Хэсэг 2
Тэнгэр элч Моронайн бошиглогч Иосеф Смитэд 1823 оны есдүгээр сарын 21-ний орой Нью-Йоркийн Манчестерт, бошиглогчийн эцгийн гэрт хэлсэн үгсийн тухайд Иосеф Смитийн түүхээс авсан хэсэг оршвой. Моронай бол эдүгээ Мормоны Ном хэмээн дэлхийнхэнд өгөгдсөн тэрхүү цэдгийг бичсэн олон үеийн түүхчдийн сүүлчийнх нь байсан болой. (27:9; 110:13–16; мөн 128:18-р хэсэг; мөн Малахи 4:5–6-тай харьцуул.)
1, Елиа санваарыг илчлэх болно; 2–3, Эцэг өвгөдөд нь өгөгдсөн амлалтууд хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгагддаг.
1 Болгоогтун, Их Эзэний агуу бөгөөд аймшигт өдөр ирэхийн өмнө, бошиглогч Елиагийн гараар би та нарт Санваарыг илчлэх болно.
2 Мөн тэрээр эцэг өвгөдөд нь өгөгдсөн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцэг өвгөд рүүгээ эргэх болно.
3 Хэрэв энэ нь ийм биш байх аваас, түүнийг ирэлтээр бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно.