Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 137


Хэсэг 137

1836 оны нэгдүгээр сарын 21-нд Охайогийн Көртланд дахь ариун сүмд бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн үзэгдэл оршвой. Уг үйл явдал нь ариун сүмийн онцгойлон адислалтад бэлтгэн ёслолуудыг гүйцэтгэсэн явдал байлаа.

1–6, Бошиглогч өөрийн ах Алвиныг селестиел хаант улсад харав; 7–9, Нас барагсдын төлөөх авралын сургаал илчлэгдэв; 10, Бүх хүүхдүүд селестиел хаант улсад аврагддаг бөлгөө.

1 Тэнгэр бидэн дээр нээгдсэн байв, мөн Бурханы селестиел хаант улсыг, мөн үүний сүр жавхланг би болгоов, биед үү, эсвээс биеэс гадна байсан уу гэдгээ би хэлж үл чадна.

2 Тэр хаант улсыг өвлөгчдийн орох, хаалганы үлэмж гоё сайхныг би харав, энэ нь хуйларсан галын дөл адил байлаа;

3 Тэрчлэн дээр нь Эцэг мөн Хүү заларч буй Бурханы гялалзсан сэнтийг болой.

4 Тэр хаант улсын алтаар бүрсэн мэт харагдах, үзэсгэлэнт гудамжуудыг би харав.

5 Адам эцэг болон Абрахамыг, мөн өөрийн эцэг болон эхийг, мөн удаан хугацааны өмнө талийгаач болсон өөрийн ах Алвиныг би харав;

6 Мөн тэрээр Их Эзэн Израилыг цуглуулахын тулд мутраа хоёр дахь удаад сунгахаас өмнө энэ амьдралыг орхисон бөгөөд нүглүүдийн ангижралын тулд баптисм хүртээгүй тул, тэрээр хэрхэн энэ хаант улсад өв хүлээн авсанд гайхширав.

7 Их Эзэний дуу хоолой надад ирж, ийн хэлэв: Энэ сайн мэдээний тухай мэдлэггүйгээр нас барсан тэд бүгд, хэрэв амьд үлдэх нь тэдэнд зөвшөөрөгдсөн аваас, үүнийг хүлээн авах байсан тэд, Бурханы селестиел хаант улсыг өвлөгчид байх болно;

8 Тэрчлэн үүнээс хойш үүний тухай мэдлэггүйгээр нас барах тэд бүгд, үүнийг бүх зүрх сэтгэлээрээ хүлээн авах байсан тэд, уг хаант улсыг өвлөгчид байх болно;

9 Учир нь Их Эзэн бибээр, бүх хүнийг үйлүүдийнх нь дагуу, зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу шүүх болно.

10 Мөн тэрчлэн хариуцлагын насанд хүрэхээсээ өмнө нас барсан бүх хүүхэд тэнгэрийн селестиел хаант улсад аврагддагийг би болгоов.

Хэвлэх