Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 26


Хэсэг 26

1830 оны долоодугаар сард Пеннсильваний Хармонид бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери мөн Жон Витмер нарт өгөгдсөн илчлэл оршвой (Хэсэг 24-ийн оршлыг үз).

1, Тэд судруудыг судалж мөн номлохоор зааварлагдав; 2, Нийтийн дэмжлэгийн хууль батлагдав.

1 Болгоогтун, судруудыг судлах, номлох, мөн Колесвиллд сүмийнхнийг гишүүнээр батлах, мөн шаардагдсаны дагуу өөрсдийн эдлэн газар дээрээ хөдөлмөрлөхөд цаг заваа зориулагтун хэмээн би та нарт хэлж байна, дараагийн чуулганыг хийхээр өрнөд рүү та нар явах хүртлээ болой; мөн тэгэхэд та нарт юу хийх ёстой нь мэдүүлэгдэх болно.

2 Мөн сүмд бүх зүйл сүмийн нийтийн зөвшөөрлөөр маш их залбирал болон итгэлээр хийгдэх болно, учир нь та нар бүх зүйлийг итгэлээр хүлээж авах болно. Амен.

Хэвлэх