Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 27


Хэсэг 27

1830 оны наймдугаар сард Пеннсильваний Хармонид бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэл оршвой. Талх болон дарсны ариун ёслолыг гүйцэтгэх шашны цуглаанд бэлтгэхээр Иосеф дарс олохоор явав. Тэрээр тэнгэр элчтэй уулзаж, нэг хэсгийг нь тэр үед, мөн үлдсэнийг нь дараагийн есдүгээр сард бичсэн энэхүү илчлэлийг хүлээн авчээ. Одоо Сүмийн ариун ёслолын цуглаануудад дарсны оронд ус хэрэглэдэг.

1–4, Ариун ёслолоос хүртэхэд хэрэглэгдэх бэлгэдлүүд тайлбарлагдав; 5–14, Христ болон бүх эрин үеийн Түүний үйлчлэгчид ариун ёслолоос хүртэх ёстой; 15–18, Бурханы өвч хуяг дуулгыг өмсөгтүн.

1 Үг нь амьд бөгөөд хүчирхэг өөрсдийн Их Эзэн, Есүс Христ, өөрсдийн Бурхан, мөн өөрсдийн Гэтэлгэгчийн дуу хоолойг сонсогтун.

2 Учир нь, болгоогтун, би та нарт хэлж байна, ариун ёслолоос хүртэхдээ та нар юу идэх, юу уух нь хамаагүй хэрэг билээ, хэрэв та нар үүнийг миний алдар сууд хараагаа төвлөрүүлсээр—та нарын төлөө золиослогдсон миний бие болон та нарын нүглүүдийн ангижралын төлөө асгарсан миний цусыг Эцэгийн өмнө дурсан үйлдэх аваас буюу.

3 Иймийн тул, та нар дарсыг ч, бас согтууруулах ундааг ч дайснуудаасаа худалдаж авахгүй байх ёстой хэмээх зарлигийг би та нарт өгч байна;

4 Иймийн тул, та нар өөрсдөө үүнийг шинээр хийхээс бусдаар; тийм ээ, дэлхий дээр өсөн бэхжих миний Эцэгийн энэ хаант улсад та нар өөр юуг ч хүртэх ёсгүй.

5 Болгоогтун, энэ бол надад орших мэргэн ухаан болой; иймийн тул, бүү гайх, учир нь би та нарын хамт дэлхий дээр усан үзмийн ороонгын жимснээс уух цаг ирнэ, мөн Моронайн хамт, миний үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулсан Мормоны Номыг та нарт илчлүүлэхээр миний илгээсэн, Ефраимын савааны цэдгийн түлхүүрүүдийг би итгэмжлэн өгсөн түүнтэй хамт буюу;

6 Мөн тэрчлэн Елиастай хамт, дэлхий эхэлсэн цагаас хойш бүх ариун бошиглогчдын амаар хэлэгдсэн эцсийн өдрүүдийн талаарх бүх зүйлийн сэргээлтийг улируулан тохиолгох түлхүүрүүдийг би итгэмжлэн өгсөн түүнтэй хамт буюу;

7 Мөн Захариагийн хүү Иохантай буюу, тэр Захариа нь түүний (Елиасын) уулзаж, тэрбээр хүүтэй болно, мөн түүний нэр нь Иохан байх болно, бас тэрбээр Елиасын сүнсээр дүүргэгдэх болно хэмээх амлалтыг өгсөн, мөнөөх Захариа болой;

8 Тэр Иохан нь, та нар бүр Аароны адил дуудагдаж, мөн томилогдож болохын тулд, та нарын хүлээн авсан тэрхүү анхны санваарт та нарыг томилохоор миний үйлчлэгч Бага Иосеф Смит, Оливер Каудери та хоёрт миний илгээсэн мөнөөх Иохан буюу;

9 Мөн тэрчлэн Елиатай болой, бүхэл дэлхий зүхлээр цохигдохгүйн тулд эцэг өвгөдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлийг эцэг өвгөд рүү нь хандуулах хүчний түлхүүрүүдийг би итгэмжлэн өгсөн түүнтэй болой;

10 Мөн тэрчлэн амлалтууд дамжин хадгалагддаг та нарын өвөг дээдсүүд, Иосеф болон Иаков, Исаак, мөн Абрахамтай хамт буюу;

11 Мөн тэрчлэн бүхний эцэг, бүхний хунтайж, эртний нэгэн, Михаил буюу Адамтай хамт буюу;

12 Мөн тэрчлэн Иохан, Петр, мөн Иаковтой хамт буюу, та хоёрт миний илгээсэн тэд, мөн та хоёрыг төлөөлөгч мөн миний нэрийн тусгай гэрч байхаар, та хоёрыг миний тэднээр томилуулж мөн батлуулсан, мөн та нарын тохинууллын бөгөөд тэдэнд миний илчилсэн тэрхүү зүйлсийн түлхүүрүүдийг эзэмшдэг тэдэнтэй бөлгөө;

13 Бибээр өөрийн хаант улсын түлхүүрүүдийг, мөн эцсийн үеүдэд зориулсан сайн мэдээний эрин үеийг итгэмжлэн өгсөн та хоёрт бөлгөө; мөн бүх зүйлийг, тэнгэр дэх мөн дэлхий дээрх аль алиныг нь бибээр нэгд хамтад нь цуглуулах цаг хугацааны бүрэн байдлын тулд буюу;

14 Мөн тэрчлэн дэлхийнхнээс Эцэгийн минь надад өгсөн тэд бүгдтэй хамт буюу.

15 Иймийн тул, зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун, мөн хормойгоо шуу, мөн миний өвч хуяг дуулгыг өөрсдөдөө өмсөгтүн, та нар бүхнийг хийснээр, хилэнцэт өдрийг тэсвэрлэн, тэсэж гарах боломжтой байхын тулд буюу.

16 Тиймийн тул, үнэнээр ташаагаа чанга бүслэн, зөв шударгын хуягийг өмсөн, мөн миний та нарт итгэмжлэхээр тэнгэр элч нараа илгээсэн тэрхүү амар амгалангийн сайн мэдээний бэлтгэлийг хөлдөө өмсөөд зогсогтун;

17 Ёс бусыг үйлдэгчдийн бүхий л галт сумнуудыг унтраах чадвартай итгэлийн тэрхүү бамбайг та нар гартаа бариад буюу;

18 Мөн авралын дуулгыг, мөн та нар дээр миний юүлэх Сүнсний минь илдийг, мөн та нарт илчлэх миний үгийг аваад буюу, мөн надаас асуух бүхий л зүйлийн талаар та нар санал нэгтэй байгтун, мөн намайг иртэл үнэнч байгтун, мөн та нар дээш аваачигдах болно, ингэснээр миний байгаа тэнд та нар тэрчлэн байх болно. Амен.

Хэвлэх