Институт
19-р хичээлийн бэлтгэх материал: Ёс бус өдөр зөв шударга амьдрах


“19-р хичээлийн бэлтгэх материал: Ёс бус өдөр зөв шударга амьдрах” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“9-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

19-р хичээлийн бэлтгэх материал

Ёс бус өдөр зөв шударга амьдрах

Судар уншиж буй залуу эрэгтэй

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Мормоны Ном нь “Христийн даруухан дагалдагчдыг энэ цаг үеийн чөтгөрийн хорон санаа, бодлого, сургаалын эсрэг хүчирхэгжүүлдэг” гэж заасан (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, Jan. 1988, 3). Энэ бүлэг танд Мормоны Ном эдгээр аюулыг хэрхэн илчилдгийг мөн энэ нь өөрийгөө илүү сайн хамгаалахад хэрхэн тусалдаг талаар сурч мэдэх боломж олгоно. Энэ хичээлийг судалж байхдаа, ёс бус өдөр зөв шударга амьдрахад туслах зарчмуудыг олж мэднэ үү.

1-р хэсэг

Сайн мэдээний дагуу амьдарсныхаа төлөө хавчигдаж, дарамтлагдах үед би хэрхэн Их Эзэнд үнэнч хэвээр үлдэж чадах вэ?

Хиламаны хүү Хиламаныг шүүлтийн суудалд суухад нифайчуудад амар тайван цаг үе ирж, хэдэн арван мянган хүн Сүмд нэгдсэн байлаа. Сүм цэцэглэн хөгжиж байх үеэр зарим гишүүн бардамнаж, Есүс Христийн даруухан дагалдагчдыг хавчиж эхлэв. (Хиламан 3:20–34-ийг үзнэ үү.)

Бардам нифайчууд нэгэн хүнийг хавчсан нь
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Хиламан 3:33–35-ыг уншаад, Христийн даруухан дагалдагчид Сүмийн бусад гишүүний хавчлагад ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэд.

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Сүмийн өөр нэг гишүүний муухай ааш гаргахыг харж, эелдэг бус үгс хэлэхийг сонсож, уг үйл явдлыг гэрчилж байсан үеэ бодоорой. Та энэ явдалд хэрхэн хандсан бэ? Та ийм хавчлага дарамттай тулгарах үед хэрхэх талаар тэдгээр даруухан гэгээнтнээс юу сурч болох вэ?

2-р хэсэг

Би ёс бус зүйлсээр хүрээлэгдсэн мөртлөө хэрхэн зөв шударга байж чадах вэ?

Бошиглогч Мормон, түүний хүү Моронай хоёр нь ёс бус зүйл хаа сайгүй ноёрхож байсан цаг үед амьдарч байсан. Нүгэл, үл итгэх байдал зэргээс болж гайхамшгууд алга болж, Ариун Сүнс хүмүүсийн дунд байхаа больсон. Сатаны хүч газар нутаг даяар хаа сайгүй тархсан байв. (Мормон1:13–19-ийг үзнэ үү.) Мормон өөрийн хүү Моронайд бичсэн захидалдаа хүмүүсийн нөхцөл байдлыг дурдаад, тэднийг ихэд доройтсоноос болж “иргэншилгүй“ (Моронай 9:11) болж хэмээн дүгнэжээ. Леменчүүд болон нифайчууд хоорондоо тасралтгүй дайтаж байсны улмаас хүчирхийлэл, дайн дажин, аллага хядлага газар авчээ. Эцэст нь леменчүүд дийлж, Мормон, Моронай хоёр нифайчуудыг бүрэн сүйрэхийг нүдээрээ үзсэн юм (Мормон 2–6; 8:1–3, 7).

Мормон өмнө нь агуу байсан үндэстэнд эцсийн үгээ хэлэв, Арнолд Фрибэрг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Мормон 1:1–2, 15 , Моронай 9:25–26-г уншаад, яагаад Мормон, Моронай хоёр ёс бус явдлаар хүрээлүүлсэн байсан ч итгэлтэй хэвээр үлдэж чадсан зарим шалтгааныг олж мэднэ үү.

Нүгэлт дэлхийд Аврагчид анхаарлаа төвлөрүүлэхийн хүчийн тухай Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Жой Д.Жөүнс ийн заасан.

Ерөнхийлөгч Жой Д.Жөүнс

Хэрэв дэлхийн татах хүч Аврагчид итгэх итгэл, найдвараас хүчтэй байх юм бол дэлхийн татах хүч үргэлж дийлнэ. …

Хэдийгээр бурханлаг шинж чанараа санаж, хүлээн зөвшөөрөхийн тулд сүнслэг хүчин зүтгэл гаргахаас илүү сүнслэг байдлын хувьд идэвхгүй байх нь амархан ч энэ хожмын өдрүүдэд бид иймэрхүү байдалтай байж болохгүй. Бид … “Христэд итгэлтэй бай[ж]; … Христ [биднийг] өргөн, мөн түүний зовлон хийгээд үхэл, … мөн түүний нигүүлсэл хийгээд тэвчээр, мөн түүний алдар суугийн мөн мөнх амьдралын найдвар [бидний] оюунд үүрд бай[ж]” [Моронай 9:25] болох юм. Аврагч биднийг илүү өндөр газарт аваачихад бид өөрсдийн хэн болохыг төдийгүй Түүнтэй төсөөлж ч байгаагүй тийм ойр дотно гэдгээ илүү тод харах болно. (“Хэмжээлшгүй үнэ цэн,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 142–143)

Христ тэдний дунд, Жудит Мэр

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Их Эзэн ёс бус дэлхийтэй нүүр тулахад нь итгэгчдэд хэрхэн туслах талаар дараах зүйлсийг гэрчилжээ.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Бидний амьдарч буй өдрүүд гэнэтийн биш бөгөөд Их Эзэн сүнслэг байдлын хувьд аюулгүй байх арга замыг өгсөн. … Хорвоо ертөнцөд ёс бус байдал ихсэхийн хэрээр зөв шударга хүмүүст илчлэлт, сүнслэг бэлгүүдийг нөхөн өгдөг хүч бас өгөгддөг. Их Эзэн биднийг ёс бус дэлхийд зөв шударга хэвээр үлдэх хүсэлтэй байвал нэмэлт хүч өгдөг. (“A Classroom of Faith, Hope, and Charity” [evening with a General Authority, Feb. 28, 2014], ChurchofJesusChrist.org)

шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Мормоны Номонд гардаг Мормон, Моронай хоёрын адил ёс бус явдалтай нүүр тулж, Их Эзэнд үнэнч хэвээр үлдсэн хувь хүн эсвэл бүлэг хүнийг тодорхойлно уу. Та уг жишээнийхээ тухай бодож байхдаа, тухайн хүний (эсвэл бүлэг хүний) талаар нэмэлт ойлголт өгч болох судрын хэсгийг хайж олоорой. Дараа нь дараах асуултуудын талаарх санаа бодлоо тэмдэглэнэ үү.

  • Та уг хүнд (эсвэл бүлэг хүнд) тулгарсан ёс бус явдлыг хэрхэн дүрслэх вэ?

  • Уг хүн (эсвэл бүлэг хүн) дэлхийн ёс бус явдал, уруу таталттай тулгарахдаа Их Эзэнд үнэнч хэвээр үлдэхийн тулд хийж болох юуг хийсэн бэ?

Ангид өөрийн жишээг хуваалцахаар бэлдэж ирнэ үү. Та мөн ёс бус явдалтай тулгарсан ч Их Эзэнд итгэлтэй хэвээр үлдсэн өөрийн таних хүний жишээг хуваалцахаар бэлдэж болно.