Институт
12-р хичээлийн бэлтгэл материал: Сүнслэг байдлын хувьд дахин төрөх бидний хэрэгцээ


“12-р хичээлийн бэлтгэл материал: Сүнслэг байдлын хувьд дахин төрөх бидний хэрэгцээ,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“12-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

12-р хичээлийн бэлтгэл материал

Сүнслэг байдлын хувьд дахин төрөх бидний хэрэгцээ

Нугад явж буй хүн

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднэр “Мормоны Ном бол бид муугаас сайн руу улам сайжирч, зүрх сэтгэлээ өөрчлөхийг эрмэлздэг зам дахь бидний баримтлах гарын авлага мөн” болохыг тэмдэглэсэн (“The Atonement and the Journey of Mortality,” Ensign, Apr. 2012, 40). Мормоны Номд энэхүү өөрчлөлтийг сүнслэг байдлын хувьд дахин төрөх, зүрх сэтгэлийн өөрчлөлт, хөрвөлт хэмээн тайлбарладаг. Хичээлд бэлдэн энэ материалыг судлахдаа, Христийн сургаалын дагуу амьдрах нь хэрхэн хөрвөлтийг тань гүнзгийрүүлж, Есүс Христтэй илүү адил болоход туслахыг эргэцүүлэн бод.

1-р хэсэг

Христийн сургаалын дагуу амьдрах нь хэрхэн миний хөрвөлтийг гүнзгийрүүлэх вэ?

Дараах дүгнэлт нь биднийг жинхэнээсээ хөрвөгдөхөд юу болдгийг тайлбарладаг.

Хөрвөлт нь зан төлөвийн өөрчлөлтийг агуулдаг ч энэ нь зан төлөвөөс илүүтэй бидний мөн чанарын өөрчлөлт юм. Их Эзэн мөн түүний бошиглогчид үүнийг дахин төрөлт, зүрх сэтгэлийн өөрчлөлт, галан баптисм хэмээн дурддаг тул энэ нь маш чухал өөрчлөлт юм. (“Conversion,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)

Жишээ нь, Бага Алмаг тэнгэр элч наманчлалд дуудсан ба тэр өөрийн нүгэлд ихэд зовж шаналсан. Алма зовж шаналахдаа Их Эзэнд хандан тусламж гуйхад нүглүүд нь уучлагдсан бөгөөд тэр сүнслэг байдлын хувьд дахин төрсөн юм (Мозая 27:11–23-ыг үзнэ үү).

Бага Алма залбирч байгаа нь
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

Мозая 27:25–26-г уншаад, сүнслэг байдлын хувьд дахин төрөх хэрэгцээ шаардлагын талаар Их Эзэн Алмад юу заасныг олж мэд.

Сүнслэг байдлын хувьд дахин төрөх буюу хөрвөлт нь зүгээр нэг идэвхгүй үйл явдал биш юм. “Хөрвөлт нь Аврагчийг дагах зөв шударга үйлдлийн үр дүнд ирдэг. Эдгээр хичээл зүтгэлд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, нүглээ наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, итгэлтэйгээр эцсээ хүртэл тэвчих [Христийн сургаалыг даган мөрдөх] зэрэг багтдаг (“Conversion,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org).

Хаан Бенжамины хүмүүст тохиолдсон үйл явдал Христийн сургаалыг амьдралд хэрэгжүүлэх нь энэхүү сүнслэг байдлын хувьд дахин төрж, Их Эзэнд хөрвөгдөхөд хөтөлдгийг харуулдаг.

Хаан Бенжамин сургаал айлдаж байгаа нь

Хаан Бенжамин сүүлчийн сургаалдаа бид бүгдээрээ “ашиггүй зарц нар” бөгөөд Бурханд “мөнхийн өртэй” (Мозая 2:21–25, 34-ийг үзнэ үү) хэмээн заасан. Тэр дараа нь бид зөвхөн Есүс Христээр дамжин гэтэлгэгдэх боломжтой гэдгийг гэрчилсэн. Хаан Бенжамины хүмүүс энэхүү захиасыг сонсоод гайхширан, хүндлэл үзүүлэн газар унасан (Мозая 3:17–4:2-ыг үзнэ үү).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

Мозая 4:2–3-ыг уншаад, хаан Бенжамины хүмүүс Христийн сургаалыг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлснийг мөн тэд ямар ямар адислал хүлээн авсныг олж мэд.

Бид Мозая 4-өөс, хүмүүс нь нүглийнхээ уучлалыг хүлээн авсны дараа хаан Бенжамин тэдэнд “нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалах[ын]” (12-р шүлэг) тулд Бурханд итгэж, итгэлтэй амьдрахыг заасан талаар мэдэж авдаг. Энэ сургаалыг айлдаж дууссаныхаа дараа хаан Бенжамин хүмүүс нь заасан зүйлд нь итгэж байгаа эсэхийг мэдэхийг хүссэн (Мозая 5:1-ийг үзнэ үү).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

Мозая 5:2–7-г уншаад, хаан Бенжамины хүмүүсийг Христийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь Их Эзэн тэдэнд зориулан юу хийснийг олж мэд.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон сүнслэг байдлын хувьд дахин төрөх талаар ийнхүү тэмдэглэсэн.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Яагаад энэхүү хүчит өөрчлөлт надад илүү хурдан гарахгүй байгаа юм бэ? гэж та өөрөөсөө асууж магадгүй юм. Та хаан Бенжамины хүмүүс, Алма мөн судар дахь зарим хүний онцгой жишээнүүд нь ердийн биш, зөвхөн онцгой жишээ байсан гэдгийг санах хэрэгтэй [Ezra Taft Benson, “A Mighty Change of Heart,” Ensign, Oct. 1989, 2–5-ыг үзнэ үү]. Бидний ихэнхэд өөрчлөлт нь алгуур, урт удаан хугацаанд явагддаг. Дахин төрнө гэдэг нь хүүхэд төрөхтэй адилгүй бөгөөд нэг удаагийн үйл явдал биш, харин урт хугацааны үйл явц юм. Энэхүү үйл явцыг туулах нь мөнх бус амьдралын гол зорилго юм.

… Бүгдээрээ дотроо байгаа эцсийн цэвэр бус үлдэгдлийг үндсээр нь сугалахын тулд долоо хоног бүр ариун ёслолоос зөв зохистой хүртэж, Ариун Сүнстэй үргэлжлүүлэн хамт байцгаая. Та нар сүнсээр дахин төрөх замаар үргэлжлүүлэн алхсанаар Есүс Христийн цагаатгагч ач ивээл та нарын гэм нүглийг болон гэм нүглийн хар толбыг авч, уруу таталтууд хүчгүй болж, Христээр дамжин та Түүн шиг мөн Эцэг шигээ ариун болох болно гэдгийг би гэрчилж байна. (“Born Again,” Liahona, May 2008, 78)

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан, ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон ингэж заасан.

Ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон

Бид бүгд цаашид дэлхийн арга замуудыг дагах хүсэлгүй, харин Бурханы тааллыг олох хүсэлтэй байж болохын тулд зүрх сэтгэл, эгэл байдлаа өөрчлөхийг эрэлхийлэх хэрэгтэй. Жинхэнэ хөрвөлт нь цаг хугацааны туршид ирдэг мөн итгэлээ хөгжүүлэх хүслийг багтаадаг үйл явц юм. … Энэ нь байнгын, өдөр бүрийн хичээл зүтгэлийг шаарддаг. (Би итгэдэг үү? 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73)

шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

The People of King Benjamin Make a Covenant (Мозая 5)” (3:41) видеог үзээд, хөрвөлтийн зам дээр үргэлжлүүлэн явахын тулд хувиараа дагаж мөрдөх амлалтаа бич.

Хөрвөлтийн зам дээр үргэлжлүүлэн явахын тулд хувиараа дагаж мөрдөх амлалтаа бич.

2–р хэсэг

Би үнэхээр зүрх сэтгэлээсээ өөрчлөгдөхийг хүсэж байгаагаа Их Эзэнд хэрхэн харуулж болох вэ?

Зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг хийж, үүнийгээ хэвээр авч үлдэхийн тулд хичээл зүтгэл гаргах талаар антай-нифай-лихайчуудын жишээнээс бид юу сурч мэдэж болохыг эргэцүүлэн бод. Леменчүүд өмнө нь “зэрлэг мөн хатуу сэтгэлтэй мөн харгис хүмүүс; нифайчуудыг хөнөөхдөө, мөн тэднийг дээрэмдэж мөн тонохдоо баясдаг хүмүүс” (Алма 17:14) байсан. Тийм байсан ч антай-нифай-лихайчууд Аммон, түүний ах дүү нарыг Есүс Христийн сайн мэдээг заахад хүлээн авсан бөгөөд “Их Эзэнд хөрвүүлэгдсэн нь хэзээ ч итгэл алдраагүй” (Алма 23:6).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

Алма 24:9–11, 15, 19-ийг уншаад, антай-нифай-лихайчуудын Их Эзэнд хөрвөгдсөн хөрвөлтийг юу хүчирхэгжүүлж байсныг олж мэд.

Дуулгавартай байдал, золиос ба өргөл, Дан Бөрр

Энэ хүмүүсийн зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийн талаар ярихдаа ахлагч Бэднар ийнхүү зөвлөсөн.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Эсэргүүцлийн зэр зэвсэг” болох хувиа хичээх байдал, бардамнал, дуулгаваргүй байдлаа цааш тавих нь дөнгөж итгэж, мэдэж байхаас илүүг шаарддаг билээ. Эсэргүүцлийн зэр зэвсгээ хаяхын өмнө бид баттай итгэл, даруу байдал, наманчлал болон хүлцэнгүй байдлыг эзэмшсэн байх ёстой. Их Эзэнд хөрвүүлэгдэхэд бидэнд саад болж байгаа эсэргүүцлийн зэр зэвсгээ та бид эзэмшсэн хэвээр байна уу? Тийм бол бид одоо наманчлах хэрэгтэй. (“Их Эзэнд хөрвүүлэгдэв,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130–133)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Таны зүрх сэтгэлд байгаа ямар “эсэргүүцлийн зэвсэг” зүрх сэтгэлийн өөрчлөлт хийхэд тань саад болж байна вэ?