Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 108


Хэсэг 108

1835 оны арван хоёрдугаар сарын 26-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэхүү хэсэг нь, өмнө нь далын гишүүнээр томилогдож байсан мөн өөрийнхөө үүргийг мэдэж авах илчлэл хүсэж бошиглогч дээр ирсэн Лайман Шерманы хүсэлтээр хүлээн авагджээ.

1–3, Лайман Шерман нүглүүдээсээ өршөөгдөв; 4–5, Тэрээр Сүмийн удирдах ахлагчдын дунд тоологдох ёстой; 6–8, Тэрээр сайн мэдээг номлох мөн өөрийн ах дүүсийг хүчирхэгжүүлэхээр дуудагдав.

1 Үнэнээр, Их Эзэн өөрийн үйлчлэгч Лайман чамд ийн хэлж байна: Миний томилсон түүний зөвлөгөөг хүлээн авахаар өнөө өглөө ийшээ хүрч ирэхдээ миний дуу хоолойг чи дуулгавартай дагасан учир нүглүүд чинь чамд өршөөгдсөн болой.

2 Тиймийн тул, сүнслэг нөхцөл байдлынхаа тухайд сүнс чинь амралтад байг, мөн миний дуу хоолойг хойшид бүү эсэргүүц.

3 Мөн босогтун мөн өөрийн хийсэн мөн хийх тангаргуудыг анхааралтай дагахад энэ цагаас эхлэн илүү анхааралтай байгтун, мөн чи үлэмж агуу адислалуудаар адислагдах болно.

4 Миний үйлчлэгчдээр онцгой ариун хуралдай дуудагдах хүртэл тэвчээртэйгээр хүлээгтүн, тэгэхэд чи миний анхны ахлагчдын дунд дурсагдах болно, мөн миний сонгосон ахлагчдын үлдсэний хамт томилолтоор эрх хүлээн авах болно.

5 Болгоогтун, хэрэв чи үнэнч хэвээр үлдэх аваас, энэ нь чамд өгөх Эцэгийн амлалт бөлгөө.

6 Мөн би чамайг хааш нь ч илгээлээ гэсэн чи миний сайн мэдээг номлох эрхтэй байх тэр өдөр чам дээр энэ нь тэр цагаас хойш гүйцэлдэх болно.

7 Тиймийн тул, бүх яриа, бүх залбирал, бүх ухуулга мөн бүх үйлдээ ах дүүсээ хүчирхэгжүүлэгтүн.

8 Мөн болгоогтун, мөн харагтун, бибээр чамайг адислахаар мөн чамайг чөлөөлөхөөр чамтай үүрд хамт байна. Амен.

Хэвлэх