Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 12


Хэсэг 12

1829 оны тавдугаар сард Пеннсильваний Хармонид бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Ахмад Иосеф Найтад өгөгдсөн илчлэл оршвой. Иосеф Найт Мормоны Номын ялтаснууд Иосеф Смитэд байгаа гэдэгт мөн тухайн үед ид дундаа явагдаж байсан орчуулгын ажлын талаарх Иосеф Смитийн мэдэгдлүүдэд итгэсэн бөгөөд эд материалын тусламжийг хэд хэдэн удаа Иосеф Смит болон түүний бичээчид үзүүлсэн нь орчуулгыг үргэлжлүүлэх боломжийг тэдэнд олгосон ажээ. Иосеф Найтын хүсэлтээр бошиглогч Их Эзэнээс асууж мөн энэхүү илчлэлийг хүлээн авчээ.

1–6, Жимсний талбайд хөдөлмөрлөгчид авралыг олох болно; 7–9, Хүссэн бас тэнцэх болгон нь Их Эзэний ажилд тусалж болно.

1 Агуу бөгөөд гайхамшигт ажил хүмүүсийн үрсийн дунд тохиох гэж байна.

2 Болгоогтун, бибээр Бурхан билээ; миний үгийг анхаарагтун, амьд бөгөөд хүчирхэг, үе мөчийг болон чөмгийг аль алийг нь хэсэглэн хуваах хоёр талдаа иртэй илдээс илүү хурц түүнийг буюу; тиймийн тул миний үгсэд анхаарал тавигтун.

3 Болгоогтун, талбай нь хадахад бэлэн цагаан байна; тиймийн тул, хураахыг хүсэгч хэн боловч, тэрээр Бурханы хаант улсад бодгалийнхаа төлөө үүрдийн авралыг нөөцөлж болохын тулд, тэрээр өдөр үргэлжлэх явцад, хадуураараа чадлаараа хадаж мөн хурааг.

4 Тийм ээ, хадуураараа хадаж мөн хураах хэн боловч, мөнхүү тэр нь Бурханаас дуудагддаг бөлгөө.

5 Тиймийн тул, надаас гуйх аваас чи хүлээж авах болно; хэрэв чи тогших аваас энэ нь чамд нээгдэх болно.

6 Эдүгээ, чи асуусан учир, болгоогтун, би чамд хэлж байна, миний зарлигуудыг сахигтун, мөн Сионы байр суурийг тогтоож мөн төлөвшүүлэхээр эрэлхийлэгтүн.

7 Болгоогтун, чамд, мөн тэрчлэн энэ ажлыг тогтоож мөн төлөвшүүлэх хүсэлтэй бүх хүнд би ярьж байна;

8 Мөн өөрийнх нь анхаарал халамжид итгэж даалгасан ямар ч зүйлд, бүх зүйлд даруу төлөв болон хайраар дүүрэн, итгэл, найдвар, мөн төгс хайрыг агуулдаг, биеэ барьдаг байхаас бусдаар хэн ч энэ ажилд тусалж эс чадна.

9 Болгоогтун, эдгээр үгийг ярих би бол дэлхийн гэрэл ба амь, тиймийн тул бүх хүч чадлаараа анхаар, мөн тэгвэл чи дуудагдах болно. Амен.