“17-р хичээлийн багшийн материал: Их Эзэний Сүмийн нэгэн хэсэг байх нь,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)
“17-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал
17-р хичээлийн багшийн материал
Их Эзэний Сүмийн нэгэн хэсэг байх
Есүс Христ Өөрийн Сүмийг Палестин дахь дагалдагчдынхаа дунд зохион байгуулсантай адил нифайчууд, леменчүүдийн дунд мөн байгуулсан. Тэр арван хоёр шавиа дуудаад, Сүмээ удирдуулах санваарын эрх мэдлийг тэдэнд олгожээ. Энэхүү хичээл нь ариун ёслол дээр анхаарлаа төвлөрүүлж, үүнийг илүү утга учиртай, Христэд төвлөрсөн үйл ажиллагаа болгохын тулд юу хийж болохоо тодорхойлох боломжийг суралцагчдад олгоно. Суралцагчид мөн тойрог, салбарынхаа нэгэн хэсэг гэдгээ мөн нөхөрлөлийг бусад мэдрүүлэхийн тулд юу хийж чадахаа тодорхойлно.
Заах зөвлөмж
Есүс Христ ариун ёслолыг өгч, хүмүүст ойр ойрхон цугларахыг зарлиглаж, хэний ч шүтэн бишрэхийг хориглох ёсгүй гэж хэлсэн.
Дараах зургийг үзүүлээд, Есүс Христ нифайчууд, леменчүүдийн дунд тохинуулсан тохинууллынхаа хүрээнд арван хоёр шавьдаа санваарын эрх мэдлийг өгч, Сүмээ байгуулсан гэдгийг суралцагчдад сануул (3 Нифай 11:18–22; 12:1; 18:5, 37; 26:17–21-ийг үзнэ үү).
-
Их Эзэн эрт дээр үед төдийгүй өнөө үед Өөрийн Сүмийг байгуулахад ийм их ач холбогдол өгсөн нь яагаад чухал гэж та бодож байна вэ? (Та бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн мэдэгдлийг уншихад суралцагчдыг урьж болно.)
Хэдийгээр Сүмийг олон талаас нь авч үзэж болох ч энэ хичээл дээр зөвхөн хоёр дээр нь төвлөрөхийг онцолно уу. Дараах асуултуудыг үзүүлээд, цааш судлахыг хамгийн их хүсэж буй асуултаа сонгоход суралцагчдыг урь. Үүнд:
-
Ариун ёслолыг сүмийн утга төгөлдөр туршлагуудын нэг хэсэг болгохын тулд би юу хийж чадах вэ?
-
Сүмд илүү найрсаг байж, бүгд бие биетэйгээ хамааралтай болохыг мэдрүүлсэн туршлагыг бүх хүнд өгөхийн тулд би хэрхэн тусалж болох вэ?
Ижил асуулт сонгосон байдлаар нь жижиг бүлэг (нэг бүлэгт гурваас дөрвөн хүн) бүрдүүлэхэд суралцагчдыг урина уу. Бүлэг тус бүрд асуултад нь тохирсон тараах материал өг. (Тараах хоёр материал хоёулаа энэ хичээлийн төгсгөлд байгаа.) Суралцагчдыг тараах материал дээрх асуулт, эх сурвалжуудыг ашиглан үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд урь. Бүлгийн хэлэлцүүлгийн үеэр та анги танхимаар явж, шаардлагатай бол зааварчилж, дэмжлэг үзүүлж болно.
Бүлгүүдэд сэдвээрээ ярилцах хангалттай цаг гаргаж өгсний дараа, Аврагчийн хүмүүст өгсөн сургаалаас сурч мэдсэн зарим зарчмаа ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урина уу. Нэг сэдэв дээр хэдэн минут төвлөрөөд, дараачийн сэдвийг хөндөх нь тустай байж болох юм.
Суралцагчид дараахтай төстэй зарчмуудыг тодорхойлж болно. Үүнд:
-
Бид ариун ёслолоос хүртэхдээ Есүс Христийг үргэлж санаж, Түүний зарлигуудыг дагахад бэлэн байгаагаа Тэнгэрлэг Эцэгт гэрчилдэг.
-
Бид ариун ёслолоос хүртэж, Есүс Христийг үргэлж дурсан санахыг хичээснээр Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгана.
-
Их Эзэн бидэнд Бурханы бүх хүүхдийг урьж дуудан, нэгэн хэсэг гэдгийг нь мэдрүүлж мөн Түүн дээр ирэхэд нь тэдэнд туслахыг зарлигласан.
Зарчмуудыг тодорхойлсны дараа та тэдгээрийг самбарт бичихийг суралцагчдаас хүсэж болно. Эдгээр зарчмын талаар санал бодлоо эсвэл байгаа асуултаа хуваалцахыг суралцагчдаас хүс.
Дараах асуултуудыг үзүүлээд, суралцагчдыг аль нэгийг нь эсвэл хоёуланг сонгож, тунгаан бодоход урина уу. Та төрсөн бодол, сэтгэгдлээ бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урамшуулж болно.
-
Би өөрийгөө ариун ёслолоос хүртэхэд бэлдэж, үүнийг илүү чухал, Христэд төвлөрсөн үйл явдал болгохын тулд юу хийж болох вэ?
-
Бусдад халуун дулаан мэдрэмж төрүүлж, Есүс Христийн Сүмийн нэгэн хэсэг гэдгийг нь мэдрүүлэн туслахын тулд би юу хийж болох вэ?
Дараагийн хичээлээр
Эргэн тойрондоо буй сайн мэдээний дагуу амьдрахад саад болж болох зарим нөхцөл байдлын талаар бодоход суралцагчдыг урина уу. Дараагийн хичээлийн бэлтгэх материалыг судлаад, ёс бус орчинд амьдарч байсан ч зөв шударга амьдрахыг хичээсэн Мормоны Номон дээрх хүмүүсийн үлгэр жишээнээс юу сурч болохыг олоход суралцагчдыг уриалан дэмж.