэг, үл нийцэх маргаан, буруу үндэслэл, хагас дутуу баримт ашигладгийг онцлох нь тустай байж болно. Эдгээр маргаан нь ихэвчлэн сонсогчдыг цочирдуулж мөн учир шалтгааны хувьд нэлээд үндэслэлтэй сонсогдож болох ч эргэлзээ төрүүлэх зорилготой байдаг. [Dallin H. Oaks, “Reading Church History” (address to Church Educational System religious educators, Aug. 16, 1985), 1–27-г үзнэ үү.])

  • Сатан хүмүүсийг хуурахын тулд үнэнийг худал хуурмагтай хольж ашигладаг (Алма 1:4; мөн Иаков 7:7-г үзнэ үү).

  • Сатан хуурамч сургаалыг ашиглан Бурханыг үл тоомсорлож, нүгэл үйлдэхийг зөвтгөхөд уруу татдаг (Алма 1:4; 30:17–18-ыг үзнэ үү).

  • Сатан хүмүүсийн оюун ухааныг эсвэл тэдний итгэл үнэмшлийг гутаан доромжлох замаар Есүс Христэд итгэх итгэлийг нь устгахыг эрэлхийлдэг (Алма 30:13–16, 27–28-ыг үзнэ үү).

Тэмдэглэл: Хэрэв суралцагчид үл ойлголцол, маргаан үүсгэж болзошгүй орчин үеийн жишээг хуваалцвал, Сүнсний удирдамжийг дагаж, буруу мэдэгдлийг залруулж, хэлэлцүүлгийг хичээлээр заасан үнэн рүү хандуулахаар эргүүлнэ үү.

Бүлгийн ахлагчид танилцуулж дууссаны дараа дараах асуултыг тавь. Үүнд:

  • Иаков, Гидеон, Алма гурвын христийг эсэргүүцэгчдийн үг, үйлдэлд хэрхэн хариулсан байдлаас юу нь таны анхаарлыг татсан бэ?

Дараах бүрэн бус мэдэгдлийг самбарт бичих талаар бодож үзээрэй. Бид Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлд тулгардаг саад бэрхшээлийг даван туулж чадна …

Заах, суралцах чадвараа сайжруулах

Зарчмуудыг болон сургаалыг тодорхойлж, ойлгох. Судруудаас болон бошиглогчдын үгсээс үнэнийг тодорхойлох боломжийг суралцагчдад олго. Ямар үнэн тэдний анхаарлыг татсан шалтгааныг тайлбарлахад тэднийг урь. Түүнчлэн суралцагчдаас зарчмууд болон сургаал нь Их Эзэн Есүс Христийн талаар тэдэнд юу зааж байгааг эргэцүүлэн бодохыг хүс. Ингэх нь тэдэнд үнэний ач холбогдлыг ойлгож, амьдралд хэрэгжүүлэх урам зориг өгч, тусална.

Суралцагчдыг Иаков, Гидеон, Алма гурвын үг, үйлдлээс сурч мэдсэн зүйлээ ашиглан энэ мэдэгдлийг гүйцээж бичихэд урь. Суралцагчид мэдэгдлийг дараах байдлаар гүйцээн бичиж болно. Үүнд:

  • … Түүнд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэхийн тулд өмнөх туршлагуудаа санах (Иаков 7:5-ыг үзнэ үү).

  • … Ариун Сүнсний удирдамжид найдах (Иаков 7:8-ыг үзнэ үү).

  • … бошиглогчдын үгэнд тулгуурлаж, Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ хуваалцах (Иаков 7:9–12; Алма 1:7; 30:39–44-ийг үзнэ үү).

  • … Бурханд итгэж найдан, үр дагаврыг Түүний мутарт даатгах (Иаков 7:13–14-ийг үзнэ үү).

Суралцагчдаас самбарт гүйцээж бичсэн мэдэгдлүүдийн алиныг нь өөрийн биеэр үзэж байснаа тунгаан бодохыг хүс. Зарим суралцагчийг сонгосон мэдэгдлийнхээ талаар мэддэг болон мэдэрсэн зүйлээ хуваалцахад урь.

Суралцагчдыг зөв шударга үйлдэл хийхэд урамшуулахын тулд дараах асуултуудыг үзүүлээд, тухайн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой гэж үзсэн асуултуудынхаа талаар эргэцүүлэн бодоход урь. Та мөн суралцагчдыг бодол санаа, мэдрэмжээ тэмдэглэхэд урьж болно.

  • Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэлийг үгүйсгэдэг хүн эсвэл дагадаг блог, вэбсайт надад байдаг уу? Өнөөдрийн сурч мэдсэн, мэдэрсэн зүйл дээрээ үндэслээд, итгэлийг минь үгүй хийхийг эрэлхийлдэг хүмүүсээс итгэлээ илүү сайн хамгаалахын тулд би юу хийх ёстой вэ?

  • Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээг эсэргүүцдэг үзэл санаа эсвэл хүмүүсийн нөлөөнөөс болж итгэл үнэмшил нь суларсан ямар хүнийг би мэдэх вэ? Өнөөдрийн сурч мэдсэн, мэдэрсэн зүйл дээрээ үндэслээд, би тэр хүнд итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь туслахын тулд юу хэлж эсвэл хийж болох вэ?

  • Мормоны Номыг илүү итгэлтэй судлах нь миний итгэлийг үгүйсгэхийг эрэлхийлж буй хүмүүсийг төдийгүй мэдээллийг сөрөн зогсох хүчийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Мормоны Номыг судлах одоогийн хандлагаа сайжруулахын тулд би юу хийж чадах вэ?

  • Түүнд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ хөгжүүлж, бэхжүүлэхийн тулд би ямар ямар арга замаар Аврагчийг урьж, Түүний тусламжийг авч болох вэ?

Дараагийн хичээлээр

Тэдний хувьд дуулгавартай байдлын хамгийн хэцүү сорилт юу байсан тухай эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Дараа нь тэдэнд Гетсемани дэх Аврагчийн зургийг үзүүлээд, Тэнгэрлэг Эцэгийн зааврыг хэрхэн дагаж мөрдөх тал дээр Есүс Христээс суралцах зорилгоор дараагийн хичээлийн бэлтгэх материалыг судлахад урина уу.