“19-р хичээлийн бэлтгэх материал: Ёс бус өдөр зөв шударга амьдрах” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)
“9-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал
19-р хичээлийн бэлтгэх материал
Ёс бус өдөр зөв шударга амьдрах
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Мормоны Ном нь “Христийн даруухан дагалдагчдыг энэ цаг үеийн чөтгөрийн хорон санаа, бодлого, сургаалын эсрэг хүчирхэгжүүлдэг” гэж заасан (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, Jan. 1988, 3). Энэ бүлэг танд Мормоны Ном эдгээр аюулыг хэрхэн илчилдгийг мөн энэ нь өөрийгөө илүү сайн хамгаалахад хэрхэн тусалдаг талаар сурч мэдэх боломж олгоно. Энэ хичээлийг судалж байхдаа, ёс бус өдөр зөв шударга амьдрахад туслах зарчмуудыг олж мэднэ үү.
1-р хэсэг
Сайн мэдээний дагуу амьдарсныхаа төлөө хавчигдаж, дарамтлагдах үед би хэрхэн Их Эзэнд үнэнч хэвээр үлдэж чадах вэ?
Хиламаны хүү Хиламаныг шүүлтийн суудалд суухад нифайчуудад амар тайван цаг үе ирж, хэдэн арван мянган хүн Сүмд нэгдсэн байлаа. Сүм цэцэглэн хөгжиж байх үеэр зарим гишүүн бардамнаж, Есүс Христийн даруухан дагалдагчдыг хавчиж эхлэв. (Хиламан 3:20–34-ийг үзнэ үү.)
2-р хэсэг
Би ёс бус зүйлсээр хүрээлэгдсэн мөртлөө хэрхэн зөв шударга байж чадах вэ?
Бошиглогч Мормон, түүний хүү Моронай хоёр нь ёс бус зүйл хаа сайгүй ноёрхож байсан цаг үед амьдарч байсан. Нүгэл, үл итгэх байдал зэргээс болж гайхамшгууд алга болж, Ариун Сүнс хүмүүсийн дунд байхаа больсон. Сатаны хүч газар нутаг даяар хаа сайгүй тархсан байв. (Мормон1:13–19-ийг үзнэ үү.) Мормон өөрийн хүү Моронайд бичсэн захидалдаа хүмүүсийн нөхцөл байдлыг дурдаад, тэднийг ихэд доройтсоноос болж “иргэншилгүй“ (Моронай 9:11) болж хэмээн дүгнэжээ. Леменчүүд болон нифайчууд хоорондоо тасралтгүй дайтаж байсны улмаас хүчирхийлэл, дайн дажин, аллага хядлага газар авчээ. Эцэст нь леменчүүд дийлж, Мормон, Моронай хоёр нифайчуудыг бүрэн сүйрэхийг нүдээрээ үзсэн юм (Мормон 2–6; 8:1–3, 7).
Нүгэлт дэлхийд Аврагчид анхаарлаа төвлөрүүлэхийн хүчийн тухай Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Жой Д.Жөүнс ийн заасан.
Хэрэв дэлхийн татах хүч Аврагчид итгэх итгэл, найдвараас хүчтэй байх юм бол дэлхийн татах хүч үргэлж дийлнэ. …
Хэдийгээр бурханлаг шинж чанараа санаж, хүлээн зөвшөөрөхийн тулд сүнслэг хүчин зүтгэл гаргахаас илүү сүнслэг байдлын хувьд идэвхгүй байх нь амархан ч энэ хожмын өдрүүдэд бид иймэрхүү байдалтай байж болохгүй. Бид … “Христэд итгэлтэй бай[ж]; … Христ [биднийг] өргөн, мөн түүний зовлон хийгээд үхэл, … мөн түүний нигүүлсэл хийгээд тэвчээр, мөн түүний алдар суугийн мөн мөнх амьдралын найдвар [бидний] оюунд үүрд бай[ж]” [Моронай 9:25] болох юм. Аврагч биднийг илүү өндөр газарт аваачихад бид өөрсдийн хэн болохыг төдийгүй Түүнтэй төсөөлж ч байгаагүй тийм ойр дотно гэдгээ илүү тод харах болно. (“Хэмжээлшгүй үнэ цэн,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 142–143)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Их Эзэн ёс бус дэлхийтэй нүүр тулахад нь итгэгчдэд хэрхэн туслах талаар дараах зүйлсийг гэрчилжээ.
Бидний амьдарч буй өдрүүд гэнэтийн биш бөгөөд Их Эзэн сүнслэг байдлын хувьд аюулгүй байх арга замыг өгсөн. … Хорвоо ертөнцөд ёс бус байдал ихсэхийн хэрээр зөв шударга хүмүүст илчлэлт, сүнслэг бэлгүүдийг нөхөн өгдөг хүч бас өгөгддөг. Их Эзэн биднийг ёс бус дэлхийд зөв шударга хэвээр үлдэх хүсэлтэй байвал нэмэлт хүч өгдөг. (“A Classroom of Faith, Hope, and Charity” [evening with a General Authority, Feb. 28, 2014], ChurchofJesusChrist.org)