Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 118


Хэсэг 118

1838 оны долоодугаар сарын 8-нд Миссурийн Фар Вестэд, “Ай Их Эзэн минь, Арван хоёрын талаарх өөрийн тааллыг бидэнд үзүүлээч” хэмээсэн даруухан залбирлын хариуд, бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой.

1–3, Арван хоёрын гэр бүлүүдийг Их Эзэн хангах болно; 4–6, Арван хоёр дахь сул орон тоонууд бөглөгдөв.

1 Үнэнээр ийн Их Эзэн хэлж байна: Чуулган нэн даруй болог; Арван хоёр зохион байгуулагдаг; мөн унасан тэдний оронд эрчүүд томилогдог.

2 Миний үйлчлэгч Томас миний үгийг нийтлэхийн тулд Сионы нутагт түр хугацаагаар үлдэг.

3 Бусад нь тэр цагаас эхлэн номлохоо үргэлжлүүлэг, мөн хэрэв тэд үүнийг зүрх сэтгэлийн бүхий л номхон хүлцэнгүй бөгөөд даруу байдалд мөн тэсвэр тэвчээрт хийх аваас, тэдний гэр бүлийг би хангах болно хэмээх амлалтыг Их Эзэн бибээр тэдэнд өгч байна; мөн үүнээс хойш үр дүнтэй хаалга тэдний төлөө нээгдэх болно.

4 Мөн ирэх хавар тэд агуу их усан дээгүүр алс одог, мөн тэнд миний сайн мэдээг, үүний бүрэн байдлыг дэлгэрүүлж, мөн миний нэрийг гэрчлэг.

5 Дөрөвдүгээр сарын хорин зургаа дахь өдөр, миний өргөөг барих газар дээрээс, Фар Вестийн хот дахь миний гэгээнтнүүдээс тэд салж яваг хэмээн Их Эзэн хэлж байна.

6 Миний үйлчлэгч Жон Тейлор мөн тэрчлэн миний үйлчлэгч Жон Э.Пейж, бас тэрчлэн миний үйлчлэгч Вилфорд Вүүдраф, мөн тэрчлэн миний үйлчлэгч Виллард Ричардс нар унасан тэдний оронд томилогдог, мөн тэдний томилолтын тухай албан ёсоор мэдэгдэг.