Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 131


Хэсэг 131

1843 оны тавдугаар сарын 16, 17-нд Иллинойн Рамуст бошиглогч Иосеф Смитээр өгөгдсөн зааврууд оршвой.

1–4, Селестиел гэрлэлт нь хамгийн дээд тэнгэр дэх өргөмжлөлд зайлшгүй чухал; 5–6, Хүмүүс мөнх амьдралд хэрхэн лацдагдах нь тайлбарлагдав; 7–8, Бүх сүнс бол матери мөн.

1 Селестиел сүр жавхланд гурван тэнгэр буюу зэрэглэл буй;

2 Мөн хамгийн дээдхийг нь олж авахын тулд хүн санваарын энэхүү жаягт [гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг хэлж буй] орох ёстой;

3 Мөн хэрэв тэрээр үл хийвээс, тэрээр үүнийг олж авч чадах нь үгүй.

4 Тэрээр нөгөөд нь орж болно, гэвч тэр нь түүний хаант улсын хязгаар болой; тэрээр өсөн нэмэгдэж үл чадна.

5 (1843 оны тавдугаар сарын 17) Бошиглолын илүү баттай үг гэдэг нь Ариун санваарын хүчээр дамжуулан илчлэлээр мөн бошиглолын суу билгээр мөнх амьдралд тэрээр лацдагдсан гэдгээ хүн мэдэх гэсэн утгатай болой.

6 Юу ч мэдэхгүй байдалд аврагдах нь хүмүүний хувьд боломжгүй бөлгөө.

7 Бодит бус матери хэмээх зүйл гэж үгүй. Бүх сүнс матери мөн, харин энэ нь илүү нарийн, эсвээс цэвэр, мөн гагцхүү илүү цэвэр мэлмийгээр ялгагдан танигдаж болох бөлгөө;

8 Бид үүнийг харж чадахгүй, харин бидний бие цэвэршигдсэн үед энэ нь бүгд матери болохыг бид харах болно.