Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 106


Хэсэг 106

1834 оны арван нэгдүгээр сарын 25-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэхүү илчлэл Оливер Каудеригийн ах Варрен А.Каудерид чиглэгдсэн ажээ.

1–3, Варрен А.Каудери орон нутгийн тэргүүлэх удирдагчаар дуудагдав; 4–5, Хоёр дахь Ирэлт гэрлийн хүүхдүүд дээр хулгайч мэт гэнэт ирэхгүй; 6–8, Сүм дэх итгэлтэй үйлчлэлийг агуу адислалууд дагалддаг.

1 Миний үйлчлэгч Варрен А.Каудери, Фрийдом нутагт мөн эргэн тойрных нь бүс нутгуудад миний сүмийн дээрх тэргүүлэх дээд пристээр тохоогдож мөн томилогдох нь миний таалал болой;

2 Мөн миний үүрдийн сайн мэдээг номлож, мөн зөвхөн өөрийнхөө газарт төдийгүй харин хил залгаа гүнлэгүүдэд дуу хоолойгоо өргөж мөн хүмүүсийг сэрэмжлүүлэх нь буюу;

3 Мөн эдүгээ түүнд миний өгч буй энэхүү дээд бас ариун дуудлагад бүх цагаа зориулж, тэнгэрийн хаант улсыг болон үүний зөв шударга байдлыг хичээнгүйлэн эрэлхийлэг, мөн зайлшгүй шаардлагатай бүх зүйл үүн дээр нэмэгдэн өгөгдөх болно; учир нь хөдөлмөрлөгч хөлс шангаа авах нь зохистой бөлгөө.

4 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, Их Эзэний ирэлт ойртож байна, мөн энэ нь дэлхийд шөнийн хулгайч мэт ирэх болно—

5 Тиймийн тул, та нар гэрлийн хүүхдүүд байж болохын тулд, мөн тэр өдөр хулгайч мэт та нар дээр ирэхгүйн тулд хормойгоо шуугтун.

6 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, миний үйлчлэгч Варрен миний очирт таягт мэхийж мөн хүмүүсийн зальхай ажлуудаас өөрийгөө тусгаарлахад тэнгэрт баясал болсон билээ;

7 Тиймийн тул, миний үйлчлэгч Варрен адислагдсан билээ, учир нь бибээр түүнд нигүүлсэнгүй байх бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл ихэмсэг байдаг ч, тэрээр миний өмнө өөрийгөө даруусгахын хэрээр би түүнийг өргөх болно.

8 Мөн үүгээр тэрээр тэсэж гарахын тулд ач ивээл болон итгэл найдварыг би түүнд өгөх болно; мөн хэрэв тэрээр үнэнч гэрч ба сүмд гэрэл байхаа үргэлжлүүлэх аваас, өөрийн Эцэгийн харшуудад би түүнд зориулан титмийг бэлтгэсэн билээ. Бүр тийм буюу. Амен.