Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 111


Хэсэг 111

1836 оны наймдугаар сарын 6-нд Массачусеттсын Салемд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэ үед Сүмийн удирдагчид тохинуулалд хөдөлмөрлөснийхөө улмаас их өрөнд орсон байлаа. Салемд тэдэнд их хэмжээний мөнгө олдож болохыг сонсоод бошиглогч, Сидней Ригдон, Хайрум Смит, мөн Оливер Каудери нар Охайогийн Көртландаас, энэ мэдээг судалж үзэхээр, мөн сайн мэдээг номлохоор тийшээ очжээ. Ах нар Сүмийн ажил хэргийн хэд хэдэн асуудлыг шийдэж, зарим нэг номлол хийжээ. Мөнгө орж ирэхгүй нь тодорхой болоход тэд Көртланд руу буцлаа. Нөхцөл байдал дахь хэд хэдэн хүчин зүйл энэхүү илчлэлийн үгсэд тусгагджээ.

1–5, Их Эзэн Өөрийн үйлчлэгчдийн эд зүйлсийн хэрэгцээнүүдийг хангадаг; 6–11, Тэрээр Сионд нигүүлсэнгүйгээр хандаж мөн Өөрийн үйлчлэгчдийн сайн сайхны төлөө бүх зүйлийг зохицуулах болно.

1 Та нарын Бурхан Их Эзэн бибээр, хэдийгээр та нар мунхаглал үйлдсэн ч гэсэн, ийн аялан ирсэнд таагүй биш байна.

2 Та нарын тулд, Сионы ашиг тусын тулд энэ хотод надад их сан хөмрөг буй, мөн та нарыг зэмсэг болгосноор, Сионы ашиг тусын тулд тогтоосон цагт нь миний цуглуулах олон хүн энэ хотод буй.

3 Тиймийн тул, та нар удирдагдахынхаа дагуу, мөн энэ нь та нарт өгөгдсөнөөр энэ хотын хүмүүстэй танилцах нь зүйтэй байна.

4 Мөнхүү улиран тохиох дор, тогтоосон цагт би энэ хотыг та нарын гарт өгч, үүн дээр та нар хүчтэй байх болно, ингэхийн хэрээр тэд та нарын нууц хэсгүүдийг илрүүлэхгүй байх болно; мөн алт болон мөнгө бүхий үүний баялаг нь та нарынх байх болно.

5 Өрийнхөө төлөө өөрсдийн санааг бүү зовоо, учир нь үүнийг төлөх хүчийг би та нарт өгөх болно.

6 Сионы төлөө өөрсдийн санааг бүү зовоо, учир нь түүнд би нигүүлсэнгүй хандах болно.

7 Энэ газарт мөн эргэн тойрны бүс нутгуудад үлдэгтүн;

8 Мөн та нарын голчлон үлдэх ёстой болох миний таалалт газар нь та нар луу урсах миний Сүнсний амар амгалан болон хүчээр та нарт дохиологдох болно.

9 Энэ газрыг та нар түрээсээр олж авч болох буюу. Мөн энэ хотын нэн эртний оршин суугчид ба үндэслэгчдийн талаар хичээнгүйлэн асууж сурагла;

10 Учир нь та нарт зориулагдсан нэгээс илүү сан хөмрөг энэ хотод буй.

11 Тиймийн тул та нар могой мэт овжин, тэгэхдээ нүгэлгүй бай; мөн бибээр бүх зүйлийг, та нар тэдгээрийг хүлээн авч чадах хурдаар, та нарын сайн сайхны төлөө тушаах болно. Амен.

Хэвлэх