Хэсэг 22
1830 оны дөрөвдүгээр сарын 16-нд Нью-Йоркийн Манчестерт бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэхүү илчлэл өмнө нь баптисм хүртсэний улмаас зарим хүн баптисмыг дахин хийлгэхгүйгээр Сүмтэй нэгдэх хүсэлтэй байсны учир Сүмд өгөгдсөн ажээ.
1, Баптисм бол шинэ бөгөөд үүрдийн гэрээ мөн; 2–4, Эрх мэдэлтнээр хийгдсэн баптисм шаардлагатай.
1 Болгоогтун, би хуучин бүх гэрээ энэ зүйлээр дуусгавар болгосныг би та нарт хэлж байна; мөн энэ бол бүр эхлэлээс байсан тэрхүү шинэ бөгөөд үүрдийн гэрээ юм.
2 Иймийн тул, хэдийгээр хүн зуун удаа баптисм хүртсэн байлаа ч гэсэн, энэ нь түүнд ямар ч ашиг тусгүй юм, учир нь та нар Мосегийн хуулиар, бас өөрсдийн үхмэл ажлуудаас болж давчуу хаалгаар орж чадах нь үгүй.
3 Учир нь та нарын үхмэл ажлуудын улмаас би энэ сүүлчийн гэрээг болон энэ сүмийг, бүр эрт дээр үеийнхтэй адилаар, өөртөө өсгөн бэхжүүлэгдэх болгосон бөлгөө.
4 Иймийн тул, миний зарлигласанчлан, тэр хаалгаар орогтун та нар, мөн Бурхандаа зөвлөгөө өгөхийг бүү эрэлхийл. Амен.