Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 126


Хэсэг 126

1841 оны долоодугаар сарын 9-нд Иллинойн Наувуд Бригам Янгийн гэрт бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэ үед Бригам Янг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч байв.

1–3, Бригам Янг хөдөлмөрүүдийнхээ учир сайшаагдаж мөн хойшдын алс дахь аяллаас чөлөөлөгдөв.

1 Эрхэм хүндэт мөн нэн хайрт ах Бригам Янг, үнэнээр Их Эзэн танд ийн хэлж байна: Миний үйлчлэгч Бригам, өнгөрсөн үеүдийн адилаар гэр бүлээ орхих нь чиний гараас дахин шаардагдахгүй, учир нь чиний өргөл надад хүлээн авагдахуйц билээ.

2 Миний нэрийн төлөөх аяллуудаас чинь хөдөлмөр болон хүнд ажлыг чинь би харсан бөлгөө.

3 Тиймийн тул миний үгийг холд илгээж мөн энэ үеэс хойшид мөн үүрд гэр бүлдээ онцгой халамж тавихыг би чамд зарлиглаж байна. Амен.