Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 13


Хэсэг 13

1829 оны тавдугаар сарын 15-нд Пеннсильваний Хармоний ойролцоо, бошиглогч, Оливер Каудери хоёр Аароны санваарт томилогдсон томилолтын талаар Иосеф Смитийн түүхэнд өгүүлсэн хэсэг оршвой. Уг томилолт нь Шинэ Гэрээнд Баптисч Иохан хэмээн нэрлэгддэг тэрхүү Иохан хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн тэнгэр элчийн гараар гүйцэтгэгдсэн бөлгөө. Тэрхүү тэнгэр элч Мелкизедек санваар хэмээн нэрлэгддэг илүү өндөр санваарын түлхүүрүүдийг атгадаг эртний төлөөлөгчид Петр, Иаков, Иохан нарын удирдлаган дор ажиллаж байгаагаа тайлбарлажээ. Цаг нь болохоор энэхүү илүү дээд санваар тэдэнд олгогдох болно хэмээх амлалт Иосеф, Оливер хоёрт өгөгджээ. (Хэсэг 27:7–8, 12–ыг үз.)

Аароны санваарын түлхүүрүүд болон хүчнүүд толилуулагдав.

1 Надтай хамтран үйлчлэгч та хоёрт би Мессиагийн нэрээр Аароны санваарыг хүртээж байна, энэ нь тэнгэр элч нарын тохинууллын мөн наманчлалын сайн мэдээний, мөн нүглүүдийн ангижралын төлөө усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгадаг; мөн энэ нь Левийн хөвгүүдийг Их Эзэнд зөв шударга байдалд дахин өргөл өргөх хүртэл дэлхийгээс хэзээ ч дахин авагдахгүй байх болно.