Институт
28-р хичээлийн бэлтгэх материал: Христэд ирэгтүн


“28-р хичээлийн бэлтгэх материал: Христэд ирэгтүн,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“28-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

28-р хичээлийн бэлтгэх материал

Христэд ирэгтүн

Зураг
Христ, залуу баян захирагч хоёр, Хэйнрих Хофманн

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Мормоны Номоос суралцахдаа Есүс Христийг гэрчлэх гэсэн үндсэн зорилгод нь анхаарлаа хандуулах аваас илүү их шан харамжийг хүртэх юм. Үүнтэй харьцуулах юм бол бусад бүх асуудал хоёрдогч” гэж онцолсон (“A Testimony of the Book of Mormon,” Ensign, Nov. 1999, 69). Мормоны Номоос суралцах нь хэрхэн танд Есүс Христэд илүү ойртоход тусалсан бэ? Суралцангаа Түүн дээр илүү бүрэн хүрч ирэхийн тулд юу хийж болохоо өөрөөсөө асуу.

1-р хэсэг

Хэрэв би Есүс Христ дээр сууриа тавьсан бол ямар хүч чадал авах эрхтэй вэ?

МЭӨ 30 оны үед нифайчууд “итгэлгүй мөн аймшигт ёс бусын байдалд уна[ж],” “устгалдаа боловсорч гүйцээд байв” (Хиламан 4:25; 5:2). Хүмүүсийн алдсын учир Нифай туйлдаж, шүүгчийн суудлаа өгч, үлдсэн бүх өдрөө ах Лихайн хамт сайн мэдээг номлоход зориулжээ (Хиламан 5:4-ийг үзнэ үү). Тэд номлолд гарахынхаа өмнө өөрсдийн эцэг Хиламанаас авсан чухал зөвлөгөөг санав.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Хиламан 5:9–12-ыг уншаад, яагаад Есүс Христ дээр сууриа тавьж, амьдралаа босгох хэрэгтэй талаар Хиламан хөвгүүддээ юу гэж заасныг олж мэд.

Зураг
хар салхи
Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Хиламан амьдралын зовлон бэрхшээлийг шуургатай зүйрлэн дүрсэлсэн. Их Эзэнээс тусламж авах хэрэгтэй ямар ямар шуургатай та тулгарч байна вэ?

Шэри Л.Дью эгч Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байхдаа, яагаад Есүс Христ бидний цорын ганц бат бөх суурь болох талаар ийн заасан.

Зураг
Шэри Л.Дью эгч

Өөрийнх нь гарт үлдээх юм бол эгэл хүмүүн гарцаагүй Сатаны эрхшээлд орох байсан (Мозая 3:19-ийг үзнэ үү). Тэрээр олзоо шулуун бөгөөд нарийн замаас нь уруу татан гаргасныхаа дараа хаядаг. Гэхдээ Аврагч Өөрийг нь дагасан хүмүүсийг бүгдийг нь гэр лүү нь хөтөлдөг. …

Их Эзэн очих замыг мэддэг. Учир нь Тэр Өөрөө тэрхүү зам нь бөгөөд мөнх бус амьдралыг амжилттай туулах бидний цорын ганц боломж юм. Түүний Цагаатгал өөрсдийн алдаа, нүглээс шалтгаалсан болон биднээс шалтгаалахгүй амьдралын аливаа зовлон бэрхшээлийг туулахад шаардагдах бүх хүч чадал, амар амгалан, гэрэл гэгээ, эрч хүчээс хүртэх боломжийг бидэнд олгодог ч энэ нь зовлон шаналлыг бид мэдрэхгүй гэсэн үг биш.

… Хэрэв бид амьдралаа Түүний хадан дээр босгох юм бол чөтгөр биднийг дийлэх хүчгүй байх болно хэмээн Тэрээр амласан [Хиламан 5:12-ыг үзнэ үү]. Тэр мөн биднийг хэзээ ч орхиж, хаяхгүй хэмээн амласан [Еврей 13:5-ыг үзнэ үү]. Мөнх бус оршихуйд ч, амлалт, хүч чадал, хайрын хувьд ч гэсэн Түүнтэй дүйцэх ямар ч зүйл байхгүй билээ. Тэр бол бидний цорын ганц боломж юм. (“Our Only Chance,” Ensign, May 1999, 66–67)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Есүс Христ дээр сууриа тавих нь амьдралд тань дэгдсэн шуургыг тэсвэрлэн гарахад танд хэрхэн тусалсан бэ?

2-р хэсэг

Есүс Христэд ирэхийн тулд би юу хийж болох вэ?

Мормоны Номын сүүлчийн бүлэгт Моронай бүх хүнийг Есүс Христэд ирэхийг урьсан.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Моронай 10:30, 32–33-ыг уншаад, Есүс Христэд ирэх сонголтын үр дүн ямар байх талаар Моронай юу гэж хэлснийг олж мэд.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Христэд ирэх” (Моронай 10:30, 32) гэдэг нь юу гэсэн үг болохыг ийн тайлбарласан.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Христэд ирэх гэдэг нь авралын төлөвлөгөөг хоёр үгээр хураангуйлсан дүрслэл юм. Энэ нь Түүний Цагаатгал ба Амилалтын үр жимсээс хүртэх, эцэст нь мөнх амьдралыг хүлээн авах гэсэн үг юм. Мөнх амьдрал нь ёс суртахууны сонгох эрхээ хэрхэн ашигласнаас хамаардаг ч гагцхүү Есүс Христийн ач ивээлээр үүнийг хүлээн авах боломжтой. Түүнд ирэх гэдэг нь уг ач ивээлийг буюу Түүний хязгааргүй, цагаатгагч золиосын өршөөж, ариусгаж, өөрчилж, гэтэлгэх хүчийг хүлээн авахад шаардагдах бүхнийг хийхийг хэлдэг. (“Why We Share the Gospel,” Ensign, Aug. 2014, 37)

Зураг
Гэрэл өөд тэмүүлсэн гар

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Тэд Р.Каллистэр ах Их Эзэний ач ивээлийг ийн тайлбарласан байдаг.

Зураг
Ерөнхийлөгч Тэд Р.Каллистэр

Аврагч Өөрийн боломж олгогч хүч буюу зарим үед ач ивээл [Bible Dictionary, “Grace”; мөн Судруудын удирдамж, “Ач ивээл,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү] хэмээн нэрлэдэг хүчтэй болсон бөгөөд энэ нь бидэнд сул тал, төгс бус байдлаа ялан дийлж, Түүнтэй илүү адил болох замд маань тусалдаг.

Моронай “Тийм ээ, Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, … тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттайгаас түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно” [Моронай 10:32] хэмээн заасан. Биднийг цэвэршүүлж, бүр төгс болгож чадах тэдгээр боломж олгогч хүчээс хүртэх дор хаяж хоёр суваг буюу арга зам байдаг.

Нэгдүгээрт, авралын ёслолууд. … Заримдаа бид ёслолуудыг өргөмжлөгдөхөд шаардлагатай хийх ёстой зүйлсийн жагсаалт мэтээр боддог ч үнэндээ ёслол бүр биднийг Христтэй илүү адил болоход туслах бурханлаг хүч чадлыг өгдөг. …

Эдгээр боломж олгогч хүчийг олж авах хоёр дахь суваг бол Сүнсний бэлгүүд юм. Христийн Цагаатгалын ачаар бид Ариун Сүнсний бэлгийг дагалдан ирдэг сүнслэг бэлгүүдтэй нь хамт хүлээн авах эрхтэй болдог. Эдгээр бэлэг нь бурханлаг байдлын шинж чанарууд тул Сүнсний бэлгийг хүлээн авах бүрдээ бид Бурхантай илүү адил болж байдаг. (“Есүс Христийн Цагаатгал,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Их Эзэний боломж олгогч хүчээр буюу ач ивээлээр юунд хүрч чадахаа бод. Амьдралдаа Их Эзэний ач ивээлийг урьж авчран, тусламж хүлээн авахын тулд та юу хийж байна вэ?

3-р хэсэг

Мормоны Ном хэрхэн намайг Есүс Христэд авчирч, Түүнд үнэнч хэвээр үлдэхэд тусалсан бэ?

Моронай одоо Мормоны Номын нэгэн хэсэг болсон жаредчуудын цэдгийг хураангуйлан бичихдээ, ирээдүйн уншигчид “бичгийн сул дорой байдлын улмаас шоолох болно” (Ифер 12:23) хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлсэн байдаг. Их Эзэн “тэд та нарын сул доройг үл ашиглахын тулд, номхон дөлгөөн тэдэнд миний ач ивээл хангалттай” (Ифер 12:26) хэмээн тунхаглаж, Моронайг тайтгаруулжээ. Дараа нь Моронай харийнхны төлөө залбирч, Есүсийг харснаа гэрчилж, Мормоны Номыг хэзээ нэгэн цагт унших бүх хүнд хандан чухал урилга өгсөн юм (Ифер 12:36–41-ийг үзнэ үү).

Зураг
Мормоны Ном уншиж буй залуу эмэгтэй
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Ифер 12:41-ийг уншаад, та энэ цуврал хичээлийн явцад Моронайн урилгыг хэрхэн хүлээж авснаа эргэцүүлэн бод.

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Сүүлийн хичээлд бэлдэхдээ, Мормоны Номоос суралцах нь хэрхэн танд Христэд ирж, Түүнтэй илүү адил болоход тусалсан талаар бод. Таны гэрчлэлийг нэмэгдүүлж, хөрвөлтийг тань гүнзгийрүүлсэн тодорхой бодол, мэдрэмж, сэтгэгдэл эсвэл туршлагаа тодорхойл. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хичээлийн сүүлийн өдөрт бэлдэхийн тулд дараах үйл ажиллагаануудаас аль нэгийг сонгоод, хийж гүйцэтгээрэй.

  • 1-р сонголт: Христэд ирэхэд асар их тусалсан Мормоны Номын судрын нэг хэсгийг эсвэл сургаалыг сонгоод, энэ нь хэрхэн танд нөлөөлсөн талаар бичиж тэмдэглэ.

  • 2-р сонголт: Христэд ирэх гэдэг нь юу гэсэн үг болохыг илүү сайн ойлгоход тусалсан Мормоны Номон дээр гардаг нэг хувь хүнийг тодорхойлж, юу сурч мэдсэнээ бичиж тэмдэглэ.

  • 3-р сонголт: Хамгийн сүүлд Мормоны Номоос суралцахад чухам юу таныг Христэд ирэхэд сүнслэгээр өдөөсөн талаар тунгаан бод. Таны гэрчлэл хэрхэн өсөн нэмэгдэж, Аврагчид хөрвөгдсөн хөрвөлт тань бэхэжсэнийг бичиж тэмдэглэнэ үү.

Өөрийн бодол санаа, мэдрэмжийг тэмдэглэн бичсэнийхээ дараа, бичсэн зүйл тань хэнийг адисалж болох талаар залбирч, эргэцүүлэн бодоод, дараа нь тэдэнтэй хуваалц. Түүнчлэн хичээлийн явцад санал бодлоо хуваалцахад бэлэн бай.

Хэвлэх